“Тамхины хяналт”-ын тухай хуулийн асуудлаар уулзалт хийв

img

2013 оны 3-р сарын 01-нээс Тамхины хяналтын хууль хэрэгжиж эхэлснээр гудамж талбай, нийтийн эзэмшлийн газар, нийтийн хоол, худалдаа, баар цэнгээний газар, албан байгууллагад дам тамхидалтад нэрвэгдэх байдал арилж, Монгол улсын хүн бүр тамхины хяналтын тухай хуулийн талаар мэддэг, хэрэгжүүлэхийг хичээж байгаа нь уг хууль иргэдэд хүрсэн, нийгмийн эрэлт шаардлагад нийцсэн хууль болсныг харуулж байгаа юм.   2013 оны 3-р сарын 13-ны өдөр ЭМЯ-наа зохион байгуулагдсан уулзалтаар салбарууд хууль хэрэгжүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон цаашдын үйл ажиллагааны танилцуулгаа хийж, тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар “Тамхины хяналт”-ын хууль хэрэгжүүлэх ажлын хэсгийн гишүүд ярилцлаа.

ы

ЭМЯ, ЭЗЯ, ҮХААЯ, МХЕГ, ЦЕГ, ГЕГ, НЗДТГ, ШӨХТГ, НЭМГ, НЭМҮТ, СЭМҮТ-ийн төлөөлөл оролцсон ажлын хэсгийн уулзалтад УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг оролцож, тамхины хяналтын хуулийн хэрэгжүүлэхэд салбаруудын хамтын ажиллагаа хангах, иргэд, төрийн бус байгууллага, өсвөр үеийнхний идэвх оролцоог нэмэгдүүлэх, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх арга замын талаар гишүүдтэй санал солилцов.

йы

alt

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэлэхдээ, хуулийн зарим заалтын хэрэгжилт чухал байгаа. Хүмүүс хаана ч тамхи татаж болохгүй гэсэн буруу ойлголттой байна. Иймд хориглоогүй газар тамхи татах чөлөөтэй гэдгийг сурталчлах, хориглосон газрууддаа тодорхой “тэмдэглэгээ” байршуулах хэрэгтэй байна гэв.

й

Дэлхий дахинаа тамхины хяналт сайжирч байгаатай холбоотойгоор тамхинаас гаргах нэрийн дор янз бүрийн хэлбэр, дүрс бүхий тамхин бүтээгдэхүүн нэмэгдэж байгаагийн түрүүч Монголын зах зээлд хэдийн орж ирсэн тухай, энэ асуудлыг хэрхэн хянах, зохицуулах тухай гишүүд ярилцаж, харилцан мэдээлэл солилцлоо.

й

Хурлын үеэр “Хуулийн зүйл, заалтыг зөв сурталчлах нь чухал” гэсэн саналыг гаргаж байлаа. Мөн тамхины хор хөнөөл, тамхинаас гаргах арга, эмчилгээ, хууль бус худалдаа, сургалт сурталчилгааны материалын агуулгыг сайжруулах зэрэг тамхины хяналт тойрсон олон асуудлаар ярилцаж санал, мэдээлэл солилцсон үр өгөөжтэй уулзалт болж өндөрлөлөө. Уулзалтаас “Тамхины хяналт”-ын хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор 2 сарын аян зохион байгуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаж, салбарууд хамтран ажиллахаар боллоо.

alt

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

*x:
odoo tegeed alban baigullaga bolon busad gazar tiim saihan heregjij baigaa bol ortsond tatuulahgui baih heregteish te. yamar arga hemjee avch bna ene talaar?
2014-03-17
kkkk:
gazariinhaa uniig ni hamt tavichaach dee huu nom unshuulahgui bol zaragdahgui ni dee huu
2014-03-16
xaxaxa:
novsh chini tamhi gj tenegtuulj baigaad arhia araar ni semhen gulguuldag bna sh dee daraa ni arhi gj gutsanguut bas neg uur huniihee ner deer tamhi hiigeed teriigee eruul mendiin buteegdhuun gene l dee
2014-03-16
hehw:
biznes hiihee boliochee erdenechimeg guai olon hunii ami amidralaar togolj bna da .abilgiig bi bolgoj bna chde chi
2014-03-16
ttttt:
hudlaa huilaar jah gedeg bn aaa
2014-03-15
irgen:
oor ym hiigeechee tamhichin hun tamhia tatna uu bna uu ymar hamaa bnaaaa
2014-03-15
zochin:
balai avgaigiin piariig hiih gej baahan amitan ajlaa aldah yum daa. chi dahij garahgui ee bitgii gorid
2014-03-14
шжэуи:
инээдтэй хуул хэрэгжиж байгаа нь хаана байна
2014-03-14
olbinoo *mii:
tamxi yaxcavee ooriinxoo xulxi emiig xoriochoo erguu *mii unee minui
2014-03-14
zochin:
mal mini n.d teneg huulitaiga dald or ymarch amidralgvi huuli garagch.d bays.d bh vm teneg vm da
2014-03-14
tsaass:
tamhi gej tolgoi obduulj yah gesen be tamhini huuli tsaasnd l ulddeg yuma.ajilgui huni ajil.mongo tsag zaba oor ur buteltei yumand zartsuul!!!
2014-03-14