Сэлэнгэ аймгийн “Оношлогооны төв”-ийн нээлт боллоо

img

 

Шинэчлэлийн Засгийн газар, ЭМЯ-наас эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн хүрээнд орон нутгийн хүн амд чанартай, аюулгүй оношлогоо, эмчилгээг хийлгэх боломжийг бүрдүүлэх үүднээс эхний ээлжинд 11 аймгийг оношлогооны төвтэй болгох зорилт тавьсан. Үүний нэг нь Сэлэнгэ аймаг юм.

Тус аймгаас жилд дунджаар 1500-1800 орчим хүн 13/А маягтаар Улаанбаатар хот руу онош тодруулахаар ирдэг бөгөөд эдгээрээс 600-700 орчим хүн зайлшгүй шаардлагаар гурав дахь шатлалын лавлагаа төвүүдэд эмчлэгддэг байна.

Тэгвэл иргэд аймагтаа оношлогоо, эмчилгээ хийлгэх бүрэн боломж бүрдэж, аймгийн нэгдсэн эмнэлгийн нэг болон хоёрдугаар давхарыг оношлогооны төвийн зориулалтаар тохижуулан засварлаж, 20 нэр төрлийн зургаан багцын 1.2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжүүдийг суурилуулан энэ сарын 17-ны өдөр “Оношлогооны төв”-ийн нээлтийг хийсэн байна.

,

Д.Цэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

nanzad:
bi eroo sumiin ondor nastan bn. ta bugded ih bayrlalaa. hund surtal chiregdelgui uilchilehiig husehiin yldamd ajiliin amjiltiig husen erooe!!!
2014-03-19