7000 орчим иргэн БНСУ-д хууль бусаар хөдөлмөр эрхэлдэг

img

УИХ-ын дарга айлчлалынхаа хоёр дахь /2014.03.14/ өдөр БНСУ-ын Пусан хотод зочилж, тус хотод ажиллаж амьдардаг 6000 гаруй иргэдийн төлөөлөлтэй  уулзалт хийв. БНСУ-д нийт 26 мянга орчим монголчууд ажиллаж, амьдарч байна. Харин  7785 орчим манай улсын иргэн хууль бусаар ажиллаж байна гэсэн статистик дүн байна. Жил ирэх бүр хууль бусаар ажиллаж амьдарч байгаа иргэдийн тоо буурч байгаа юм. УИХ-ын дарга уулзалтынхаа эхэнд хэлэхдээ, Солонгос улс бол бүс нутаг дахь Монгол Улсын ойрын түнш орны нэг. Солонгос дахь монгол иргэдийн эрх ашгийг хамгаалахаар энд Хөдөлмөрийн яам болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам үйл ажиллагаа явуулж байгаа. Монгол дахь БНСУ-ын элчин сайдын яамны зүгээс монгол иргэдэд виз өгөхийн тулд   7-14 сая төгрөгний барьцаа хөрөнгө шаарддаг. Энэ асуудлыг айлчлалын хүрээнд хөндөж, БНСУ-ын төр засгийн удирдлагуудтай хэлэлцсэн гэлээ. Мөн БНСУ дахь Монголчууд гэмт хэрэг үйлдэх тохиолдлууд гарч байгаа. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог. Тиймээс БНСУ-д сууж байгаа монгол иргэд хууль дүрмийг сайтар сахин биелүүлж амьдрах хэрэгтэйг санууллаа.

 

Ингээд хөдөлмөрч, бүтээлч монголчууд эх орондоо ирж, үйлдвэр байгуулж, экспортыг дэмжиж, импортыг орлох бүтээгдэхүүнийг дэмжих зорилгоор эх орондоо ирж бүтээн байгуулалт хийхийг уриалав. Эх орондоо бүтээн байгуулалт хийх, үйлдвэр байгуулах иргэдийн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх зэрэг бодлогыг хууль тогтоох дээд байгууллагаас шийдвэрлэх зорилготой байгаагаа хэллээ.

 

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Монгол иргэдтэй хийсэн уулзалтын үеэр иргэдэд хандан, шинэчлэлийн засгийн газар  хүн амын хөгжлийн стратеги бодлогыг голлон анхаарч байна. Өмнө нь хүн амыг 4 бүлэгт хуваадаг  байсан бол одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нэмж,  5 бүлэг болгосон. Хүний хөгжил, хамгааллын чиглэлээр олон төсөл арга хэмжээ хэрэгжүүлж байна. Жендерийн асуудал, хүн амын хөгжлийн стратегийн асуудлыг боловсруулж, батлуулах шатандаа  байгаа.  Мөн БНСУ-д ажиллаж байгаа иргэд тэтгэвэрийн даатгалын шимтгэл  төлөх боломжийг бүрдүүлсэн. Гадаад орнуудад  150 мянга орчим монголчууд амьдарч байна. Мөн гадаадын иргэнтэй гэр бүл болсон тэднээс гарсан хүүхдийн иргэншил, харьяаллын асуудал сүүлийн үед ихээр хөндөгдөх болсон нь эрх зүйн орчныг боловсронгуй  шаардлага юм. Энэ чиглэлээр нийгмийн хамгааллын үйлчилгээний төв  бодлого боловсруулж эхэлсэн бөгөөд Солонгосын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах болсноо мэдэгдлээ. Солонгост ажиллаж байгаа монголчууд зөвхөн байр авах мөнгөтэй болоод нутаг буцах бус, харин мөнгөөр хэмжишгүй үнэт капитал, "know-how" ололтуудыг эх орондоо нэвтрүүлэх, сурсан мэдлэгээ хэрэгжүүлэх хэрэгтэйг уриаллаа.

 

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав уулзалтанд хүрэлцэн ирсэн, Пусан хотод ажиллаж амьдарч байгаа иргэдэд талархаж буйгаа илэрхийлсэн. Түүнчлэн УИХ-ын даргын БНСУ-д хийж байгаа айлчлалын хүрээнд Пусан хот руу шууд нислэгтэй болох асуудлыг хэлэлцэж байна. Мөн солонгост ажиллаж амьдарч байгаа Монгол иргэдийн гэр бүлийнхэнд тулгарч байгаа визний болон бусад асуудлыг шийдэж өгөх санал дэвшүүлсэн нь чухал болохыг уламжлав. Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд, солонгост хөдөлмөр эрхэлж буй иргэдийг эх орондоо бүтээн байгуулалт хийх хэрэгтэйг хэлэв. Энэхүү уулзалтын үеэр, Пусан хотод ажиллаж, суралцаж байгаа Монголчууд сонирхсон асуултаа асуусан юм. Иргэдийн хувьд, визний асуудал, Пусан хотод нээхээр төлөвлөж буй Консулын газрын талаар олон асуулт тавьж байлаа.

 

Мөн уулзалтын үеэр 5 жил БНСУ-д хууль бусаар ажиллаж байсан ч эх орондоо эргэн ирж мебель тавилгын үйлдвэр байгуулан амжилттай бизнес эрхэлж байгаа Н.Баттулга өөрийн туршлагынхаа талаар ярилаа. Тэрээр Солонгост 1999-2004 оны хооронд мебелийн үйлдвэрт ажиллаж байсан туршлагандаа тулгуурлан Монголдоо үйлдвэр байгуулснаар одоо 13 хүний ажлын байрыг бий болгож, хийж бүтээж чадвал эх орондоо сайхан амьдрах бүрэн боломжтойг хэлсэн юм.

УИХ-ын даргын Пусан дахь Монголчуудтай хийсэн уулзалтанд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, УИХ-ын гишүүн О.Баасанхүү,УИХ-ын даргын зөвлөх З.Нарантуяа болон Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд нар байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

serj:
naad hulgaichiinxaa zurgiig niitlex arga bna uu xariya alcnixmaar xulgaich uu aan
2014-03-17
shuumjlegch:
battulga saidaa mongliin gazar tarilang gantshan gatsuurtaar tusuuldguu boloochee busad jijig aj ahuinuud ruu anhaaraachee
2014-03-17
zochin :
hudlmriin saidaa mongoliin hudlmriin shoron haana baidgiign medhuu gatsuur xxk d tur zasag anhaaraachee
2014-03-17
zochin :
solongst monglchuud amdraad mungu huraagaad irj bolj bna monglchuud mongliihniigaa ajluulchaad munguu ughgui unjaal hasaad l bna ene gatsuurt xxk hoid soloongschuud ajluulaad bna huul bus shuuu zarim n
2014-03-17
icheech:
gadaadad hudulmuriin bool bolgoj baigaa mongoliin tur zasag
2014-03-16
hodolmor:
solongost heden hun hodolmor erheldeg gene yu gene uu bool hiideg gevel arai oirhon tusah bailgui dee hodolmoriin saidaa icheech.
2014-03-16
hen genee:
teneg garuud iim archaagui yumand deerelkhuulj bgs bol hohy chin .
2014-03-15
зочин:
араатан гэж хэлэхэд ч багадна хүний оромцог
2014-03-15
зочин:
арай ч дээ наадах чинь хүн биш араатан байна шдэ
2014-03-15
ландак:
гурван угсармал хэмээх энэ байр сайн эрчүүдээрээ эртнээс алдартай. энэ байрнаас шоронгийн хулигаан, муу энергитэй, муу явдалтай хүмүүс олон төрж гарсан. тэдний нэг нь 48 байрны 5 дугаар орцны нэг давхарт олон жил амьдарсан ландаг /талх/ хочтой батцэнгэл хэмээх эрүүгийн рецедив, засаршгүй гэмт хэрэгтэн юм. эхээс дөрвүүлээ энэ өөдгүй эр харгис хэрцгий, балмад, мунхаг явдлаараа монголын гэмт хэргийн ертөнцөд зард гарсан хүн л дээ. 1999 онд зоогийн газар ажиллуулдаг гэмгүй хүний чихийг нь хайчилж танхайрсныхаа төлөө төрийн хуулиар шийтгүүлж, есөн жил яс суугаад 2008 онд шоронгоос суллагдсан. одоо өмнөгвь аймагт нүүрс тээвэрлэдэг том машины жолооч нарыг дарамталж, цалингаас нь татвар авч амьдардаг хүн. яахлаараа ч мөрөөрөө шударгаар ажил хийгээд амьдарч байгаа жолооч нар энэ хогийн хулгайчид цалингаасаа сар болгон мөнгө өгч байх ёстой юм. бүү мэд. 1994 онд гурван угсармалд нэгэн хүн амины хэрэг гарсан юм. энэ байрны 4 орцонд амьдарч байсан тайвнаа хэмээх дөнгөж гуч шахаж явсан залуу цэл залуугаараа тархиа бяцлуулж, бусдын гарт амиа алдсан юм. гэхдээ хэргийг цагдаагийнхан тэр дор нь илрүүлсэн л дээ. ландаг дороо гурван эрэгтэй дүүтэй. доод талын дүү нь баттөгс. төмөр замын тмс-д суралцаж байхдаа айлын хүүхдийн хуруу заазуурдсан хэргээр 90-ээд оны эхэн үед шоронд сууж байгаад гарч ирсэн. удаахь дүү нь боо гэж залуу бий. хамгийн бага дүү нь батзориг гэж одоо гуч гарч яваа залуу бий. 94 оны намрын тэр нэгэн орой баттөгс, боо хоёр тайвнаатай орцныхоо үүдэнд тааралдаад нийлж архи уухыг санал болгож. тайвнаа харин уухгүй гэж дургүйцэж. ингээд баттөгс, боо хоёр “ чи муу энэ байранд бид нартай нийлж архи уудаггүй. яасан овоо залуу вэ” гэж хэлээд нийлээд зодож. зодож байхад нь батзориг нь цонхоороо хараад зогсч байж. хоёр ах нь дүүгээ “сүх аваад аль” гэж хэлж. батзориг нь нэг давхрын цонхоороо сүх авч өгч. ингээд сүхний ар талаар талийгчийн тархи руу нь цохисноос болж талийгчийн тархи нь бяцарч үхсэн байдаг. энэ хэрэг гарсны дараахан гурван угсармалын хөгшчүүл “гэр бүлээрээ сүйрч байвал таарах айл юм” хэмээн ярилцацгааж байж билээ. энэ хэргийг баттөгс, боо, батзориг гурав хийсэн ч гэсэн баттөгс нь хэргээ ганцаараа үүрээд арван жилийн ял аваад шоронд орсон юм. халхын шоронд ах дүү хоёр хоёулаа цуг хоригдсон түүх тийм ч олон байдаггүй юм билээ. 93 онд батзориг нь байрны хулигаан, үеийнхээ хэдэн залуустай нийлж 49 дүгээр байрны 6 дугаар орцны подвальд ажилладаг байсан хар тас нэртэй тохиролцооны дэлгүүрийг ухсан юм. хамаг барааг нь хулгйалаад, зах дээр аваачиж зарсан байдаг. гэвч яг хэргээ хүлээх болохоор батзориг нь ганцаараа хэргээс мултраад, бусад нь ялаа үүрсэн түүхтэй. хэрвээ энэ хэргийг шударгаар шүүсэн бол батзориг, баттөгс, том ах нь болох ландаг гурав гурвуулаа шоронд хамт суух байлаа. 94 оны намар хүүхдүүдээ хүн алсны дараа ээж нь гэж нэг зовсон хөгшин гэрээсээ ч цухуйхаа больж, ичиж зовсондоо 95 оны намар байраа зарчихаад сансар луу нүүсэн юм. гэвч ландаг гэж нэг ичдэггүй хулгайч 2008 онд шоронгоос суллагдангуутаа төрсөн нутагтаа очиж амьдарна гэсээр байгаад одоо эхнэр хүүхдүүдтэйгээ хуучин байрныхаа ойролцоо амьдарч байна. энэ хавиар өдөртөө салхилаад явж байдаг энэ нөхрийн гадаад царай зүс нь харахад андашгүй. шоронд олон жил сууснаас болоод сахарын өвчинтэй болж улмаар нэг хөл нь хазганаж явдаг, том биетэй, биерхүү, 50 орчим насны эр байгаа.
2014-03-15