Хэрэм рүү дайрсан баавгайн талд Х.Баттулга

img

Оросын www.firstnews.ru сайтад МоАХ-ны ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Крымын асуудлаар ярилцлага өгч “Мэдээж бид их хөрш Оросыг дэмжиж байна” гэжээ. Үнэндээ түүний “бид” гэж хэн бэ. МОАХ юу, монголчууд уу гэх асуултыг эрхгүй тавихад хүргэв. Хэн дуртай нь санаан зоргоор улсыг төлөөлөөд байр сууриа илэрхийлчихдэг гэж боддог хүмүүст бол тэр “зөв л юм хэлсэн” байх. Хятад хүртэл энэ талаар албан ёсоор байр сууриа илэрхийлэхээс татгалзаж байна. Зарим судлаачийн тайлбарладгаар Москва /Мушгиа голын нэр/, Крым /Хэрэм гэсэн үг Монгол үг/-ийн талаар байр сууриа бид их л болгоомжтой хэлмээр санагдах юм. БНХАУ-ын Үйлдвэр, худалдаа хариуцсан дэд сайд нь “Бид Монголыг бие даан хөгжөөсэй гэсэндээ тусламж үзүүлж байгаа” гэхийг хоёр дэлдэнгээрээ сонсохдоо “Энэ биднийг өөрөөсөө хараат улс гэж хэлээд байна” гээд бухимдаж байсан ч эдийн засгийн хувьд хүлээн зөвшөөрөхөөс аргагүй зүйл л дээ. Бид хойд хөршөөсөө нефть, урд хөршөөсөө худалдаа, эдийн засгийн хувьд шууд хамааралтай. Тэр ч утгаараа Оросыг Европ төдийгүй Ази, Африктай ч холбож болох энэ түшиц нутгийн асуудал бидэнд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг сайтар бодож, болгоомжтойхон хандах учиртай.

6

Түүх сөхвөл, худалдаа наймааны гол гарц болгож болох учраас Крымыг байнга л өөрийн эрхэндээ оруулахаар Европын улсууд, Турк, Орос хоорондоо дайтаж ирж. Харин монголчуудын хувьд, нийтийн тооллоос өмнө Хүн гүрний үед эзэлж байсан бол хожим Бат хааны үед эзэлж байжээ. Алтан ордын үед Владимир, Ростов, Угмич, Ярославль, Юрьев-Польский, Переярславль, Жнятин, Кошүн, Тверь, Торжак, Дмитров, Волоколамск, Городец, Костром, Галич-Мерский зэрэг хотыг эзлэн авчээ. Алтан ордны улс зүүн тал нь Эрчис мөрнөөс баруун тал нь Днепр мөрөн хүрч, зүүн хойш Болгарт хүрч, умарт тал нь Крым ба Кавказад хүрсэн өргөн уудам нутгийг бид эзлэж байв. Тэр үед Х.Баттулгын “их хөрш” гээд буй Орос ч биднээс хараат байж, алба гувчуур өгөн цэрэг, зэвсгийн тусламж авч дайснаа даруулдаг байсан талаар ч илэрхий баримт бий. Харин бид бол өнгөрсөн зууны 70-аад жилд нь Оросоос хамааралтай байснаас биш хэзээ ч эзлүүлж явсангүй. 

6

Гэтэл эрхэм сайд “Оросын холбоонд нэгдэхийн төлөө хүн амын 95 хувь нь санал өгчээ. Монголчууд ч гэсэн 1945 оны арваннэгдүгээр сарын 20-нд бүх нийтийн санал асуулга явуулж өөрийнхөө тусгаар тогтнолыг сэргээсэн” гэж ирээд л тодотгон дэмжиж. Дээр нь сүүлийн хэдэн жил өөрийнхөөрөө зүтгүүлж байгаа төмөр замын талаар дурдаад хоёр талын хамтын ажиллагаанд сэтгэл дундуур яваагаа хэлсэн байх юм. Харин ч газар зүйн таатай байрлал, нефтийн орд зэрэгт нь шунан буй их гүрнийг дэмжихээс илүүтэй бидний эдийн засагт энэ асуудал ямар байдлаар нөлөөлөхийг нарийн тооцох ёстой.

6

Түүний дэмжээд байгаа санал асуулгын талаар Хятад байр сууриа илэрхийлэхгүй байгаа шалтгаан нь дараагийн удаад түвдүүд ийм санаачилга гаргах вий гэсэн болгоомжлолтой нь холбоотой. Бидэнд ч сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Бид чинь жалганы үзэлтэй улс. Сүүлийн үед Алунгоогоос эхлээд түүхэнд мундаг үүрэг үлдсэн бүх хатад буриад байсан гээд хачин юм яриад байгаа нөхдүүд буриадуудтай, одоо ч улс доторх улс шиг байдаг Баян-Өлгийнхөн Казахстантай нэгдэнэ гэдэггүй юмаа гэхэд бие даана гээд, наадмаар “Увс нуур”-аа дуулж цэнгэлдэхийн нэг талыг нь аймгийн эзэмшлийн бүс болгоод “Увс хүн” гэж үндэсний хийрхэлд автсан нөхдүүд санал асуулга явуулна гээд эхлэхийг үгүйсгэх баталгаа байхгүй шүү. Ер нь ч одоо цухалзаад байгаа. Манайд урваж, шарвадаг дөрөвдүгээр фронтынхон захаасаа аваад олдоно шүү. Тэднийг гаднаас шаахан ноцооход л ямар ч солиоролд автаж мэднэ.

6

Крымын 1.524.563 хүн саналаа өгснөөс 95.7 хувь нь Оростой нэгдэхийг зөвшөөрч ердөө 3.5 хувь нь л татгалзсан дүн мэдээ гарсан тухай хэвлэлүүд мэдээлж байна. Крымын уугуул оршин суугчид болох татарууд үнэндээ хүн амын нь ердөө 18 хувь нь учраас санал асуулгын дүн ч яаж гарах нь тодорхой. Украин их баавгайн өмнөөс сөрөн зогсохын тулд Европын холбоо, АНУ-ыг түшсэн ч хувьсан өөрчлөгдөж буй дэлхийд Орос геополитикийн бодлогын давамгай байдалтайгаа шинээр сануулав.

6 Нөгөөтэйгүүр Орос, АНУ тэргүүтэй барууныхан асуудлыг илүү хурцатгаж эдийн засгийн хориг тавьж эхэлбэл Хятадад илүү ашиг ч гарч мэдэх учраас чимээгүйхэн хүлээцтэй хандаж суугаа. Үгүй дээ, БНХАУ Оросыг шууд дэмжвэл өөрсдөө худалдааны хориг тавиулж эдийн засгаа сүйд хийж магадгүй учраас асуудалд цээжээ дэлдэж шүлсээ үсчүүлэх бус харин ч түүнийгээ залгиад анаж суугаа. В.Путин “Европын холбоо хориг тавибал бид ч зөрүүлээд хориг тавина” гэж сүрдүүлсэн. Мэдээж хэрэг энэ тийм амар зүйл биш ч гэлээ, нефть, хийг нь шингээчих зах зээл түүнд олдох учраас өндөр дуугаар дуугарч байна. Үүнээс ч өмнө улс дамнасан хийн хоолойгоо тавихаар ярьж, түүнийгээ Монголоор дамжуулан тавихаар санал болгож байсан. Харин бид зөвшөөрөөгүй. Зөвшөөрөөгүй учраас илүү өртөгөөр ч болтугай холбох нь зайлшгүй учраас хэзээний ажлаа эхэлчихсэн яваа. Өвөлдөө утаагаа дийлэхээ байж үе үехэн сургууль, цэцэрлэгээ хааж, хөл хорио тогтоодог болсон Хятад бол Европоос ч дутахааргүй ашгийг В.Путинд өгнө. Харин түүнд эхэлж даналзсан европын улсууд эсэргээрээ элгээрээ хэвтэж магадгүй шүү. Тиймээс л бид асуудалд бодитоор хандаж, долоо хэмжиж нэг огтлох байдлаар асуудалд хандах нь чухал. Зээл, тусламжаар л гол зогоодгоо мартаад сэтгэгдлээ илэрхийлж байж сүйд болох вий. Тэрэнтэй тэрэнгүй баавгайд бариулж буй хэрмийг хараад балешиглаж суухын оронд өөрт юу унахыг тунгааж суувал бидэнд дээрсэн.

6

Л.НАРАНТӨГС

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

оросууд украйнаас савараа тат:
за тэгээд оросгүйгээр европ улс оршин тогтнож байгаагүй юм шиг худлаа битгий ярьцгаа оросгүйгээр европ амьдраад ирсэн амьдарч чадаж л таарна. орос украйны газар нутгийг булаан эзлэсэн орос одоо нөгөө үзэн ядаад байдаг фашист германтай адилхан болсон шүү дээ. лдпр гэдэг фашист намтай путин гэдэг гитлертэй болсон
2014-03-21
uzel:
bat tulga zov heljee. manai darga nar gej tiv algasch shiniig uzej doligonoson yumnuud. bair suuria zorigtoi zov ilerhiilsen baina. bat tulgagiig demjuj b.a
2014-03-21
zochin:
battulga oros avgaitai um bol oilgomjto l doo
2014-03-21
irgen:
ene * chine oros avgaitai geluu
2014-03-21
dorj:
h. battulga tanaa ta buhiin setgeleer uls tur, gadaad bodlogod handakhaa bolivol zugeer sen. ene bol business bish uls orny ayulgui baidlyn asuudal sh dee
2014-03-21
usag:
magadgui ene shiidver russiad mongoliig tusgaar uls bolgosnii hariu bolj baina da. aguu hun um da
2014-03-20
battulgyn zev:
genco tsagaa olj zev dugarlaa. uls teriin medremj saitai baina
2014-03-20
иргэн:
баттулга сайд цагаа олж зөв дуугарлаа. магадгүй энэ ээдрээтэй үед оросууд их, бага гэлгүй хөршөөсөө дэмжлэгийн үг хүлээж байсан байх. нэгэн цагт оросууд монголын тусгаар тогтнолыг хамгийн түрүүн хүлээн зөвшөөрч, нүб-д элсэхэд нь тууштай дэмжиж, улс орны хөгжилд ч сэтгэл харамгүй туслалцаа үзүүлж, бас бидний төлөө халуун амиа өгч явсан түүхийг санамаар даа. одоо манайхан нэг их сэмм ах гэж сүгсэлзэх болж. буш ирээд явахдаа та нар хоёр том хөрштэйгөө сайн түншүүд байх учиртай гээд явсан даа. тэр үнэнийг хэлсэн гэж бодож байна.
2014-03-20
bie toogood:
biee toogood erguutej bnuudaa
2014-03-20
irgen:
teneg hulgaich...yag orosuudtaigaa adilhan..
2014-03-20
jjjjjjjjjjjjjjj:
hudlaa bitgii bichee hiin hooloig manaihan nutag deeguuree taviulah geheer hyataduud zuvshuuruhgui bsan yum erchim huchnii asar tom amin sudsaa bidnii nutgar taviulan gej uu
2014-03-20
zochin :
battulga sain baina . mongol 1945 ond yag crymiin adil sanal asuulgaar china amiig taglaj de facto tusgaar uls bolson yam.
2014-03-20
санал асуулга:
санал асуулгын дүнд эргэлзэх хэрэггүй. учир нь татарууд оролцоогүй "дундыг барьсан" юм.
2014-03-20
zochin:
h.bammulga zow saihan ym bichsen baina. 76 ymar nutgin uls ih suusan baina har teneguudee
2014-03-20
guest:
we support russia!!! saidiin zov sh dee!!!
2014-03-20
нарантөгсөө:
битгий тэнэгт бид дагаар орий гэсэн ман/махн/-ны үгийг яанам вэээ
2014-03-20
orosiin buunii nohoinuud:
orosiin buunii nohoinuud uruvdultei yum daa. orosoos baigal nuuraa aw teneg battulga, orosoos tuva-g aw teneg battulga, orosoos buriadiig aw. manai gazar nutgiig deeremdsen orosuudad bayar hurgej bdag battulga bol urvagch yum bna. zasagt khaniikhan ugaasaa urvagchid baisan ternii neg ni khaltmaagiin khuu yum bna.
2014-03-20
зүүрмэглэж буй монгол:
хүмүүсээ зүүднээсээ сэрээрэй. өнөөдөр 2014 он болохоос 13-р зуун биш. дандаа бид тэгж байсан ингэж байсан гэж аль эрт өнгөрсөн бахархалаараа амьдрах гэж оролддог хүмүүс олон болжээ. ядаж л х.баттулга шиг нэг сумыг шинэ сум болгочихоод том том дугараач.
2014-03-20
mglchuud:
narantugs nusan taglaa yu ch meddeggui bolobsrolgui novsh mini nom sain unsh ehleed aldaagui bichij surdaa!!!!!!!!!!!!!!!
2014-03-20
zochin:
manai tusgaar togtnolin batalgaa hussen huseegui etssiin dund oros .bidnii uvug deedes tedniig ezegnej yavsan,hamgaalj ch yavsan.ted bidend uuriin erh ashgiin uudnees erh chuluu,tusgaar togtnolig uguulj baisan.iim yed bid tedniig demjih estoi.amerik,evrop bol uur shuu.
2014-03-20
дэмжигч:
хувь хүний үзлийг бичиж байна.би оросыг дэмжиж байна. оросын тусыг үеийн үед мартах учиргүй шүү дээ.монгочууд аа мэдэхгүй жаалууд дуугуй байсан нь дээр
2014-03-20
kriim:
2008 ond umnud oseted yu bolsniig sanatsgana uu. gurjees tusgaarlaj dain degdsen. putin oros irgeddee hair zarlaj 5000 oros tsereg oruulj tsusgaarlaj bilee. ter ued umnud osetiin irged yag unuudriin krimiin orosuud shig bayar huur bolj temdeglej saihan amidral muruuduj baisan. getel odoo tend yaduural gazar avsan, gemt hereg haa saigui, ajilguidel deed tsegtee hureed bna. moskva tedniig gol gargachihsan. krimiig iim l huvi tavilan huleej baigaa. odoo yaay gehev. harin haltmaagiin huu mongoliig umnud osetii shig bolgoh gej muruuduuch hereggui shuu!!!!
2014-03-20
mgl.mgl:
usa gej khugiin novshnuud bukh yumand oroltsokhig sanaarkhdagaa bolikh kheregtei,orosuud n zuv.uunees ch ikhiig khiij khugiin yankuudiig bur butargan taraakh kheregtei.
2014-03-20
èðãýí:
ñàéí ÷ áàé, ìóó ÷ áàé õ.áàòòóëãà ìîíãîë óëñûí íýðèéí ºìíººñ äóóãàðàõ ýðõ áàéõã¿é. òºðèéí òýðã¿¿í áèø. åð íü áàòòóëãà áóðóó ààøèëäàã ë äàà. ªíãºðñºí ñîíãóóëèéí ºìíºõºí áàòòóëãà,áóðìàà,ç.ýíõáîëä,ìàãíàé íàð àëáàí òóøààë àõèõûí òóëä íàìàà äàðàìòàëæ àðä÷èëëûí íýð õ¿íä óíàãàñàí ó÷ðààñ íàì íü äàíãààðàà çàñãèéí ýðõ áàðèõ áîëîìæ àëäñàí.èíãýæ ìýäýìõèéð÷,íýð òºð õººöºëäºæ áîëîõã¿é ýý.ìîíãîëä àðä÷èëàë òóéëûí áîëõè áàéíà ø¿¿ äýý.ýíý ÷èãëýëýýð îíîë, àðãàç¿éí àñóóäàë áîëîâñðóóëæ èëòãýë õýëýëö¿¿ëýõ, øèíý ñàíàà÷ëàãà áîëîâñðóóëàõ õýðýãòýé áàéõàà.
2014-03-20
өбабй:
баттулга сайн. ашгүй нэг нь ч гэсэн ингэж дуугарч санаа амраалаа. америк ах гээд хөөрцөглөөд байхаар нь санаа зовод байсын. америк ах бол бидэнд юу ч хялайлгахгүй нь үнэн билээ. орос хүчирхэг байж бид оршино.
2014-03-20
boldoo:
narantugs gex xoshnogoo archij chadaxgyi teneg batsaan yu soliorno be xerem chin tegeed amerik ,evropiin xolboo boloo yu yum medexgyigee gaixuulj yu soliorno be ...umxii ynertyylsen novsh umxii amaa tat ..orosiin yadag ch bsan zub amerik gex ex oron gej medexgyi tsagaach xaruud er ni yu yum be ertuntsuus zailax xeregtei ted tsagdaa yum uu...
2014-03-20
oros oron:
oros bol mongliin ahan duus oros bol; mongliig hamgaalah gants gazar shuu ta nar orstoi ewtei bh heregte shuude orsiin hucheer l mongol udii hursen shuu oros ahnariin zub gj bodoj bna hujaanar ni durgui l bdn bga biz bi l hubida orsiig demjdeg
2014-03-20