ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг БНХАУ-д айлчиллаа

img

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг БНХАУ-ын Гадаад харилцааны яамны дэд сайд Люу Жэньминий урилгаар тус улсын нийслэл Бээжин хотод ажлын айлчлал хийгээд ирлээ. Айлчлалын хүрээнд өчигдөр БНХАУ-ын Гадаад харилцааны яамны дэд сайдтай зөвлөлдөх уулзалт хийжээ.

a

Уулзалтад Монголын талаас Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар, Гаалын ерөнхий газрын дарга О.Ганбат, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж, БНХАУ-ын талаас БНХАУ-ын Гадаад харилцааны яамны дэд сайд Люу Жэньмин болон ӨМӨЗО –ны холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Монгол Улсад хилийн боомтын тухай хууль батлагдснаар орон тооны Боомтын үндэсний зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд Боомтын нэгдсэн захиргаа байгуулагдаж байна.

a

Боомтын үндэсний зөвлөлийн даргаар  Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга ажиллана. Ийм боомтын асуудал эрхэлсэн байгууллагатай болсноор хөрш орнуудын ижил түвшний байгууллага хооронд хамтран ажиллах нөхцөл бүрдэх юм. Энэ удаагийн уулзалт хоёр улсын хилийн боомтын харилцаанд шинэ хуудас нээж байна гэж талууд дүгнэлээ. Зөвлөлдөх уулзалтаар боомтын бүтээн байгуулалт, менежментийг сайжруулах, шинээр байгуулах, стандартыг дээшлүүлэх болон боомтын бүс нутагт эдийн засаг, хамтын ажиллагааны шинэ боломжийг бий болгох, 2004 онд байгуулагдсан боомтын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах гэсэн асуудлуудаар хоёр тал байр сууриа илэрхийлж, хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар тохиролцсон байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

harin tiimee :
gehdee saihan bilegiin tolgoi hureh bolvuu daa aavaasa her yum sursiin bol doo
2014-03-16
иргэн бм:
юм л бол хужаа гэж донгосч байдаг энэ хийрхэгчдээсээ монгол улс хэзээ салах юм бол. мөнхийн хөрш хятад орноос салаад нүүж чадахгүйгээс хойш эв найртай зэрэгцэн оршиж хамтдаа хөгжмөөр байх юм. энэ хийрхэгч новшнуудын дунд хятадыг хэн сайн муулсан нь жинхэнэ эх оронч болно гээд уралдаан зарлачихсан юм шиг байх юм даа хөөрхийс
2014-03-16
çî÷èí:
zte êîìïàíèòàé õîëáîîòîé õýðýã èëðýõ ãýýä áàéíà,íàìàéã áîäîîðîé ãýæ õýëýõ ãýýä ëàëàð ÷èíü äîíøóó÷èëæ ÿâàà áîëîëòîé.
2014-03-15
hujaa saihanbileg:
hujaa ezdeesee daalgavraa avahaar hujaa saihanbileg yavsan baina. bayartsogt, saihanbileg 2 bol tsever hujaa shuu.
2014-03-14