“11 11 төв”-д 890 гаруй иргэн ханджээ.

“Орон сууцны ипотекийн зээл” хөтөлбөрт амины орон сууцыг хамруулах журам хэзээ гарах талаар цөөнгүй иргэн хандсан байна. Энэхүү хөнгөлөлттэй зээлийн хүрээнд өөрийн эзэмшлийн газар болон өмчилж авсан газартаа амины тохилог орон сууц барих буюу худалдан авах хүсэлтэй иргэдэд зориулсан “Амины орон сууц” хөтөлбөрийн төслийг боловсруулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн. Хөтөлбөр Засгийн газрын хуралдаанаар дэмжигдэн батлагдвал амины орон сууц барих болон худалдан авах иргэд хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж бүрдэнэ гэсэн хариултыг Барилга, хот байгуулалтын яамнаас өгч байна.
,
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ