Б.Ган-Очир: Энэ жилийн Эдийн засгийн форум “Монголдоо бүтээцгээе” уриан дор явагдана

img

“Монголын Эдийн засгийн чуулган - 2014”-ийн талаар Монголын Эдийн Засгийн Форум-н Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Б.Ган-Очиртой ярилцлаа. 

6

6

-Монголын Эдийн зас­гийн чуулган энэ жил тав дахь удаагаа зохион бай­гуулагдах гэж байна. Энэ удаагийн чуулганы онцлог нь юу вэ?

-Энэ жилийн Эдийн засгийн форумын ерөнхий уриа нь “Монголдоо бүтээц­гээе”. Чуулганд оролцож бай­гаа 800 гаруй хүн хоёр өдрийн турш салбар салбараар нь ангилсан 30 гаруй сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээр бэлдээд байна.

7

5

-“Монголдоо бүтээц­гээе” уриаг хэрэгжүүлэхэд Эдийн засгийн чуулган ямар үүрэг гүйцэтгэх вэ?

-Таны энэ асуултад хариулахын тулд Бүтээнэ гэж чухам юу вэ? гэдгийг тодорхойлох шаардлагатай байх. Бид өнөөдөр яг юу бүтээж байна вэ? Манай улсын гаднаас импортоор авч байгаа нийт барааны 90 хувь нь эцсийн бүтээгдэхүүн байна. Бас гадагшаа экс­портоор гаргаж байгаа бараа, бүтээгдэхүүний 99 хувийг түүхийгээр нь гаргаж байна. Энгийнээр хэлэхэд өөрсдөө бэлэн болчихсон юм авчихаад байхаар бидэнд ер нь бүтээж байгаа зүйл байна уу. Бидний бахархаад, маргаад байдаг уул уурхайн ордуудыг ч гэсэн хайхад, олоход, олборлоход бидний бүтээлч оролцоо байгаагүй болов уу.

6

6

Хэрэв бид дотооддоо л бүтээж эхлэхгүй бол бүх л хямрал бидний мөнхийн хамтран амьдрагч байх юм бишүү. Тиймээс бүтээнэ гэж чухам юу болохыг хэлэлцэж ойлголцох ёс­­той гэж үзэн уг сэдвийг орууллаа. Дүгнэж хэлэхэд, Бүтээнэ гэдэг Бүтээлч санааг Бүтээмжтэйгээр хэрэгжүүлэх гэж ойлгох болов уу?

5

5 -Энэ жилийн форумд хэдэн дэд сэдэв хөндөгдөх вэ. Өнгөрсөн жилийнхээс юугаараа ялгаатай байна вэ?

-Энэ жил салбар ху­ралдааны сэдэв өмнөх жи­лүүдтэй харьцуулвал хоёр дахин их болсон. Нийт 30 гаруй сэдэв байгаа. Энэ нь шалтгаантай. Нэгдүгээрт, Дэлхийн эдийн засгийн форумын ерөнхий загварыг авч байна.

Хоёрдугаарт, сэдэв бол­гоноор нь нарийвчилж үзэхээр оролцогчдын чанарт анхаарч байгаа юм. Нэг сэдвээр л гэхэд 30-40 хүн хэлэлцүүлэгт оролцох болно. Өмнө нь бол нэг сэдвийн хэлэлцүүлэгт 100-200 хүн оролцохоор хүн болгон саналаа хэлж чадахгүй, харин арай идэвхтэй 10-аад хүн нь үг хэлээд л дуусчихдаг байсан. Энэ жилийн хувьд сэдвүүдээ нарийвчлаад зад­лахаар тэр сэдэв рүү орж байгаа хүмүүсийн тоо ча­наржаад, гарч байгаа зөвлөмж нь илүү үнэ цэнтэй болно гэж харж байгаа.

Түүнчлэн салбар ху­ралдаан дээр ямар нэгэн хэвлэл, мэдээллийг оруу­лахгүй. Харин хуралдаан дууссаны дараа хангалттай мэдээлэл өгнө. Ингэхээр уулзалт илүү бодитой, ажил хэрэгч өрнөнө гэж ойлгож байгаа.

6

6

-Өнгөрсөн жилийн Мон­голын эдийн засгийн чуулган болон Монголын Эдийн Засгийн форум бай­­гуул­лагын ажлын үр дүнгийн талаар?

-Би таны асуултад гур­ван сэдвийг хөндөж ха­риулах шаардлагтай байх. Нэгдүгээрт, Монголын Эдийн засгийн форум гэж арга хэмжээний мөн ча­нар юу вэ? Хоёрдугаарт, Мон­голын Эдийн засгийн форум ТББ чухам юу хийв. Гуравдугаарт, өнгөрсөн жи­лийн форумын сэдэв, түүний үр дүн ямар байв гэж.

“Монголын эдийн зас­гийн форум гэж юу вэ? Товчхондоо эдийн засагт шийдвэр гаргадаг төр, зах зээлийн ертөнцөд өр­сөлдөж, босож, тэмцэж яваа хувийн хэвшлийнхэн, эдийн засгийн судлаачид, дуу хоолойгоо олон нийтэд хүргэдэг ТББ-уудын төлөөлөгчид жилд нэг удаа нэг танхимд цуглуулаад улс орныхоо энэ жилийн эдийн засгийн нөхцөл байдал, чиг хандлага, шийдвэрлэх асуудлуудыг хэлэлцэж ухаа­наа уралдуулах бо­ломжийг өгч байгаа талбар юм. Ингэснээр эдгээр оролцогчид нэг ойлголт, мэдээлэлтэй болох улмаар зөвлөмж гаргаж, түүнийг нь олон нийтэд хүргэх.

6

Энэ ч утгаара Монголын эдийн засгийн форум бол Монголын ард түмний өөрсдийнх нь бүтээсэн баялаг гэж би хувьдаа боддог. Одоо бол чуулган маань бүх хүн анхаарал хандуулдаг, эдийн засгийн асуудлаарх Монголын хамгийн том арга хэмжээ болсон байна.

Өнгөрсөн жил Монголын эдийн засгийн форум томоохон ажлуудыг хийсэн. Нэгдүгээрт, Дэлхийн эдийн засгийн форумын дугуй ширээний ярилцлагыг анх удаа Монголдоо зохион байгууллаа.

Дэлхийн эдийн засгийн форумын тэргүүлэгч болон гишүүд ирлээ. Монголын эдийн засгийн хөгжлийн зураглалын талаар ярилц­лаа.

Монгол Улсын Ерөн­хийлөгч Монгол Улс гадны хөрөнгө оруулагчдад хэрхэн ээлтэй орон болж байгаа талаар, Монгол Улсын Ерөнхий сайд Монголын хөрөнгө оруулалтын шинэ агентлаг хэрхэн байгуу­лагдаж байгаа талаар олон зүйлийг ярьсан. Дараа нь Дэлхийн эдийн засгийн форумд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцосон мөн “Mongolian Night” арга хэмжээг маш амжилттай зохион байгуулсан. Ер нь энэ жилийн Дэлхийн эдийн засгийн форум Монголоор нэлээд амьсгалсан нь дэлхий дахинд улс орноо сурталчлах маш том боломж боллоо.

6

Эцэст нь өнгөрсөн жилийн эдийн засгийн чуулганаар монгол брэнд, ноос, ноолуур, оёдол, аялал жуулчлалын салбаруудыг хөндсөн. Гарцаагүй л хөндөх ёстой сэдэв.

Нөгөөтэйгүүр уул уур­хайн салбар эрчимтэй хөг­жиж буй энэ үед эдийн засгаа төрөлжүүлье гэж хүн болгон ярьж байна. Тэгвэл төрөлжүүлэх гээд байгаа тэр зүйл нь бодит байдал дээр юу юм. Хаана байгаа юм. Хэрхэн, яаж хийх юм гэдэг дээр маш олон хүн хоорондоо хэлэлцэж, зөв мэдээллүүдийг солилцсон. Нөгөөтэйгүүр эдийн засгийг төрөлжүүлье, брэнд гаргая гэж байгаа үед дахиад л эдийн засгийн бүтээмжтэй холбоотой асуудлуудыг дурьдах хэрэгтэй болж байгаа юм. Энэ жилийн сэдэв шүү дээ.

6

6

-Нийт 800 гаруй хүн оролцоно гэж байна. Орол­цогчдын хувьд урьд өмнөх жилүүдийнхээс ял­гаатай зүйл юу байна. Шинэ оролцогчид хэр олон байгаа вэ?

-Өнгөрсөн жилүүдийг ажиг­лахад гадны орол­цогчдын ихэнх нь судлаачид байсан. Харин энэ жилийн хувьд байгууллагууд их хандаж байна. Одоогоор 30 гаруй байгууллагыг бүртгэсэн байгаа.

Эндээс шууд бизнес хийхээр эрэлхийлж байгаа хүмүүс бидэнд хандаж байнаа гэсэн үг. Нөгөө та­лаасаа Монголчуудын Дэл­хийн эдийн засгийн форумд оролцсон амжилт, шинэ хууль эрх зүйн орчин, шинэ хөрөнгө оруулалтын агентлагтай холбож ойлгож болох байх.

Гэхдээ бидний хийж байгаа ажил бодит амьдрал дээр хэрхэн тусаж байна гэдгийг гадныхан өөрсдөө ирээд хараад үзээд дүнгээ тавиг. Ер нь бол судлаачдын хөндөж байгаа асуудал нэг өөр, байгууллагуудын асуудаг төвшин бас нэг өөр байдаг. Байгууллагууд бол хамгийн эхэнд зөвшөөрөл авах гээд бодит амьдрал ярьж эхэлдэг. Яг энэ асуудлуудыг нэлээд сайн сонсъё гэж бодож байна.

5

5

-Ам.долларын ханш чангарлаа, төсөв алдагдал хү­лээсэн, гадаадын хөрөнгө оруулалт эрс буурсан гэх зэрэг сөрөг статистикууд бий. Чуулганыг зохион бай­гуулснаар энэ бүх асуудлыг шийдэхэд ямар нэгэн гарцыг олох боломжтой юу?

-Энэ жилийн форумын гол хүсээд байгаа зүйл бол таны хөндөж байгаа асуудал. Бид өөрсдөө бүтээж, дотооддоо үйлдвэрлэх болом­жийг ярихгүй л бол энэ хямралууд байсаар л байна. 100 хувь гаднаас хамааралтай эдийн засагтай үед хэзээ ч тогтворгүй байдал арилахгүй.

Бодоод үз л дээ. Өөрс­дийнхөө олж байгаа зүйл дээр нэг ширхэг нэмүү өртөг шингээхгүй. 100 хувь бэлэн юмыг шууд худалдаж аваад байхаар чинь гаднаас хамааралтай байхаас өөр яах юм бэ. Тэгэхээр оролцогчдын маань ярих зүйл энэ жил илүүтэйгээр Монголдоо бүтээцгээе сэдвийг хөндөөсэй. Дахин дурьдахад бүтээнэ гэдэг нь Бүтээлч санааг бүтээмжтэйгээр хэрэгжүүлэх гэсэн агуулага юм болов уу.

5

5

-Салбар хуралдааны ямар ямар сэдвүүд байн вэ?

Сэдвүүд website-д дээр гарсан байгаа. Жишээ татвал хөдөлмөртэй холбоотой “Ажилгүй юу, чадваргүй юу” гэдэг сэдэв байна. Үүнээс л гэхэд олон асуудлууд гарч ирэх байх. Зарлаж байгаа ажлын байранд тэнцэх хүн байдаг юм уу, үгүй юм уу. Ажил горилж байгаа хүмүүсийн чадвар ямар төвшинд байдаг юм. Ер нь ажиллах гээд байгаа хүмүүсийн хандлага, ёс зүйн төлөвшил ямар байна. Ажил олгогчид ажлын байранд тавигдах шаардлагаа зөв тодорхойлж чаддаг юм уу, үгүй юм уу. Ажлын байрны чанар, ажлын ачаалалд таарсан цалин, урамшууллын шударга систем Монголд байна уу.

Ажлын байран дээрх сургалтын систем хэр юм. Мөн дээд боловсролын систем маань ямар байна вэ гээд олон асуудал “Ажил­гүй юу, чадваргүй юу” хэлэлцүүлгээс гарч ирнэ. Бас “Санхүүгийн зах зээл ба шинэ тоглогчид” гээд сэдэв байна. Санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд ямар арга хэмжээ авах ёстой юм.

Урт, богино хугацаанд яах ёстой юм. Мөн шинэ тоглогчид, сангуудын талаар, зээлжих зэрэглэлийг хэрхэн ахиулах талаар хэлэлцэнэ. Жил бүр ярьдаг байгаль орчинтой холбоотой сэдвүүд ч байгаа.

5

5

-Эрүүл мэндийн салба­рыг анх удаа онцолж байгаа гэсэн үү?

-Тийм. Эдийн засгийн форумтай холбоотой бүх мэдээллийг www.meforum.mn гэдэг хаягаас авч болно. Шаардлагатай гэж үзсэн бүхий л сэдвүүдийг хөндсөн байгаа.

5

-Ярилцсанд баярлалаа.

5

5 Л.Энхдэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hutsana biz:
altantuyataigaa tarsan amitan bn mongold bukhniig hiilee yu business gej tu bdgiig medekhgui iimerhuu batsaanud ediin zasgn forum zohiob bguuld ymar ur dun garakh ve dee!
2014-03-20
altankhuyg:
ene ng astamtai onigroo batsaan yu zuvludg yum bee ter tsasand yvj bhdaa yasan yasan gd ulger yriad uilchikh gedd blaa, ter uyd demii l end ajild orj gej dotroo bodood umdinduu dusaaj yvsan bh daa
2014-03-20
zailuul:
erunhii saadad zuvlugd humuus yum biz dee yu zuvuldgn bol nuguuh ni ugiig avdg bolov uu garaa urguul urdaas ni tiim yum bhgui gd suudag bhdaa sumich zuvluh, usvur nasnii hden batsaan zuvlukhuudtei yum biz dee lvi gansukh gd bs ng tsairchihsan hun bn
2014-03-20
gan/ochit:
pm d yag yu zuvuldg zaluu ve tuslakh ni yum bishuu? hun er ni uuriinhuu bagiig l sain chdvarlg burduulkh khertgei de! haraad bhd ene mnai pm iin uls turiin bagiihan unen sul khumuus bh yumaa, tanhimd ni unendee jhn bolovsroltoi ni ch. saikhanbilg l bn busad ni unen duff garuud bogd gankhuyag, gal portun, setgetsn uvchtei erdenee, buh said, bataar avgai, uurgii bolovsroltoi gd itgechihsen gantumur, udval avgai, sonompil gj ng togloomchin , arhichin, ulaan gej ng komunist ediin zasagch, za arai dunguur ni terbishdagva bh erh bush olin jil yvj bga hun ng iimerhuu l khumuus mongolg udirdaj bn shude
2014-03-20
zochin:
ng iim huurgun setgeltei uzsen harsan hiisen buteesen zuilgui amaa buhnii turuund tavisan usvuriin populist batsaanuudg ene darga nar yasan ikh deesh ni shiddg yum bre oyutnii shireens garaal darga boldg bolj oim bhd erunhii said ni iim tegen yum yrih ni arggui sh dee, bukh tsag ueyiin hamgiin muu pm bol altanhuyg bolon tuunii bagiihn!
2014-03-20
ganaa:
ene zaluu ediin zasag gej yu bdg yaj saijiruulkh talaar yu ch mdhgui bhaa surguuli tugsiud dargiinhas tsunhiig barij guij bgd tom darga boldg ene uyd shudargaar hudulmurluj bolovsorch bui chdvarlg zaluuchuudad mongold ajillj amidrah unheer utggui bgd bn
2014-03-20
zochin:
heleltssen asuudluudaa ajil hereg bolgoh tal deer l anhaarah heregtei.ugaasaa ochnoon chuulga uulzalt bolj l bdag,gol n amidral deer her buuh ve gedeg l bn daa
2014-03-20
зар өгсөн хүн:
1 хороололд 13 давхар орон сууцны 5 давхарт 3 өрөө шинэ байр зарна грааш авч болно яаралтай
2014-03-20
zochin:
alban tasalgaa,amraltiin bolon vip uruund bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh office golfiin ij burdeluud zarj bna.uund:modon suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,bombog butsaagchtai,tsohiuriin taviurtai,putter-n set)-350000tog,abc suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-230000tog,abc suuritai(3m urt 1zamtai zulegtei,putter,2sh bombogtei)-180000tog,dasgal surgaltiin tsohilt hiih tor(3m urt*2.20h*1.80orgon,10sh golf bombogtei)-290000tog,golf surgaltiin zoolon bombog-2500tog.zurgiig ni oruullaa.ulaanbaatar ih delguur 3 davhart-my sports shop.utas:95000020,95050020
2014-03-20
ssssss:
amjilttai zohion baiguulaarai> shinechleliin zasgiin gazriig demjij baigaaa shvv
2014-03-20