“Оюутан-цэрэг” хөтөлбөр нээлтээ хийлээ

img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 92 дугаар зарлигийг хүлээн авах болон “Оюутан-цэрэг” хөтөлбөрийн нээлтийн ёслолын ажиллагаа өнөөдөр МУИС-ийн төв байрны дугуй танхимд болов. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн Засгийн газарт чиглэл өгсөн 2013 оны 92 дугаар зарлиг, Засгийн газрын 40 тоот тогтоолын дагуу Батлан хамгаалахын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд нар хамтарсан тушаал гаргаж 2014 оны II улирал буюу дөрөвдүгээр сарын 1-нээс “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг орон даяар эхлүүлэхээр болоод байгаа юм.

a

Ёслолын ажиллагаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан,  их, дээд сургуулиудын удирдлага, оюутны холбооны төлөөлөл оролцлоо. Арга хэмжээний эхэнд МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан175 мянган оюутан залуусынхаа өмнөөс маргааш тохиох гэж буй Монгол цэргийн өдрийн баярын мэндийг цугларагсдад хүргэж, үлээвэр хөгжимд Төрийн дуулал эгшиглүүлэв. Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч С.Эрдэнэболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Засгийн газарт чиглэл өгөх тухай 2013 оны 92 дугаар зарлигийг уншин сонордуулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан зарлигийг УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан нарт тус тус гардуулан өгөв.

Ёслолын арга хэмжээн дээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Та бүхэнд юуны өмнө Монгол цэргийн баярын өдрийн мэндийг дэвшүүлье. Монгол Улсын Ерөнхийлөгч 92 дугаар зарлиг гаргахдаа монгол залуус болгон эх оронч, эх орон, тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг мэддэг,  зэр зэвсэгтэй харьцаж чаддаг, бие бялдар сайтай, эх орныхоо дөрвөн зүг, найман зовхисын түүх шаштирыг мэддэг, эх оронч үзэлтэй, эх орны цэрэг болж төлөвших өргөн утга санаагаар энэ хөтөлбөрийг санаачилсан юм. Түүний зэрэгцээ их, дээд сургууль төгссөн залуус төрийн албанд ажиллах давхар боломж нээгдэж байна.

a

Энэ онд Монголын тулгар төр байгуулагдсаны 2223 жилийн ой тохиож байгаа. Монгол хүний түүх, Монгол Улсын түүх дандаа арми, цэрэгтэй холбоотой байдаг. Тийм учраас оюутан залуусыг эх орноо, тусгаар тогтнолоо, өөрийгөө, гэр бүлээ хамгаалж чаддаг бүх талын эрдэм мэдлэгтэй болох боломжийг нээж өгч байгаа юм. Хэдийгээр хөтөлбөр хэрэгжиж эхэлмэгц бүгдээрээ алба хаах боломж хязгарлагдмал байгаа боловч эхлээд 500, мянган оюутан, цаашаа өсч нэмэгдсээр эрэгтэй оюутнууд төдийгүй яваандаа охид чхөтөлбөрт хамрагдах боломж нээгдэнэ гэдгийг ажлын хэсгийн хүрээнд ярьж байсан. Тиймээс энэхүү хөтөлбөр нь гүн гүнзгий утга учиртай, алс хэтийн олон талын ач холбогдолтой чухал хөтөлбөр юм. Ерөнхийлөгчийн Засгийн газарт чиглэл өгсөн зарлигийг хөтөлбөр болгосон Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ажлын хэсэгт оролцож ажилласан цэрэг, арми, оюутан залуусын байгууллага, холбогдох яамдын бүх хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр, талархал илэрхийлье. Маш чухал хөтөлбөр гараагаа эхэлж байна. Их хол явна гэдэгт эргэлзэхгүй байна. Сайн үйлс дэлгэрэх болтугай, Баярлалаа” гэлээ.

s

Төрийн албаны тухай хуульд 2008 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, 1990 оны тавдугаар сарын 6-ны өдрөөс хойш төрсөн залуус цэргийн алба хаагаагүй бол төрийн жинхэнэ алба хаших эрхгүй болж байгаа юм. Иймд суралцахын зэрэгцээ цэргийн алба хаах боломж олгож буй “Оюутан-цэрэг”хөтөлбөр цаг үеэ олсон арга хэмжээ болж буйд оюутан залуус талархаж байгаагаа илэрхийлж байв.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

алагчлал:
оюутан цэрэг хөтөлбөр гэх энэх v v шийдвэр нь "х vнийг vндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, х vйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин ш vтлэг, vзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж vл болно " гэсэн vндсэн хуулийн заалтыг зөрчсөн шийдвэр мөн. vндсэн хуулиар х vлээсэн иргэнийхээ v vргийг шударгаар биел v vлж яваа эгэл жирийн иргэлийг доромжилсон шийдвэр.яг жилийн өмнө монголын оюутны холбооныхон төриийн тэрг v vнд хандан оюутнуудыг зуных нь амралтаар цэргийн алба хаалгадаг болгох тухай х vсэлт тавьсан байсан.ингэх болсон шалтгаанаа одоогийн мөрдөж байгаа хуулиар 1 8 -25 насны залуучуудыг цэргийн албанд татагдаг болохоор манай оюутнууд сурсаар байгаад цэргийн албаа хааж чаддагг vй. v vнээсээ болоод төрийн албанд орж чаддагг vй тухай гомдоллосон байсан.зайлуул даа муусайн оюутнуудын зуны цэргийн алба хаах х vсэлт нь ердөө л төрийн албанд л орохын тулд ш v v.арчааг vй юмнууд.уг нь тэдний алба хаах насыг 31 болтол нь сунгаж хуулинд өөрчлөлт оруулж болох л байсан.ерөнхийлөгч ч гэж сонгуулийн санал олж авахын тулд мөрийн хөтөлбөртөө тэдний х vсэлтийг оруулсан байсан.дээд сургуульд орж чадааг vй иргэдийн хохь болж таарж байна уу.хэрвээ оюутнууд vнэхэээр эх орондоо хайртай л юм бол төрийн албанд цэргийн хаасан иргэдийг авах тухай заалт 2006 онд төрийн албаны тухай хуулинд орохоос өмнө энэ оюутан цэрэг хөтөлбөрийг хэрэгж v vлэх талаар санаачлага гаргахг vй яасан юм бэ ?! эгэл жирийн голцуу ядуу х vм v vсийн х v vхд v vдийг хуулиар далайлган цэргийн албанд татчихаад байлдах эрдэм заахг vй хаа хамааг vй хувийн компаний ногоо хураах болон газар шорооны ажилд зарж зарчихаад халдаг.мөн сая ноднин намраас н v vрс шуудайлах ажлыг цэрг v vдээр өвөлжин хаваржин хийлгэлээ.бид х v vхдээ н v vср шуудайлах гэж явуулааг vй.тэр н v vрсээ наад муу нийгмийн ухааны голцуу зах зээлд ажлын байрны багтаамж багатай нийгэмд ил v vдэлтэй хуульч эрхзүйч мэргэжлээр сурч байгаа төгсөөд төрийн албанд орж иргэдэд х vнд суртал гаргаж авлига авахыг мөрөөддөг аймхай хулчгар залхуу бээрэг оюутнуудаараа хийлгэ.бид vр х v vхд v vдэ хөвг v vдээ хэн нэгэн генерал хурандаагийн найз бизнесмэний хувийн компаний тариа ногоо хураалгах, н vх шуудуу ухах, н v vрс шуудайлуулах гэж явуулааг vй.
2014-03-17
ардууд:
монгол улсын үндсэн хууль зөрчиж, иргэдийн эрх тэгш байдлыг алдагдуулж, зөвхөн оюутан цэргийн албыг сурч байхдаа хаасан гэдэг нэр зүйх маягаар хөнгөлөлт эдэлж, жирийн ардын хүүхэд бүтэн жилээ зарцуулахаар болж байгаа нь хачирхалтай байна. монгол улсын иргэддээ тэгш үйлчилдэг хуультай болмоор байна. эх орноо хамгаалах иргэний үүрэгт хөнгөлалт байх учиргүй.
2014-03-17
иргэн:
болж байна. хийх ажлынхаа талаар үүргээ авч байгаа юм биш үү. ардын айрмийн мэнд хүргэе.
2014-03-17
офицер:
цэргийн штабын хэдэн ажилгүй дуракууд юу хийж яваа юм бэ.
2014-03-17