Зарим газраар бага зэргийн цас орно

img

 

Бүх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 5-10 хэм хүйтэн, Хангайн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 0 хэм орчим байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт 7 хэм  хүйтэн байлаа. Харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ