Ц.Бямбажав: Хоёр сарын хугацаа бага ч гэлээ залуус өөрчлөгдөнө

img

Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 93 жилийн ойн баяр өнөөдөр тохиож буй. Энэ өдөртэй холбоотойгоор ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажаваас цөөн асуултад хариулт авлаа.

й

-Энэ өдрийн сэтгэгдэлээ хуваалцаач?

-2010 оноос жил бүрийн гуравдугаар сарын 18-ны өдрийг “Монгол цэргийн баяр” болгон  тэмдэглэх болсон. Манай  цэргийн албан хаагчид гадаадын улс орнуудад үүргээ нэр төртэй биелүүлж, эх орныхоо өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байна. Монгол улсын зэвсэгт хүчин 1,6 сая км нутаг дэвсгэр, түүний 8500 км хил, түүний дээр байдаг 100 км агаарын зам бүхэлдээ Монгол Улсын нутаг дэвсгэрийг хамгаалж байна. Эх орноо хамгаалах бүрэн бэлтгэлтэй, мэргэжлийн цэрэгт суурилсан төрийн бодлого тодорхой, цэргийн алба хаагчид үүргээ нэр төртэй биелүүлж яваа гэдгийг онцлон хэлэх ёстой. Агуу уудам нутаг дэвсгэртэй хүн ам цөөтэй ч үе үеийн монгол эрчүүд өөрсдөө эх орноо хамгаалж ирсэнийг өнөөгийн залуус судлаж, суралцаж эх орноо хамгаалах хүсэл эрмэлзэл дүүрэн байдагт сэтгэл хангалуун байна. Саяхан МУ-ын ерөнхийлөгчийн соёрхон баталсан “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжих гэж байна. Энэ бол туйлын ач холбогдотой. Ер нь монголчууд эрт дээр үеэс цэргээрээ дамжуулж эрчүүдээ эр хүн болгож байсан гэдгийг мартаж болохгүй.

й

-Залуус цэргийн алба хаах сонирхол буурсан гэж яригдах болсон. Ер нь цэргийн алба хаахын ач холбогдолыг дүгнээд хэлвэл?  

-Та бүхэн ажигладаг байх. Цэрэгт яваагүй хүн, цэрэгт яваад ирсэн хоёр хүнийг зэрэгцүүлэхэд гаднаасаа л ярьж хөөрч байгаа нь ялгагддаг. Цэрэгт яваад ирсэн хүмүүсийн алхаж гишгэж байгаа, нуруу туруу нь өөр байдаг. Цэрэгт яваад ирсэн хүмүүс ярьдаг даа хүний үгийг сонсож сурдаг. 24 цагийн харуул манаанд зогсоно  гэдэг нилээн юм бодогдуулдаг. Би өөрөө хугацаат цэргийн албанд байсан хүн. Цасан шуургатай үед харуул манаад гарахад адуу манаж хонохоос өөр зүйл бодогддог. Ямар ч цаг үед дасан зохицох сэтгэл санааны бэлтгэл бий болгож буйн жишээ. Өнөөгийн цэргийн албан  хаагчдын хувьд юуны өмнө хүнтэй харьцах харьцаанд анхаардаг. Энэ нь юу вэ гэвэл багаар ажиллах чадвар суулгана гэсэн үг. Цэргийн байгууллагад ажилласан хүмүүс багаар ажиллаж сурдаг. Өдөрт гурван удаа хоол идэж, унтах найман цагаас бусдад нь бие болоод оюуны хүчний  хөдөлмөр хийж байна. Энэ бол 17-18 настай залуусын булчин шөрмөсийг  маш хурдан хөгжүүлдэг. Бага багаар 5-10 кг ачаатай гүйгээд ирэхээр залуус уралдаанд сойсон морь шиг л тэвхийсэн нуруутай, цэх шулуун алхаатай, өөртөө итгэй болж ирдэг. Тийм болохоор манай залуучууд эр хүн болох, эх орноо хамгаалах, гэрийн эзэн болоход цэргийн албаараа дамжиж явбал илүү үр дүнтэй байдаг гэдгийг ахмад хүний хувьд хэлэхийг хүсч байна.

й

-Батлан хамгаалах салбар зэвсэг техникийн хувьд ямар байгаа вэ?

-Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний зэвсэглэл, техникийг үе шаттай шинэчлэх талаар Батлан хамгаалах яамны бодлого боловсорсон. Мэдээж энэ асуудлыг шийдэхэд хөрөнгө хэрэгтэй. Бид хүний хуучин юм авахаасаа илүүтэй орчин үеийн шаардлагад нийцсэн, өөрийнхөө орныг хамгаалах хэмжээний зэвсэг техниктэй болох ажил явагдаж байгаа.

й

-Өмнө нь гурван жил цэргийн албанд яваад ирсэн ах нар жинхэнэ эр хүний шинжийг өөртөө шингээсээр халагдаж ирдэг байсныг санаж байна. Цэргийн албыг нэг жил хаадаг болсноор цэргээс халагдаад ирэх залуусын дүр ч арай өөр харагддаг. Энэ оноос залуус оюутан гээд цэргийн албанаас чөлөөлөгддөг байсныг болиулж, “Оюутан цэрэг” хөтөлбөр эхлүүлж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ та олон жил цэргийн албанд ажилласан хүн. Энэ хөтөлбөрт хамрагдсан залуус хугацаат цэргийн албанд яваад ирсэн хэмжээнд бэлтгэгдэж чадах уу?

-Дэлхий нийтийн хэмжээнд, шинжлэх ухаан судлаачдын хэмжээнд батлагдасан нэг зүйл байдаг. Долоон долоон 49 хоног буюу бидний хэлж заншсанаар карантин буюу сургалтыг хийснээр тухайн хүнд маш их өөрчлөлт гардаг. Өнөөдөр “Оюутан цэрэг” хөтөлбөрийн хүрээнд хоёр сарын хугацаанд цэргийн албанд очсон залуус цэрэг хүн шиг байлгахад нилээн өөрчлөлт орно. Мэдээж хугацаат цэргийн албан хаагч шиг бие хаа нь өөрчлөгдөхгүй ч гэлээ тухайн хүн ороо засч чаддаг, хувцсаа хурдан өмсөж чаддаг, хүний хэлж байгаа үгийг бүрэн гүйцэт сонсож чаддаг болно. Оюутнууд гэдэг утгаараа харьцангуй оюуны чадвар өндөртэй, хүлээж авах, түүгээрээ дамжуулан өөрийгөө хөгжүүлэх тал дээрээ шууд дунд сургуулиа төгсөөд ирсэн залуусаас илүү байна гэж итгэж байгаа.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
arai ch dendnee ene hyn harin noyen nyryytai hyn shyy har
2014-03-19
bold:
oo en hunii tuhai caak.mn deer todorhoi bichsen baina. uneheer hulgaich hun um bish uu. armiig udirdah bish ustgaj baigaa um baina. solongos ,hyatad, oros ulsad baisan bol shuud tsaaz abhaar hun baina lee
2014-03-19
гоожуур:
18 нас хүрээд эр хүн бүр хаадаг болвол таарна. дүйцүүлнэ ч гэх шиг 2 сарын оюутан цэрэг ч гэх шиг яаж ч бодсон солиорол.
2014-03-19
зочин:
их оромдлого
2014-03-19
цэрэг:
ядаж 6 сар байх хэрэгтэй
2014-03-19
ялтан:
бямбажавыг аваад ир би хумуужуулээд огье
2014-03-19
хоригдол:
бямбажав авад ир би хумуужуулээд огье
2014-03-19
дашаахуу:
ямбажав генералаа монгол улс1540 мянган км квадрат нутагтай , юун 1,6 сая вэ?. пво-ийн командлагч байсан өгөр сахал шүү дээ чи махан толгой минь. яаж зэвсэгт хүчнээ удирдаж байгаагаа одоо хүртэл энэ 5 жилийн хугацаанд мэдэрдэггүй. мал аа, хөлдүү вакцин тарих уу чамд эсвэл
2014-03-19
бямбажав:
надаар битгий оролд оролдоочээ би дахиад нэг жил ажилмаар еронхийлогчоо
2014-03-19
bataa:
undesten.mn deer bas bahhan juil garsan baina ene sahaliin talaar
2014-03-19
батхүрэл:
бямбажав генералаа монгол улс1540 мянган км квадрат нутагтай , юун 1,6 сая вэ?. пво-ийн командлагч байсан өгөр сахал шүү дээ чи махан толгой минь. яаж зэвсэгт хүчнээ удирдаж байгаагаа одоо хүртэл энэ 5 жилийн хугацаанд мэдэрдэггүй. мал аа, хөлдүү вакцин тарих уу чамд эсвэл
2014-03-19
хөөрхий:
монголын цэргийн алба гэж зүгээр оромдсон юм байна шдэ. солонгос америкийг манайхан дуурайдаг. тэгтэл цэргийн алба хааж хашихыг нь дуурайхгүй юм даа. солонгост бол цэргийн алба хаагаагүй зугтаасан хүнийг эх орноосоо бараг урвасан гэж үзэх шахдаг. маш хатуу, бас хариуцлагатай хүн бүр ухамсартайгаар цэргийн албаа хаадаг. тэр албанд ямар зиндаа ялгаа байхгүй адилхан байдаг. нэрт жүжигчин гэхэд л яг л жирийн хүнтэй адилхан л албаа хаадаг юм байна лээ. гэтэл монгол мөнгөөр хаадаг. ямар их зөрүү вэ. ийм улс чинь яаж өөдлөх билээ.
2014-03-19
зочин:
ineedtee umaa
2014-03-19
зочин:
ineedtee umaa
2014-03-19
зочин:
ineedtee umaa
2014-03-19
zochin:
yana daa xoorxii
2014-03-19
zocnin:
hoer sar geed zaluuciig deglej zvrhii n avah gee biz oilgomjtoi sndee.gaduur tiim uria garsan baisan ouytnuudiig neg jild hiilgedeg umii n hiilgej uvuulna gej.hogiin ja nar hvvhed surgah geed boorii n tsusaar sneelgecnihev dee!!
2014-03-19
sahald:
chi orond n darga boloh geed baigaa yumuu
2014-03-19
sahal :
ene byambajav yu yariad bna aa ene odoo tetgebertee garbal taarna sh dee enenees uur darga oldokhgui l baib gej amitnii muu uzej duusaagui yu tetgebriin ubguun armid erguulj oruulsan tetgeberiin ubguchuudee uurtuu khamt tetgebertee garaachee
2014-03-18
sahal:
yaaj ichihgui yarij chadaj bainaa. idsen uusan zuildee teereed suid bolj baigaa bizee.
2014-03-18