Улаанбаатарт 1 хэм дулаан байна

img

 

Өнөөдөр зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, салхи шуургатай байхыг онцгой анхааруулж байна.Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч, цасан болон шороон шуурга шуурна. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 5-10 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 дулаан, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.

Улаанбаатарт үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 0-2 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт 6 хэм хүйтэн байлаа.Харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ