Д.Эрдэнэбат Москвад ажиллаж байна

img

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, ОХУ-тай хамтран ажиллах Ажил хэргийн зөвлөлийн ерөнхийлөгч Д.Эрдэнэбат Москва хотод ажиллаж байна. Тэрбээр өчигдөр Монгол Улстай хамтран ажиллах Ажил хэргийн зөвлөлийн ерөнхийлөгч, ОХУ-ын Төрийн өмчит “Ростех” компанийн ерөнхийлөгч С.В.Чемезовтэй уулзжээ.

fg

Уулзалтын үеэр хоёр орны хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцсон байна.  Ажил хэргийн зөвлөлийн хамтарсан уулзалтыг Улаанбаатар хотноо 2014 оны тавдугаар  сарын сүүлчээр зохион байгуулахаар тохиролцжээ.

fg

Тус уулзалтад монголын талаас ОХУ-д суугаа Элчин сайд Ш.Алтангэрэл, тус зөвлөлийн дэд ерөнхийлөгч  Ц.Анандбазар, оросын талаас тус зөвлөлийн  дэд ерөнхийлөгч, ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэд Ерөнхийлөгч В.П.Страшко, “Ростех” компанийн Ерөнхийлөгчийн зөвлөх В.И.Халанов нар тус тус байлцсан байна.

өа

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ish zailuul orost ysa tawjdee
2014-03-20
helen:
moskvod ajillaj bhaar mongoldoo ajilaasai manai hvn tend ajilsan ajilaagvi hugjuul dewjeel ywchihana shdee oros oron.gadaadad ajilhaa ywalaa geheer aih uma ene undurlugvvdiig ter ih olon hvn amtai gazriig mongol shig yduu bologchihwii gj
2014-03-20