В.И.Лениний музейн түлхүүрийг хүлээлгэн өгнө
Өнөөдөр 13:00 цагт ТӨХ, ССАЖЯамны хамтарсан ажлын хэсэг шүүхийн шийдвэрийн дагуу В.И.Лениний музейг хүлээн авах үйл ажиллагаа болно. ТӨХ-оос МАН-ын удирдлагуудад В.И.Лениний музейг шүүхийн шийдвэрийн дагуу хүлээлгэж өгнө үү хэмээн албан тоотоор хандсан юм байна. Уг албан тоотод зааснаар энэ өдөр тус намын холбогдох албаныхан шүүхийн шийдвэрийн дагуу В.И.Лениний музейн түлхүүрийг хүлээлгэн өгөх ёстой гэнэ.
й
Дашрамд дуулгахад, В.И.Лениний музейн эзэмшигч нь “Төр” гэсэн шийдвэрийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригт эцэслэн гаргасан юм. Уг музейг төр хүлээн авснаар ирэх зургадугаар сарын 1 гэхэд В.И.Лениний музей нь “Үлэг гүрвэлийн музей” болон шинэчлэгдэх юм.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ