Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт жагсах бололцоотой
Манай улсад цөмийн технологийг хэрхэн ашиглаж байна вэ? Дэлхийн чиг хандлага ямар байгаа бол, цөмийн технологи бидний өдөр тутмын хэрэглээ болсон гэнэ үү. Энэ талаар мэргэжилтнүүдийн байр суурийг хүргэе.
7
Хүүхдийн живхийг үйлдвэрлэхэд цөмийн технологи ашигладаг
ЦЭГ-ын газрын дарга н.Чадраа:
-Аливаа оношлогоо эмчилгээг биет хэлбэрээр нь оношлохоор цөмийн технологийг хэрэглэж байгаа. Ингэснээр цаг хугацаа, мөнгө хэмнэж, чанартай үйлчилгээг хүргэж байна. Эрүүл мэндийн салбарт 150 гаруй эмнэлэг цөмийн технологийг ашигладаг. Цөмийн технологийг хөдөө аж ахуйнд хоёр чиглэлээр ашиглаж байна. Хөрс судлал, био бордоонд цөмийн технологийг ашиглаж байгаа юм. Мал аж ахуйн чиглэлээр малын өвчний оношлогоо чухал асуудал. Малын өвчнөөс сэргийлэхэд оношлогоо хийхэд өргөнөөр ашиглаж байна. Манай улсад уул уурхай, геологи эрчимтэй хөгжийн хэрээр цөмийн технологийн хэрэглээ нэмэгдлээ. Өнгөрсөн онд шинээр 10 гаруй аж ахуйн нэгж цөмийн технологийг Монгол Улсад шинээр нэвтрүүлсэн байна. Томоохон “АПУ”, “Оюутолгой”, “МСS” зэрэг аж ахуйн нэгжүүд шингэн бүтээгдэхүүний савлагааг судлах, геологийн баяжмалын агуулгыг тодорхойлох, зам тээврийн салбарт замын чанар, гүн зузааныг, барилгын материалын шинж, агуулагдаж байгаа элменентын судалгааг хийхэд өргөн ашиглаж байна.
6
Газрын тосны чиглэлээр дэлхийд өргөн хүрээнд нэвтэрсэн. Нефть боловсруулахад хэрэглэж байгаа. Усны судалгаа шинжилгээнд мөн ашиглаж байгаа. Усны нөөцийг тодорхойлох, түүнийг зөв зохистой ашиглах талаар цөмийн технологийг хэрэглэдэг.
5
Сансар судлал, хиймэл дагуулын хөлгийг цөмийн тоног төхөөрөмжөөр олон улсад тоноглодог. Мөн иргэний зориулалттай усан онгоц, цөмийн хөдөлгүүртэй хөлөг онгоцын тээврийн тээш зэрэгт ашигладаг. Автомашинд цөмийн технологийг хэрэглэх хандлага ирээдүйд нэмэгдэнэ. Яагаад гэвэл дэлхийн автомашины гол хөдөлгүүр бол устөрөгч эсвэл цахилгаан байх нь. Устөрөгч, цахилгааныг цөмийн технологийг ашиглан гаргаж авах юм. Хүүхдийн живх, бусад шингээгч материал, автомашины дугуй, цахилгааны утасыг цөмийн технологи дээр суурилсан цацрагаар шарж, тухайн бодисын шинж чанарыг сайжруулж, гаргаж авдаг. Өнөөдөр эрчим хүчний хэрэглээний 14 хувийг атомын цахилгаан станцаас олон улсад хангаж байна. 2030 оны байдлаар энэ хэрэглээ илүү нэмэгдсэн байх юм. Олон улсын судалгаанаас харахад ирээдүйд 300 атомын цахилгаан станц нэмж баригдах тооцоо гарсан байна. Өнөөдрийн байдлаар 30 гаруй орон 430 гаруй атомын цахилгаан станцаар эрчим хүч үйлдвэрлэж байгаа. Эдгээрийг тэтгэгч хүч нь уран. Дэлхий дээр 62 мянга орчим тонн ураныг олборложээ. Энэ хэрэглээ 2030 он гэхэд 20 дахин нэмэгдэхээр байна. Өнөөдрийн байдлаар манай улс 126 мянган тонн ураны нөөцийг батлуулаад байна. Манай улсад хуучнаар ЗХУ-ын үед батлагдсан нөөцөөр 1,5 сая тонн ураны нөөцтэй гэсэн. Хэрвээ бид үүнийг дахин баталж чадвал нөөцөөрөө дэлхийд хоёрдугаар жагсах бүрэн бололцоотой. Манай улс бол зөвхөн ураныг олборлоод экспортод гаргана.
7
Манайх зөвхөн шар нунтаг гаргахаар хуульчилсан
5
“Мон Атом” компанийн газрын дарга н.Даваадорж:
-Монгол Улсын ураны судалгаа зүүн болон зүүн өмнөд бүстээ тодорхой хэмжээнд явагдсан. Баруун бүст судалгаа хийгдээгүй. Зөвлөлтийн эрдэмтэн судлаач Миронов Монгол Улсын ураны нөөцийг 1,5 сая тонн байх магадлалтай гэдэг. Энэ нь үе үеийн судалгааны явцад батлагддаг. Одоогийн байдлаар Монгол Улсад 12 ураны ордын хэмжээнд 133 мянган нөөц байна. Эдгээрээс томд орох гурван орд байдаг. Монгол Улс дэлхийн зах зээлд уранаар өрсөлдөх өндөр чадвартай. Манай Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт цөмийн энергийн чиглэлээр явуулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаа шар нунтгаас цааш үргэлжлэхгүй байхаар хуульчлан заасан. Цөмийн энергийн тухай хуульд олборлогч компаниудын эзэмших хувьцааг заасан байдаг. “Мон Атом” компани нь уг хуулийн хүрээнд уранд тандан судалгаа хийх, олборлох, бүтээгдэхүүнээ экспортлох, гадаад дотоодын хөрөнгө оруулагчтай хамтран хариуцлагатай уул уурхайг хүрээлэн буй байгаль орчинд сөрөг нөлөө багатайгаар төрийн өмнөөс хэрэгжүүлэн ажиллах үүрэгтэй. Монголын талын хувь эзэмшлийг баталгаажуулж, олборлогч хамтарсан компаниудын үйл ажиллагаанд төрийн хяналт тавьж ажиллах үүрэгтэй. Эдгээр үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ уран олборлох, боловсруулах олон жилийн туршлагатай, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, ордыг бүрэн ашиглах технологитой дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлсэн олон улсын хөрөнгө оруулагчтай хамтран ажиллана. Одоогийн байдлаар “Мон Атом” компани нь Монгол Улсад өмнө нь хийгдсэн судалгааны эрэл хайгуулын ажлыг орчин үеийн шилдэг технологи ашиглан баталгаажуулж, хэтийн төлөв бүхий газрыг улсын нөөцөд авахуулахаар ажиллаж байгаа.
5
Цацрагтай ажиллагсдын тоо дөрөв дахин нэмэгдсэн
5
Цөмийн болон цацрагийн хяналтын газрын дарга З.Дамдинсүрэн:
-Цөмийн болон цацрагийн хяналтыг манай улс 1976 оноос эхлэн хийж ирсэн. Цацрагийн хяналтын лаборатори анх байгуулагдсан юм. Мэргэжлийн, хүн амын шарлагын хяналт, хүнсний бүтээгдэхүүн, гадаад орчин, байгалийн бүхий л дээжинд шинжилгээ хийдэг. Цацраг үүсгэгч багаж, тоног төхөөрөмжийн хэмжилзүйн баталгаажилтыг мөн хийж байна. Цөмийн энергийн тухай хууль гарсантай холбоотой хяналтын эрхзүйн орчин бүрдсэн. Одоогийн байдлаар 10 аймгийн нутагт газар доорх ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 13 аж ахуйн нэгжид бид хяналт хийж байна. Монгол Улсын хувьд цацрагийн үүсгэвэр буюу цацраг үүсгэгч тоног төхөөрөмж өргөн хэрэглэгддэг. Цацрагтай ажиллагсдын тоо сүүлийн 10 жилд дөрвөн дахин нэмэгдсэн.
5
“Арева” 160 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ
5
Манай улсад хайгуулын үйл ажиллагаа явуулдаг Францын “Арева” групп нүүрсхүчлийн хий бага ялгаруулж, үйлдвэрлэх шийдлийг санал болгодог байна. Ураныг олборлохоос цөмийн реактрийг үйлдвэрлэх хүртэлх үйл ажиллагааг тус компани явуулдаг байна. Цөмийн эрчим хүч, нар уснаас эрчим хүч гаргаж авах үйл ажиллагааг явуулдаг аж. Уран үйлдвэрлэгч дэлхийд тэргүүлэгч таван компанийн хоёрдугаарт “Арева” групп ордог байна. Тус групп манай улсад 17 жилийн турш ураны хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тус компани Дорноговь аймгийн Зөөвч-Овоод уран хоёр том ордыг илрүүлсэн байна. Цаашид 30 гаруй жил ураны олборлолтын чиглэлээр төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Өнгөрсөн хугацаанд 160 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийжээ. Тус компанийн ажилчдын 90 гаруй хувь нь монгол ажилчид байгаа юм байна. Энэ онд орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гурван жилийн төлөвлөгөөг засаг захиргаа, иргэдтэй хамтран гаргажээ.
6
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ