Хөдөөгийн эмэгтэйчүүдийг анхаарна
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран "Хөдөө, аж ахуйн салбарт жендэрийн тэгш байдлыг хангах нь" сэдэвт арга хэмжээг НҮБ-ын Төв байранд зохиожээ. Уг арга хэмжээг Байнгын төлөөлөгч О.Оч даргалан явуулсан байна.
өа
Тэрбээр хөдөө аж ахуйн салбарт жендэрийн тэгш байдлыг хангах нь чухал болохыг онцлоод, Монгол Улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар "Хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах" тухай тогтоолыг санаачлан батлуулдаг орны хувьд эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хамгаалах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх болон хөдөөгийн эмэгтэйчүүдийн нөхцөл, байдлыг сайжруулах чиглэлээр авч Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг танилцуулсан байна.
өа
Арга хэмжээнд Дэлхийн банк, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Хөдөө, аж ахуйн хөгжлийн олон улсын сангийн ахлах мэргэжилтнүүд оролцож, хөдөө, аж ахуйн салбарын хөгжилд эмэгтэйчүүдийн оруулж буй хувь нэмэр, тэдэнд тулгарч байгаа саад бэрхшээлийн талаар хийсэн судалгааны ажлынхаа талаар мэдээлжээ.
өа
НҮБ-ын гишүүн орнууд, олон улсын байгууллагууд болон иргэний нийгмийн төлөөлөгчид тус арга хэмжээнд өргөнөөр оролцож, санал бодлоо солилцжээ. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, ялангуяа хөдөөгийн эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр олон улсын хэмжээнд Монгол Улсын оруулж байгаа хувь нэмрийг таниулсан чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон байна.
өа
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ