Машины татвар хураах цэгийн байршил
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураалт өнөөдрөөс эхэлж байгаа. Татвар, төлбөр хураах ажлыг хөнгөвчлөх зорилгоор дүүрэг, хороодод нэг цэгийн үйлчилгээ байгуулсан бөгөөд дүүргийн татварын хэлтсүүд ажлын өдрүүдэд 08.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд ажиллана. Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн оношлогооны төвүүд ажлын өдрүүдэд 08.00-20.00 цаг, амралтын өдрүүдэд 09.00-19.00 цагийн хооронд ажиллах юм байна. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 7011-0705, 1800-1288 утсаар авч болох аж.
аа
Нэг цэгийн үйлчилгээний байршлыг эндээс харна уу.
аа
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ