Хилийн боомт дахь хүнд суртлыг бууруулна

img

 

Хилийн боомтын тухай хууль дөрөвдүгээр сарын нэгнээс хэрэгжинэ. Уг хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажил ид хийгдэж байна. Өнгөрсөн долоо хоногт ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг боомтын ажлаар БНХАУ-д айлчлаад ирсэн. Мөн саяхан боомтын асуудлаар  Төрийн ордонд зөвлөгөөн зохион байгууллаа. Хуулийн хэрэгжих бэлтгэл ажил ямар явцтай байгаа талаар ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, БХБЯ-ны бодлогын хэлстийн дарга н.Баярбат нараас зарим зүйлийг тодруулсан юм.

 4

Хөрөнгө оруулалтыг концессийн зарчмаар хийнэ

6

-Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд ямар ажил хийгдэж байна вэ?

-Эрх зүйн орчны хүрээнд гааль дээр байдаг хүнд суртлыг бууруулж байна. Гаалийн бүрдүүлэлтэд 11 төрлийн бичиг баримт нэхдэг байсныг 2-3 болгож буурууллаа. Хилийн боомтын хуулийг оруулж ирснээр нэгдсэн захиргаатай болгож байна. Хаврын чуулган эхлэхээр хяналтын хуулиа гаргаж батална. Хяналтын хуулийг баталснаар мэргэжлийн хяналтын байгууллага шинэ журмаар ажиллана. ХХЕГ, ГИХАЭГ-ыг нэгтгэсэн. Гурван байгууллага нэгдсэн цогц үйлчилгээг хэрэгжүүлэх учраас хяналтаа хийгээд, төсвөө бүрдүүлээд, түргэн шуурхай үйлчлэх бодлого явуулах юм. Эрх зүйн шинэчлэл хийгдэнэ.

5

-Орон тоо, төсөв хэр нэмэгдсэн бол?

-Эхний ээлжинд боомтын шинэ захиргаанууд дээр удирдлагын хэмжээнд 20-иод орон тоо нэмэх бололцоо байгаа. Энэ орон тоон дээр зохицуулагдана. Одоо байгаа хүчин чадлаар ажиллана. Шаардлагатай бол шинэ оны төсөв ярих үед тусгана. Хөрөнгө оруулалтын асуудлаа бид тусгаж өгөх ёстой. Хилийн боомтын хууль батлагдаагүй байсан учир төсөвт тусгаж чадаагүй. Шаардлагатай хөрөнгө оруулалтаа концессийн зарчим дээр түшиглэн хийнэ.

 5

Хилийн боомтыг олон улсын жишигт хүргэнэ

БХБЯ-ны Бодлогын хэлтсийн дарга н.Баярбат:

5

-Хилийн боомтын  хөгжилд ямар бодлого барьж байна вэ?

-Манай хилийн боомтууд олон улсын жишгээсээ хоцрогдсон байна. Тиймээс бид олон улсын жишигт хүргэх ёстой. Үүний тулд төлөвлөлтдөө анхаарах ёстой. Төлөвлөлт зөв гарч байж дээрх жишигт хүрнэ. Хилийн есөн боомтын төлөвлөгөөг боловсруулсан. Эдгээр нь манай гол боомтууд. Цаашдаа олон улсын боомт болж хөгжих юм. Хөгжлийн төлөвлөлтийг боловсруулахдаа Азийн хөгжлийн банктай хамтарч байна.  Өмнө нь боомтууд зөвхөн хяналт шалгалт, иргэд зорчих маягаар төлөвлөгддөг байсан. Харин одоо өргөжин хөгжих боломжтой юм. Иргэд байнга болон түр оршин суух, авто зам, төмөр замын тээвэр гээд цогцоор бүрдэж байна. Хилийн боомтын тухай хуулиар чөлөөт бүс хүртэл хөгжих бололцоотой байгаа.

5

-Энэ жил хэдэн боомтын төсөл хэрэгжих бололцоотой вэ?

-Төлөвлөгөө ерөнхийдөө бэлэн болсон. Хөрөнгө оруулалт ороод ирвэл есөн боомт дээр хэрэгжих бололцоотой.

5

-Алтанбулаг, Замын-Үүдийн боомтын төлөвлөгөө олон жил яригдаж байна.   Хэзээ хэрэгжүүлэх вэ?

-Энэ хоёр боомтын ерөнхий төлөвлөгөө 2000  оноос  өмнө батлагдсан. Цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй  холбоотой дахин боловсруулалт хийсэн.

5

-Хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай бол?

-Засгийн газрын тогтоолоор боомтын хөгжлийн загварыг батлуулсан. Энэ жишгээр явна. Боомтуудад өнөөдөр дэд бүтцийн асуудал шийдэгдээгүй байна.  Тиймээс энэ бүгдийг дотоодын эх үүсвэрээсээ бүрдүүлэх юм.

6

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

araixchdee:
ene gaaliin baitsaagch nar unexeer xund surtaltai yumaa. 7 xonogiin omno *an kontaineriig odoog xurtel shalgaj ogoxgui alga bolood bxiin. mongo xaraad bgaa bololtoi. ene ix xund surtal olon xonogoor yavuulj chiregdel uchruuldagiig xezee boliulax ve
2014-03-20
zochin:
alban tasalgaa,amraltiin bolon vip uruund bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh office golfiin ij burdeluud zarj bna.uund:modon suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,bombog butsaagchtai,tsohiuriin taviurtai,putter-n set)-350000tog,abc suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-230000tog,abc suuritai(3m urt 1zamtai zulegtei,putter,2sh bombogtei)-180000tog,dasgal surgaltiin tsohilt hiih tor(3m urt*2.20h*1.80orgon,10sh golf bombogtei)-290000tog,golf surgaltiin zoolon bombog-2500tog.zurgiig ni oruullaa.ulaanbaatar ih delguur 3 davhart-my sports shop.utas:95000020,95050020
2014-03-20
зочин:
дэлхийн гаалийн байгууллагад нэгдэн орсоны хувьд хүлээх үүрэг,гадаад худалдааны эрх зүйн тухай юу ч мэдэхгүй нөхдүүд шууд л 2-3 бичгээр асуудлыг шийдэх тухай дураараа хууль журам батлаад олон зөрчил үүсгэж байна шүү
2014-03-20