Үндэсний даатгалын корпораци байгуулна

img

 

Засгийн газрын тогтоолоор баталсан “Экспортыг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор “Үндэсний даатгалын корпораци” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг хувийн хэвшилтэй хамтран байгуулах ажлыг Компанийн тухай хууль болон холбогдох хуульд заасны дагуу зохион байгуулахыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Эдийн засгийн хөгжийн сайдад зөвшөөрсөн байна.

,

Засгийн газраас экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор төслийн санал авсан. 7,3 их наяд төгрөгийн нийт өртөгтэй 888 төслийн авах зээлийн хэмжээ 4,2 их наяд төгрөг болж байгаа юм. Арилжааны банкуудаар дамжуулан зээл олгоход бизнесийн болон экспортын үйл ажиллагааг даатгаагүй тохиолдолд банкуудын эрсдэлийн шимтгэл нэмэгдэх, олгох зээлийн хэмжээ буурах, зарим төслүүдэд олгох боломжгүй болох зэрэг байдал үүсч болзошгүй. Эдгээр төслүүдээс гадна уул уурхай, хүнд үйлдвэр, барилга, бүтээн байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд ч зээлийн эргэн төлөлт, экспортын даатгалын үйлчилгээ авч чадахгүй байна.

,

Дотоодын хувийн хэвшлийн үйлчилж чадахгүй байгаа даатгалын үйлчилгээг олон улсын жишгийн дагуу төр, хувийн хэвшлийн хамтарсан даатгалын компани байгуулах замаар үзүүлэх боломжтой гэж үзжээ. Үндэсний даатгалын корпораци нь зээлийн эрсдэл, экспортын төлбөрийн эрсдэлүүдийг даатгахаар төлөвлөж байна.

,

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хувь 50 төрөөс 50 мөнгөө оруулах:
энэ яваандаа нэг хүний хувьд очно гэдэгт итгэлтэй бна.
2014-03-16
хувь 50 төрөөс 50 мөнгөө оруулах:
энэ яваандаа нэг хүний хувьд очно гэдэгт итгэлтэй бна.
2014-03-16
zochin:
alban tasalgaa,amraltiin bolon vip uruund bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh office golfiin ij burdeluud zarj bna.uund:modon suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,bombog butsaagchtai,tsohiuriin taviurtai,putter-n set)-350000tog,abc suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-230000tog,abc suuritai(3m urt 1zamtai zulegtei,putter,2sh bombogtei)-180000tog,dasgal surgaltiin tsohilt hiih tor(3m urt*2.20h*1.80orgon,10sh golf bombogtei)-290000tog,golf surgaltiin zoolon bombog-2500tog.zurgiig ni oruullaa.ulaanbaatar ih delguur 3 davhart-my sports shop.utas:95000020,95050020
2014-03-15