Эрүүл мэндийн салбарын засаглалыг сайжруулна
“Монголын эдийн засгийн чуулган-2014” энэ сарын 24, 25-ны өдрүүдэд болох гэж буй. Энэ удаагийн чуулганы нэг онцлог нь “Эрүүл мэндийн салбарын засаглал”-ын асуудлыг анх удаа хөндөх гэж байгаа юм. Эрүүл мэндийн засаглал гэж юу вэ. Засаглалыг сайжруулснаар ямар үр дүнд хүрэх вэ. Засаглал муу байгаатай холбоотойгоор өнөөдөр ямар хор хохирол үүсэж байна вэ. Энэ бүх асуудлыг удахгүй болох эдийн засгийн чуулганаар хэлэлцэнэ. Эрүүл мэндийн салбар нь нэг талаас цэвэр нийгмийн салбар мэт боловч цаад утгаараа эдийн засагтай бүрэн холбогдож байгаа юм. Наад зах нь Монголд эрүүл мэндийн үйлчилгээ төдийлөн сайн хөгжөөгүйгээс жил бүр хэчнээн мянган хүн гадаад улс орнуудыг зорин эрүүл мэндийн үйлчилгээ авч байна вэ.
ый
Олон улсын байгууллагын судалгаагаар монголчууд БНСУ-руу явж, эрүүл мэндийн үйлчилгээ авдаг иргэдийнхээ тоогоор дэлхийн улсуудын дотор тавдугаарт бичигдэж байгаа гэх статистик байна. Яг нэг хүнд ногдох эрүүл мэндийн үйлчилгээ гэж тооцвол Монголчууд гадны орныг зорьж, эрүүл мэндийн үйлчилгээ авч буй тоогоороо дэлхийд тэргүүлж байгаа юм. Нэг ёсондоо монголчуудын мөнгө эрүүл мэндийн үйлчилгээгээр дамжин асар ихээрээ гадаад улсыг зорьж байна гэсэн үг. Үүний бурууг иргэд ихэвчлэн Монголын эмч нар, эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний чанар, тоног төхөөрөмж гэх зэрэгтэй холбон тайлбарладаг. Гэтэл энэ бүхнээс гадна хамгийн чухал асуудал нь энэ салбарын засаглал болчихоод байгааг учир мэдэх хүмүүс олж харжээ. Тиймээс эрүүл мэндийн салбарын засаглалд бүрэн шинэчлэл хийж, өөрчлөх шаардлагатай хэмээж байна.
й
ый
Өнөөгийн төвшинд эрүүл мэндийн салбар нь зөвхөн салбарын яамнаас хамааралтай, төрийн өмчийн эмнэлгүүд хүнд суртал ихтэй, эмч нар нь сэтгэлгүй гэх зэрэг асуудал бий. Хуулийн дагуу төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагууд нь төсвөөс санхүүждэг. Мөн эмч нарын цалинд төсвөөс ямар нэгэн урамшуулал, чанарын үнэлгээ байдаггүй аж. Тийм учраас төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эмч нар ажлаа сайн хийсэн ч адилхан, муу хийсэн ч адилхан л цалинтай. Өргөсөн тангарагаа санаж, үсрээд л хэдэн жил чин сэтгэлээсээ ажиллаад, удалгүй ажил, амьдралаа бодож, өөр ажил давхар хийх, өвчтөнүүддээ хүнийрхүү хандаж эхэлдэг гэнэ. Мөн эрүүл мэндийн байгууллага төсвөөс санхүүждэг учраас ямар нэгэн хэмнэлт хийлээ гээд ялгаагүй. Хэмнэгдсэн мөнгийг төрийн санд буцаан төвлөрүүлдэг байна. Энэ нь эрүүл мэндийн байгууллага тусламж үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах, илүү хэмнэлт хийе гэсэн сэтгэлгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг хэмээн салбарын мэргэжилтнүүд онцоллоо.
ы
Тиймээс цаашдаа эрүүл мэндийн салбарын засаглалыг сайжруулах нэн тэргүүний ажил нь эрүүл мэндийн байгууллагуудыг тодорхой хэмжээнд бие даалгах, эмч нарын цалин, урамшууллын системд өөрчлөлт оруулахаас эхлэх ёстой гэнэ. Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжүүлэгчид болох төсөв болон эрүүл мэндийн даатгалын байгууллагуудын харилцан уялдаа, хяналтын зөв механизмыг ч нэвтрүүлэх ёстой гэж үзэж байгаа аж. Тодруулбал, өнөөгийн нөхцөлд манай эрүүл мэндийн даатгалын байгууллага нь зөвхөн даатгалын төлбөр төлөх зарчмаар л ажилладаг. Гэвч даатгалынхаа дагуу эмчилгээ, үйлчилгээ иргэн хүнд хэр чанартай хүрч байна вэ гэдэг дээр ямар нэгэн хяналт тавьдаггүй байна. Үүнд хяналт тавиад, улмаар хяналтдаа үндэслэн хариуцлагын тогтолцоог нэвтрүүлчихвэл иргэдэд хүрэх ёстой эрүүл мэндийн үйлчилгээний чанар сайжрах боломжтой аж. Нөгөөтэйгүүр иргэн хүн өөрөө ч бас эрүүл мэндийн даатгалын байгууллагад гомдол гаргах гэх зэрэг эрх нь нээгдэх юм байна.
ы
Товчхондоо бол эрүүл мэндийн салбарын байгууллагуудын үйл ажиллагааны нягт уялдаа холбоо, харилцан ашигтай, эдийн засгийн үр өгөөжтэй үйл ажиллагааг хангах замаар энэ салбарын засаглалыг сайжруулах ёстой аж. Ингэснээр эцсийн дүндээ иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар сайжирна. Улмаар гадагшаа явж эмчлүүлдэг хүмүүсийн тоо ч багасч, салбар бүрэн утгаараа шинэчлэгдэх эхлэл тавигдах аж.
ы
Дашрамд дурьдахад, Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банкны хамтын ажиллагааны хүрээнд энэхүү засаглалыг сайжруулах төсөл нийслэлийн тодорхой эмнэлгүүдэд туршилтын журмаар хэрэгжиж эхэлсэн байна. Энэ хүрээнд Шастины нэрэмжит клиникийн гуравдугаар нэгдсэн эмнэлэг жишээ нь харьцангуй бие даасан хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Бие даасан хэлбэрээр ажиллаж, орлогоо өөр дээрээ төвлөрүүлж, захиран зарцуулах эрхтэй байгууллага хэрхэн ажиллах вэ. Жишээ нь үүднээсээ авхуулаад үйлчилгээндээ анхаарч, ашиг орлогоо нэмэгдүүлэхийг л хичээнэ. Хүрэлцэн ирсэн өвчтөнд хамгийн сайнаараа үйлчилж, сэтгэл ханамжтай буцаахыг хичээнэ. Ингэснээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар сайжрах ёстой юм.
ы
Цаашдаа энэ төслийг бодит ажил хэрэг болгох, засаглалыг яаж илүү сайжруулах асуудлыг удахгүй болох эдийн засгийн чуулганаар хэлэлцэж, нэгдсэн нэг бодлого, чиглэл гаргах учиртай.
ы
Эх сурвалж: www.eagle.mn Л.Энхдэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ