Өнөөдөр болох зарим үйл явдлын тойм
09:00 цагт МҮХАҮТ-ын 507 тоотод “Органик Монгол” хөтөлбөр, ҮХААЯамны урилгаар дэлхийн 115 орны байгаль орчинд ээлтэй ногоон үйлдвэрлэгчдийг нэгтгэсэн “INTERNATIONAL FEDERATION OF ORGANIC AGRICULTURE MOVEMENTS” –ийн ерөнхийлөгч манай оронд айлчилж байгаатай холбогдуулан түүний айлчлал манай орныг органик хөдөө аж ахуйн орон гэдгээр таниулах, ногоон үйлдвэрлэлийн салбарын хөгжилд түлхэц өгөхүйц харилцаа хамтын ажиллагааны эхлэл болно хэмээн зохион байгуулагчдын зүгээс үзэж уулзалт семинар зохион байгуулна. Утас: 89099099
6
s 09:00 цагт Төрийн ордны А танхимд "Хилийн боомтын шинэчлэл" сэдэвт улсын зөвлөгөөн эхэлнэ.
6
as 10:00 цагт Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд саналын зөрүүтэй байгаа болон бусад асуудлаар МҮЭ-ийн байр суурь, саналыг тодорхойлох зорилгоор МҮЭХ-ны 4 давхарт хуралдана. Утас: 99027019
6
a 10:00 цагт Бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийн талаар мэдээлэл – туршлага солилцон хэлэлцэх замаар бодлогын хэрэгжилтэд явцын үнэлгээ хийж, хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүйг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааны бэлтгэл хангах зориолгийн хүрээнд “Бага дунд боловсролын чанарын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт- хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих арга зүй ” сургалт-семинарыг Багшийн хөгжилийн ордны 202 тоотод эхэлнэ. Сургалтанд 21 аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа Үндэсний лаборатори 40 сургуулийн захирал, сургалтын менежер, тус бүр 2 бага ангийн багш, мөн 21 аймаг - нийслэлийн Боловсролын газрын дарга, бага боловсролын сургалт хариуцсан арга зүйч, нийт 220 хүн хамрагдана.
5
10:00 цагт "УС-2014" Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ Ус сувгийн удирдах газрын Сургалтын төвийн байранд болно. Үзэсгэлэнд усны үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож байгаа бөгөөд ус цэвэршүүлэх, ус хэмнэх, усыг дахин ашиглах чиглэлээр болон ус дамжуулах хоолой, насос, усны тоолуур зэрэг дэвшилтэт техник, тоног төхөөрөмж харуулсан 20 гаруй үзэсгэлэн гарах болно.
f10:30 цагт Автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажил, эхлэж байгаа болон нийслэлийн тээврийн хэрэгслээс зам ашигласны төлбөрийг жилд нэг удаа авах болсонтой холбогдуулж НЗДТГ-аас хэвлэлийн бага хурал зараллаа. Хэвлэлийн бага хурал Хангарьд ордны 14 давхарт болно. Утас: 88781218, 325044
6
a 11:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд "Улаанбаатар хотын усны хангамжийн ирээдүй" сэдвээр сэтгүүлчдэд зориулсан дугуй ширээний уулзалт болно. Уулзалтад НҮБ-ын Усны байгууллага, ACF Олон Улсын байгууллага, Ус сувгийн удирдах газар, Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Яам, Нийслэлийн Байгаль Орчин Ногоон хөгжлийн газар, Туул голын сав газрын зөвлөл гэх мэт байгууллагуудын мэргэжилтнүүд оролцох ба цаашид Улаанбаатар хотын усны хангамжыг хаанаас авах вэ? Засгийн газар усны үнэ тарифыг өсгөх хэрэгтэй юу гэх мэт олон чухал асуудал хөндөх юм.
s 11:00 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Вакцины харшлаар зовж буй Н.Энхбилэг охинд туслах хандивын тоглолтын талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
sa
11:00 цагт Архидан согтуурахтай тэмцэх хуулийг УИХ-д өргөн барих гэж буйтай холбогдуулан хууль санаачлагч УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүдэд мэдээлэл хийж хэлэлцүүлэг өрнүүлнэ. Хэлэлцүүлэг Хангарьд ордоны 14 давхарт болно.
s 12:00 цагт MN мэдээллийн төвд "Аз жаргалын өдөр" болох талаар мэдээлэл хийнэ. "Аз жаргалын зам" ТББ нь Зар мэдээ сонин болон Нийслэлийн замын цагдаагийн газар, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Монголын сэтгүүлчдийн эвлэл зэрэг олон байгууллагатай хамтран тодорхой ажил зохион байгуулахаар болсон юм.
s 12:30 цагт “Соёл урлагийн мэдээллийн төв”-ийн “Бишрэлт” салбарт “Мисс монголиа аялал жуулчлалын холбоо”, “Андра модель агентлаг” нар хэвлэлийн хурал зарлалаа. Эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хүчирхийллийн эсрэг аяны талаар мэдээлэл хийх тус хуралд “Мисс монголиа аялал жуулчлалын холбооны тэргүүн “Мисс Монголиа-2005” тэмцээний тэргүүн мисс Б.Гантогоо, “Мисс Монголиа-2009” тэмцээний тэргүүн мисс, Андра модель агентлагийн Захирал Х.Бадамгэрэл, Дэлхийн миссийн 2008 оны дэд байрын шагналт, Энэтхэг улсын 2008 оны Гоо бүсгүй, Болливүүдийн кино жүжигчин, дуучин “Парвати Оманакуттан” нар оролцно. Хэвлэлийн хурал Бишрэлт зочид буудлын 1 давхарт болно. Утас: 89004147, 86004147.
sa 13:00 цагт ТӨХ, ССАЖЯамны хамтарсан ажлын хэсэг шүүхийн шийдвэрийн дагуу В.И.Лениний музейг хүлээн авах үйл ажиллагаа болно. ТӨХ В.И.Лениний музейг шүүхийн шийдвэрийн дагуу уг өдөр хүлээлгэж өгнө үү хэмээн албан тоотоор хандсан ажээ. Утас. 88118075
s 18:00 цагт Г.Ибсен “Нора” сонгодог жүжгийн Хэвлэлийн бага хурал Улсын Драмын Эрдмийн Театрт болно.
a 18:00 цагт МУЗ-ийн “Улаан гэр” /ХААН Банкны нэг давхарт/ галерейд Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-ийн санаачлагаар Рио Тинто ХХК-ны дэмжлэгтэй хог хаягдлаа бууруулах, ангилах, дахин ашиглах замаар хүрээлэн буй орчин, байгаль дэлхийгээ хамгаалахыг уриалсан “ДАРАА НЬ ХАРАМСАХГҮЙН ТУЛД… ТА ХОГОО БАГАСГА, БОД, БОЛОВСРУУЛ!” орчин үеийн уран баримал, медиа урлагийн үзэсгэлэн нээлтээ хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ