Монголын эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээсээ 9.4 жилээр бага насалж байна
Өнгөрсөн жилээс эхлэн Эрүүл мэндийн сайдын тушаалаар жил бүрийн гуравдугаар сарын 18-ны өдрийг "Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд “Эрчүүдээ хайрлая” уриан доор анх удаа Эзэн Чингисийн талбайд зохион байгуулж, төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 20 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд давхардсан тоогоор 3000 орчим иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө өгсөн билээ.
5
Тэгвэл маргааш тохиох "Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр"-өөр дараах үйл ажиллагаа явуулна. Үүнд:
1. Бодлогын түвшинд "Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих" стратегийг шийдвэр гаргагчдад болон хүн амд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр дамжуулан танилцуулна. Мөн УИХ-ийн эмэгтэй гишүүдийн бүлэгтэй хамтран "Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд"-ийн асуудлаар Төрийн ордонд нээлттэй хэлэлцэнэ.
2. Анхан болон болон хоёрдогч, гуравдагч шатлалын эрүүл мэндийн байгууллага тус бүр "Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөрлөг"-ийг зохион байгуулж харьяа хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сурталчилгаа явуулна.
3. Олон нийтийн мэдээллийн хэрэгслэл /фэйсбүүк, твиттер, блог, вебсайт, үүрэн телефон холбоо/-ээр дамжуулан "Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлуудыг хүргэхээр төлөвлөжээ.
5
Монгол Улсын Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал
Дундаж наслалт: Монгол Улсын нийт хүн амын 48.6 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт 64.9, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 74.3 жил буюу дундаж наслалтын зөрүү нь 9.4 жил байна. Дундаж наслалтын зөрүү нь аль ч улс оронд байдаг хэдий ч манай улсад дэлхийн дундаж үзүүлэлтээс 2.5 дахин их байна. Энэ нь эрэгтэйчүүдийн эрүүл мэнд тулгамдсан асуудал болж байгааг харуулж байна.
6
График 1. Дундаж наслалт
Эрэгтэйчүүдийн нас баралт: 2012 оны байдлаар бүх насны бүлэгт эмэгтэйчүүдтэй харьцуулахад өндөр төдийгүй 10000 хүн ам тутамд 75.8 эрэгтэй, 44.3 эмэгтэй нас баржээ.
5
Хүснэгт 1. Нас баралт, тэргүүлэх 3 шалтгаан/10000 хүн амд/
Нас баралтын үзүүлэлт | Эр | Эм |
Нийт нас баралт | 75.8 | 44.3 |
Зүрх судасны тогтолцооны өвчин | 25.02 | 17.04 |
Осол гэмтэл гадны шалтгаант | 18.85 | 4.07 |
Хавдар | 14.74 | 10.67 |
Зүрх судасны тогтолцооны өвчний нас баралт: Манай оронд жилд дунжаар 17 мянга гаруй хүн нас барж байгаагийн 62 хувь нь эрэгтэйчүүд байна. Нас баралтын шалтгааныг эмэгтэйчүүдийнхтэй харьцуулахад зүрхний шигдээсээр 3.1, даралт ихсэх өвчнөөр 2.3, тархины цус харвалтаар 1.7 дахин их байна.
5
Осол гэмтэл, гадны шалтгаант нас баралт: Осол гэмтлийн улмаас жилд нас барж байгаа эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдээс 3 дахин их, амиа хорлолт 7 дахин өндөр байна. Авто замын осолд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 4 дахин илүү өртдөг. Ялангуяа 15-64 насны эрэгтэйчүүдийн дунд осол гэмтлийн шалтгаант нас баралт тухайн насны эмэгтэйчүүдтэй харьцуулахад 5 дахин их байна.
5
Хавдрын шалтгаант нас баралт: Нөхөн үржихүйн насны эрэгтэйчүүдийн нийт нас баралтын 45.6 хувийг хорт хавдар эзэлж байгаа нь тухайн насны эмэгтэйчүүдтэй харьцуулахад 1.5 дахин их байна. Ялангуяа эрэгтэйчүүдэд элэг, уушигны хорт хавдраар нас барах нь эмэгтэйчүүдээс 8.2-11.3 хувиар илүү байна.
5
Эрэгтэйчүүдийн амьдралын буруу хэвшил
Архи, тамхины хэрэглээ, хөдөлгөөний хомсдол, зохисгүй хооллолт зэрэг амьдралын буруу хэв маяг, дадал зуршил эрэгтэйчүүдэд илүү байгаагаас халдварт бус өвчинд өртөмтгий байна.
График 2. Сард 6-аас дээш удаа архи График 3. Тамхины хэрэглээ (хувиар)
хэтрүүлэн хэрэглэсэн байдал (хувиар)
5
График 4. Эрэгтэйчүүдийн биеийн жингийн индексийн үнэлгээ
Эрэгтэйчүүдийн архи, тамхи, давс, хөдөлгөөн болон, цусны даралт ихсэх өвчний талаарх мэдлэг, хандлага, дадал: Судалгаанд хамрагдсан хүн амын дийлэнх (95.3 хувь) нь тэмдэглэлт өдрүүдээр архи согтууруулах ундааг их хэмжээгээр хэрэглэдэг ба найз нөхөд дарвиж архидах явдал хамгийн гол (89.5%) түгээмэл шалтгаан болж буй хэвээр байна. Архины хамааралтай болсныг илэрхийлэх шинж болох өглөө сэрэнгүүт архи уух нь 7.3 хувиар (хотод 7.1%, хөдөөд 8.49) буурсан боловч энэ дадал эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээс 4 дахин их, хөдөө орон нутагт хотоос их байна.
5
Тамхины хор хөнөөлийн талаарх хүн амын ойлголт ерөнхийдөө хангалттай байгаа ч хүн амын бараг тал хувь (49.3%), ялангуяа эрэгтэйчүүдийн дунд дам тамхидалтын хор нөлөөнөөс өөрсдийн эрүүл мэндээ хамгаалах эерэг хандлага дутмаг байна.
5
Илүүдэл жинтэй байх нь эрүүл мэндэд аюултай гэсэн эерэг хандлага хүн амын дунд нэмэгдэж байгаа боловч илүүдэл жинтэй байх нь эрүүл мэндэд “бага зэргийн аюултай” гэсэн хандлага эрэгтэйчүүдийн дунд байсаар байна.
5
Судалгааны хүрээний хүн амын 44.4 хувь Цусны даралт ихсэлтийн талаар огт мэдэхгүй эсвэл сонссон төдий ойлголттой, уг асуудлаарх эрэгтэйчүүдийн мэдлэгийн түвшин эмэгтэйчүүдээс харьцангуй доогуур байна. Хүн амын бараг тал хувь нь (47.8 хувь), ялангуяа эрэгтэйчүүд чихрийн шижингийн талаар мэдлэг дутмаг байна гэсэн судалгааг ЭМЯ, ДЭМБ, ММСС –аас гаргажээ. Тиймээс маргааш болох “Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр” эмнэлгийн байгууллагууд эрэгтэйчүүдэд зориулсан үзлэг оношлогоог хийх юм. Мөн Эрүүл мэндийн яамнаас их дээд сургуулиудын захирлуудтай уулзаж, эрэгтэй оюутнуудын эрүл мэндийг асуудлаар хамтарсан уулзалт хийхээс гадна эрэгтэйчүүд олноор суралцдаг их, дээд сургуулиудад очиж лекц уншихаар төлөвлөжээ.
5
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ