Болливуудын мисс хүчирхийллийн эсрэг аянд оролцож байна

img

“Мисс Монголиа” аялал жуулчлалын холбоо, “Андра модель агентлаг”-тай хамтран “Эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хүчирхийллийн  эсрэг аян”-г зарласан. Уг аянтай холбоотойгоор өнөөдөр зохион байгуулагчид нь хэвлэлийн хурал хийсэн юм. Тодруулбал, “Мисс Монголиа холбоо”-ны тэргүүн Б.Гантогоо, гүйцэтгэх захирал Х.Бадамгэрэл, УИХ-н гишүүн  С.Одонтуяагийн зөвлөх Оюунгэрэл, “VLVT members club”ийн  гадаад харилцааны менежер Цүки, Энэтхэг улсын 2008 оны гоо бүсгүй, Болливуудын од жүжигчин, дуучин Парвати Оманакуттан нар “Эмэгтэйчүүд хүүхдүүдийн хүчирхийллийн эсрэг хандивын аян”-г зохион байгуулж байгаагаа мэдэгдлээ. Уг аянаас олсон бүх орлогыг хүчирхийллийн эсрэг болоод хүүхэд, эмэгтэйчүүдэд зориулах юм.

5

Энэтхэгийн гоо бүсгүй Парвати Оманакуттан “Мисс монголиа аялал жуулчлалын холбоо”, “Андра модель “ агентлагийн урилгаар Монголд ирсэн юм. Тэрээр өмнө нь мисс Б.Гантогоотой хамт “Ногоон тууз” эко аянд оролцож манай улсад мод тарьж байсан. Мөн “Байгаль орчны хүндэт жуух”-т бүсгүй юм.

5

Дэлхийн мисст оролцсон цагаасаа эхлэн хүүхэд, эмэгтэйчүүд хүчирхийллийн эсрэг болон байгаль орчноо хамгаалах сайн үйлсийн аянд оролцсоор ирсэн тэрээр энэ асуудлаар өнөөдөр УИХ-ийн эмэгтэй бүлгийн гишүүдтэй уулзаж ярилцахаар болсон юм.

6

Уг аяны хүрээнд маргааш “VLVT members club”-т хандивын тоглолт зохион байгуулагдана. Уг тоглолтод “Андра модель агентлаг “-ийн загварын үзүүлбэр, дуудлага худалдаа зохион байгуулагдахаас гадна Парвати Оманакуттан өөрөө дуулж, бүжиглэх аж.

6

Ж.Мөнхзул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ