Бүгд “ЗА” гэж хэлье
Боловсрол нь нийгмийн харилцааны хамгийн түгээмэл хэсэг гэж болно. Энэ талаасаа боловсролын харилцаанд оролцохгүй нэг ч иргэн, хувь хүн гэж үгүй. Боловсролын харилцааны гол цөм болох сургууль цэцэрлэг нь суралцагч болон тэдний эцэг эхчүүдийн сэтгэл ханамж, эрэлт хэрэгцээнд нийцсэн үйл ажиллагаа, стандартыг хэвшүүлэх зорилт тавьж байдаг. Энэхүү зорилгод хүрэхийн тулд багш суралцагч эцэг эхийн хамтын ажиллагаа, харилцан үйлчлэл үүн дээр материаллаг бааз сургалтын орчинг зохих түвшинд байлгах ёстой.
5
Энэ нь бид өөрсдийн үндэсний онцлог шинжээ хадгалсан үр дүн бүхий арга хэлбэр материаллаг баазаар сургалтын ажлаа шинэ шатанд гаргах хэрэгтэй гэсэн үг юм. Энэ цагийн хүүхдүүд хөрөнгө мөнгө материаллаг сонирхол давамгайлсан, цахим хөгжил оюун сэтгэхүйг нь мэдээллээр дарангуйлсан орчинд өсөн торниж байна. Минут тутамд ухаалаг утас, компьютерээсээ авч байгаа тэдний өргөн мэдээллийг гүйцэж ажиллах том шалгуур багш сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарынханд бий болоод байгаа. Хүүхэд багачуудын цахим ертөнц болон бусад телевиз сонин сэтгүүл зэргээс авч байгаа мэдээллийн нийт хувьд танин мэдэхүйн болоод үндэсний зан заншил өв уламжлалыг хадгалсан мэдээлэл хэдэн хувь байгааг тооцож хэлэхэд төвөгтэй байна. Олон сувгийн мэдээллээр даруулж байгаа хүүхдүүдийнхээ оюун санаа танин мэдэхүйг харийн соёл нөлөөлөлд автуулчихгүйн тулд бид их зүйл хийх ёстой болоод байна. Үүнд ном болоод бусад хэлбэрээр нь өөрийн зүгт буюу монгол ёс зан заншил, өв уламжлалаа хүүхэд багачуудын танин мэдэхүйд нь гүн сайн суулгаж байхад анхаарах ёстой юм. Үүнийг дан ганц боловсролын яамны ч юм уу, сургууль багш нарын ажил гэж хандах нь өрөөсгөл гэдгийг бүгд хэлдэг. Хүүхдүүдээ сайн боловролтой, мэдлэг төгс иргэн болгох нь багш эцэг эх олон нийтийн оролцоотой өргөн хүрээнд явагдаж байх учиртай. Зарим нэг хувийн хэвшил ч энэ ажилд хөрөнгө гаргаж оролцож эхлээд байна. Үүний нэг нь “Гэрэлт Тайёо” компанийн хүүхэд багачуудад зориулсан танин мэдэхүйн зураг тайлбарт багц карт юм.
6
Нийт 26 багц байгаль, ардын уламжлал, спорт, монгол орны аймаг сумд, улс орны далбаа, геометр, ертөнцийн гурав, монгол үндэстний хувцас, оньсого, монгол гэр, таван хошуу мал зэрэг бүлэг өргөн хүрээг хамарсан төрлүүдтэй байна. Нэг багц бүлэг нь 26-30 зураг болон тайлбар бүхий карттай ба зургийг нь уран зургийн аргаар зуруулж сайн чанартай хэвлүүлсэн байна. Хүүхэд багачууд танин мэдэхүйн энэхүү картаар тоглосноор таах, харах зэрэг ерөнхий ажиглалт, харьцуулалт тогтоолт мөн хэллэг цээжлэлт зэрэг явагдах тул хүүхдийн оюун ухааныг задлах, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх давуу талтай гэж боловсролын мэргэжилтэн хэлж байна.
6
2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны “Эрдэм боловсролтой Монгол хүн”, “Хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого баримтлан, үндэсний шинэ стандарт нэвтрүүлэх”, Монгол ахуй, уламжлал, ёс заншил, түүх, соёлын онцлог шингэсэн “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд энэхүү танин мэдэхүйн карт өөрийн хувь нэмрээ оруулна гэж санаачлагчид хэлж байсан. Мөн ТАТО картад уламжлалт монгол ардын зан заншил уламжлалыг таниулсан оньсого, монгол гэр ахуйн хэрэглэл, монгол жил цаг, монгол гэр, таван хошуу мал зэрэг багцууд ихэнх хувийг эзэлж байна. Энэ нь үндэсний онцлог бахархлаа хүүхэд багачууд маань нялх багаасаа тогтоож нүдэлж оюун санаандаа суулгаж авахад тус нэмрээ өгөх юм. Энэ картнаас багш нар танин мэдэхүйн түгээмэл сэдэв болон монгол уламжлал ахуйг харуулсан зураг тайлбар бүхий картыг ашиглаж сонирхолтой үр дүнтэй хичээл сургалт явуулах боломж бий болж байна.
6
Цаг үеийн онцлог хүүхдийн сэтгэхүйгээ судалж орчин үетэйгээ холбож үндэсний агуулгатай тоглоом гарын авлагыг бий болгож сурган хүмүүжүүлэх өв уламжлалыг хөгжүүлэхэд оруулж байгаа хувийн хэвшлийнхний энэ мэт санал санаачилгыг салбарын яам, болоод эцэг эхчүүд дэмжиж урмаар мялаах ёстой байх.
6
Энэхүү 26 багц танин мэдэхүйн карт нь хүүхэд бүрт өөрийн хүсэл эрмэлзлээр суралцах бололцоог дэмжих, хүүхдэд өөрөө сонголт хийж, үйл ажиллагаанд тааварт оролцох, картыг үзүүлэх, таалгах зэргээр гэр бүлийн гишүүдийн хүүхдүүдтэйгээ харьцах оролцоог нэмэгдүүлэх зэрэг сургалтын онцлогийг өөртөө агуулж чадсан байна гэж эцэг эх, багш нар үнэлж байна. Хүүхдүүдтэйгээ ярилцлага явуулах, хүүхдийн сонирхлыг өдөөж танин мэдэхүйг хөгжүүлэхэд ТаТо /таа,тогтоо/ зурагт карт нь маш сайн гарын авлага сургалтын хэрэгсэл болж болох юм. Эцэг эхчүүдийн хувьд ч хүүхдийнхээ ой тогтоолт хөгжих явцыг ажиглах, өөрсдөө оролцох, хүүхдүүдийнхээ хэрхэн төлөвшиж буйг ойлгож, мэдрэх бололцоог олгоход тустай байна гэдгийг онцлож байна.
6
Монгол үндэстнийхээ ахуй соёлыг багачуудын нас, сэтгэц, ой тогтоолтын онцлог, чадварт тохирсон, авсаархан зураг бүхий ил тайлбартай энэхүү картаа хүүхдүүдийн ертөнцтэй танилцах нэг гүүр болоосой гэж хүсч байгаагаа картыг санаачлагчид өгүүлж байсан. Монгол хүүхэд бүр мэдлэг оюун төгс болж мэдлэгээрээ ялгарах нь бидний бахархал бас том эрмэлзэл юм. Тийм болохоор энэ зүгт хийж байгаа сайн үйл, зөв санаачилга бүрийг дэмжих сэтгэл хүн бүрт байх ёстой.
6
“Гэрэлт Тайёо” компани “ТАТО” гэж танин мэдэхүйн карт гаргасан нь номын дэлгүүрүүдээр тараагджээ. Интер, Азхур, Мир номын дэлгүүрүүд болон Magestic, Номингийн салбаруудаар картаа түгээж эхэлжээ. “Хүүхэд мэдлэгээрээ ялгарвал гоё” гэсэн уриаг тэд дэвшүүлж байна. Үр хүүхдийнхээ мэдлэг оюуны хөгжлийн төлөө бүгд “За” гэж хэлцгээх цаг үе ирсэн байна.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ