Бондын талаар нээлттэй сонсгол зохион байгуулна
УИХ дахь МАН-ын бүлгийн хүсэлтийн дагуу УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн бондуудын зарцуулалт, үр дүнгийн талаар нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг зохион байгуулах боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлж албан бичиг илгээжээ. Ирэх хаврын чуулганаар зохион байгуулах энэхүү нээлттэй сонсголоор Хөгжлийн банкинд байршуулсан "Чингис" болон "Самурай" бонд, БНХАУ-ын Хөгжлийн банкны зээлийн хөрөнгийг хэрхэн зарцуулж байгаа байдал, үр дүнгийн талаарх мэдээллийг сонсох юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ