Монголын эдийн засгийн чуулган-2014: Монголдоо үйлдвэрлэхийн тулд юу хийх ёстой вэ

img

 

“Монголын эдийн засгийн чуулган-2014” ээлжит чуулга уулзалт энэ сарын 24, 25-ны Төрийн ордонд болох гэж байна. Монголын эдийн засгийн форум нь гадаад, дотоодын эдийн засагчид, судлаачид, эрдэмтэн мэргэд болон төр засгийн өндөрлөгүүд, бодлого, боловсруулагчдын хүрээнд өндөр төвшинд зохион байгуулагддагаараа онцлогтой. Өнгөрсөн жилийн чуулганаар оролцогчид “Монгол брэнд”-ийг онцолсон бол энэ удаагийн чуулганаар “Монголдоо бүтээцгээе” уриан дор хэлэлцүүлэг өрнүүлэх нь. Бид энэ удаагийн чуулганыг угтан “Монголдоо бүтээх” боломж хэр байна вэ, үйлдвэрлэлийг дэмжихэд төр засаг ямар бодлого хэрэгжүүлэх ёстой вэ гэсэн сэдвээр эдийн засагч, судлаачдын байр суурийг сонслоо.

6

Б.Эрдэнэбат: Боловсролоо экспортолмоор байна

5

МУИС-ийн эдийн засгийн сургуулийн багш, эдийн засагч:   5

-Заавал үйлдвэрлэл байх шаардлагагүй. Үйлчилгээ байж болно. Тэгэхээр импортын үйлчилгээ гэвэл жишээ нь бид санхүүгийн маш олон үйлчилгээг авдаг. Манай арилжааны банкууд өөрсдөө хийж чадахгүй, гадны компаниуд ирж хийдэг. Хэрвээ бид үүнийг дотооддоо хийж чадвал үндсэндээ экспорт хийсэнтэй адилхан юм. Өөр нэг үйлчилгээ гэвэл боловсрол байна. Манай маш олон хүн гадагшаа явж сурдаг. Засгийн газраас ч бас том хэмжээний хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг шүү дээ. Хэрвээ бидний яваад байдаг тэр гадаад байгаа их, дээд сургууль, коллеж шиг сайн сургуулийг Монголд бий болгочихвол хүртээмж нь монголчуудад хамаагүй өргөн байна. Хямд байх боломжтой. Мөн гаднаас оюутнууд орж ирнэ гэдэг маань боловсролоо экспортолж байна гэсэн үг. Бид угаасаа үүнийг хийх ёстой юм. Яагаад гэвэл Засгийн газраас гадаадын топ-100 сургуульд элссэн тохиолдолд Монгол Улсын Засгийн газраас зардлыг нь даана гэж байгаа. Тэгэхээр нэг оюутны зардал гэвэл нэлээд өндөр тусна. Миний мэдэж байгаагаар Америкийн их, дээд сургууль гэвэл 50 мянган ам.доллараас эхэлж байгаа байх. 50 мянган ам.доллараар нэг оюутан бэлтгэж байхаар дотооддоо хийчихвэл 5000 ам.долларын өртөгтэй байж болно. Гадны багш нарыг нь авчраад, Монголдоо хийж чадвал нэг оюутны зардлаар 10 оюутныг сургах нь байна шүү дээ. Тэгэхээр бид импортыг орлож байна гэсэн үг. Хоёрдугаарт, гаднаас оюутнууд орж ирж суралцвал боловсролоо экспортолж байна гэсэн үг. Боловсрол, мэдлэг экспортолдог болчихвол хаялага нь маш өндөр. Үүнээс гадна эрүүл мэндийн үйлчилгээ байна. Солонгос улс руу эрүүл мэндийн зуучлалаар явж байгаа хүмүүсийн тоо маш хурдтай нэмэгдэж байгаа. Яагаад гэвэл өвчлөл маш их нэмэгдэж байна. Харамсалтай нь манайд эмчилгээний технологи хангалттай сайн хөгжөөгүй байна. Хүмүүс маш ихээрээ Солонгос явж байна. Тэгэхээр бид боловсрол, эрүүл мэнд болон санхүүгийн салбарыг хөгжүүлбэл, зүгээр нэг хувцас гутал үйлдвэрлэнэ гэдгээс хавьгүй илүү үр ашигтай.

7

Б.Галсандорж: Дотооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнд өндөр татвар тогтоомоор байна

 7

Монголын экспортлогчдын холбооны тэргүүн, эдийн засагч:

 7

-Импортыг орлох бүтээгдэхүүн гэвэл сүүлийн жилүүдэд манай барилгын салбар эрчимтэй хөгжиж байна. Эрчимтэй хөгжиж байгаа барилгын салбарын үндсэн хэрэгцээ нь цемент, арматурын төмөр байна. Харамсалтай нь манайд дотоодод ажиллаж байгаа үндэсний үйлдвэрүүд арматурын хэрэгцээг хангаж чадахгүй байгаа. Монголын арматурын хэрэгцээ жилд 400-500 мянган тонн. Үүний 20-30 хувийг ч хангаж байна. 70 хувийг нь Хятад, Оросоос импортоор авч байгаа. Арматурын төмрийг үйлдвэрлэж байгаа Дарханы металлургийн үйлдвэр хүчин чадлынхаа 40 хувийг л ашиглаж байна. 100 мянган тонн арматурын төмөр үйлдвэрлэх ёстой үйлдвэр өнөөдөр 40-50 мянган тонныг л үйлдвэрлэж байна. Нөгөөтэйгүүр манай уулын үйлдвэрүүд, Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой байна. “Эрдэнэт” үйлдвэр жилд 20 мянган тонн ган бөмбөлөг авдаг. Оюутолгой бол 30-40 мянган тонныг импортоор авч байгаа. Тэгэхээр бид хэрвээ хүчин чадлаа ашиглах, Дарханы металлургийн үйлдвэрийн хүчин чадлыг 2-3 дахин нэмэгдүүлэх хэрэгцээ гарч ирээд байна. Тийм учраас өнөөдөр бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд, Чингис бонд эсвэл шинээр авах гэж байгаа санхүүгийн эх үүсвэрээс хөрөнгийг эцэслэн хуваарилахгүй байна. Хоёрдугаарт, цемент, тоосгоны дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж чадахуйц үйлдвэрүүдийг манай хувийн хэвшлийнхэн бариад, ашиглалтад оруулахад бэлэн болгочихсон байгаа. Тэгэхээр цаашдаа импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, дотооддоо үйлдвэрлэж чадах бүтээгдэхүүнийхээ импортыг аажмаар багасгах, тарифыг нь нэмэгдүүлэх шаардлагатай.

 7

Л.Оюун: Зөгийн бал, чацарганы үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих боломжтой  

 7

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, эдийн засагч: 

 7

-Импортыг орлох бүтээгдэхүүн Монголд зөндөө л байгаа. Бид цаашдаа баялгийн нөөцөө ашиглаад боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэй байна. Өөрсдөө үйлдвэрлэж чаддаг юмнуудын бүртгэл гаалийн бүртгэл дээр байж л байдаг. Ер нь бол ноос ноолуураас гадна зөгийн бал олон улсад маш их эрэлттэй. Зөгийн бал, чацарганы үйлдвэрлэлийг сүүлийн үед судалж байна. Дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн гаргачихвал экспортлоод ам.доллар олж ирэх боломж байгаа. Хамгийн гол нь олон улсын стандартад нийцэх ёстой шүү дээ. Ямартай ч бидний судалж байгаагаар хамгийн ойрын хугацаандаа олон улсын зах зээл дээр гарах боломжтой гэж дүгнээд байна. Махны экспорт энэ тэр худлаа шүү дээ. Өвчин гарч байгаа юм чинь манайхаас мах авахгүй. Яг төлөвлөгөөгөө гаргаад, энэ чиглэлийн үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй. Гэхдээ дэмжихдээ, ганц нэгээр нь гэвэл дийлэхгүй л дээ. Тэгэхээр нэг чиглэлийн үйлдвэрүүдийн нэгдэл байгуулаад, тэр нэгдэл дээрээ түшиглээд ажиллаж болно. Ер нь бол зохион байгуулалт хэрэгтэй л дээ. Үүн дээр төрөөс ч бас дэмжлэг үзүүлээд, санхүүжилтийн асуудлыг шийдэж болно. Гол нь нэгдэж, нийлсэн томоохон хэмжээний үйлдвэрийг л дэмжиж, бодлогоор гаргаж ирэх ёстой юм.

 7

Ч.Ганхуяг: ҮАБ-ыг хангах зорилгоор тодорхой салбаруудад л дотоодын үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй

 7

Сангийн дэд сайд асан: 

 6

-Монголдоо үйлдвэрлэнэ, экспортолно гээд бусад улсаас юу ч авахгүй, зөвхөн үйлдвэрлээд л, бүх зүйлийг хааж боогоод байх юм шиг зүйл ярих хэрэггүй. Өнөөдөр дэлхийн улс орнууд бүгдээрээ л өөр өөрсдийн гэсэн онцлогтой, хийж чаддаг бараа, бүтээгдэхүүнээ экспортлоод, чаддаггүй нэг нь тэрийг импортолж аваад явж байгаа. Тэгэхээр импортыг орлоно гээд импортын татвараа өсгөөд л хэдэн импортлогчдыг үзэн ядаад байх хэрэггүй юм. Үйлдвэрлэлийг дэмжинэ гэвэл жишээ нь хүнсний бүтээгдэхүүн, газрын тосны бүтээгдэхүүн байна. Эдгээр салбарт үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор тодорхой бодлого хэрэгжүүлж, дотооддоо үйлдвэрлэдэг байх чиглэлийн бодлого хэрэгжүүлж болно. Түүнээс биш худлаа үндэсний үйлдвэрлэл дэмжинэ гээд Хятадад хамаагүй сайн хийж байгаа улавчийг Монголдоо үйлдвэрлэх гээд байх хэрэггүй. Аливаа зүйлд бодитой хандах ёстой. Бидэнд байгалиасаа экспортлох боломжтой бүтээгдэхүүн байгаа. Тэр нь зэс, нүүрс. Хүмүүс түүхийгээр нь гаргалаа гээд шүүмжилдэг лдээ. Мэдээж бид боловсруулах үйлдвэрлэлээ бий болгож, дэмжих ёстой. Гэхдээ үүнд маш их хүн хүч, хөрөнгө мөнгө, цаг хугацаа, маш тодорхой бодлого хэрэгтэй.

 5

Л.Дэлгэр

Эх сурвалж: Eagle.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

moskau:
ali ch ornii tusgaar togtnol ,amidraliin heregtsee hongon uildver baidag,hongon uildver hogjuulj chadaagui uls hund uildveriin tuhai sanasnii garz,say heden jil harlaa sh dee,urgelj nuursee ,zes,altaa ashigtai zaraad bh jum shig,deer nohegdehgui baylagiig ashiglaj bgaa ni odoo ued hamgiin teneg zuil,ulsiin noots,tusgaar togtnol,unelemjiin batalgaa bol mash engiin zuil,bodit tootoi malaa osgood,ashig shimiig ni buren buteegdehuun bolgood gadnaas ali bolohoor baga avakh zarchim mongoliig avarna,ternees neg nam,neg uurhai avrahgui shuu
2014-03-16
arai ch dee:
bid ehnii eeljind aylal juulchlaliin gazruudaa sergeen zasvarlah tsogtsolbor bolgoh. ter hurtel mongol ornii monh tsast uul nuruud hurheree tal heer govi mori temee ter ongon baigal malchin ahui amidral undesnii huvtsas ter chigtee tom buteen baiguulalt. uuniig mash ih uzehiig husdeg.ded butesh uilchilgee. aylaliig jiliin 4 ulirald oruulahad ch bno. mongoliin ovliig uzehiig ch mash ih husch bna. uuniig dagaad oyutnuudiin ajil mash ih bno. ajliin nair ch nemehdene. dood tal tal ni il dald hrlberer 100 myngan ajlii bair *rdagdana.
2014-03-15
arai ch dee:
ji*e ni mongoltoi oirhon yapon solongos 2 niileed l jild 10 say zuulchin gargaj bna. uunii 5 sayiig l avahad hangalttai. deerees ni busad uls nemegdvel barag 10 say bna. mongol 1 hun 3 zochin huleen avah bno. ted unegui irehgui. odoo yagaad irehgui bgaa yum. buh torliin uilchilgee setgel hananjiin tuvshind hureegui. ongotsnii buudlaas ehleed oo hurtel. manai niseh deer buuhad l uurlasan hunii yumiig shidsen ajilchid zogsoj bdag. oo baihgui. za ene hov yahav. tor zovhon ded butshiig ni sain shiideed huuli erh zuin orchin standartuudiig sain togtooj ogoh heregtei. busdiig ni aj ahuin negj hivi hun hiine. mergejlii hynaltiin baitsaagch nemeed l baival hogjihgui. jorlon hogiin tseg nemeed l baival hogjino.
2014-03-15
arai ch dee:
gadaad orchind ergeldej bgaa mongonoos zovhon neg tulguurt bish ( odoo manaih gantshan uul uurhai gesen tulguurtai) olon tulguurt bodlogo ruu oruulahiin tuld yugaa hogjuulehev gedgee tootsoh heregtei. mongol uul uurhaigaas avahaa avaad mash hurdan ene uildverleliig bagasgahheregtei. baigald eeltei tuuntei tentsehuits hemjeenii olon tulguurt bodlogo yavuulbal bid hogjino. ene dundaas neghen ji*e avay.
2014-03-15
arai ch dee:
edion zasagchid gehed arai l bish. uls ornii ediin zasgiig yarihdaa ehleed makro tuvshind haraad zov todorhoilj chadval mikro ediin zasag ooroo zah zeeliin huuliaraa zohitsuulagdaad hogjino. 1 dugeert delhii deer ergeldej bgaa mongonii ursgal yug gagaj oorchlogdoj bna,haa* ergej bna, 2 rt bus nutag, 3 rt horsh ornuud geed dotooddo dugnelt hiih heregtei. bid yugaar mongo olj bna yund zartsuulj bna gedeg deer dugneltee hii. daraa ni
2014-03-15
caid:
тухайлбал, 2012 онд 2878 аж ахуйн нэгж хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан бол 2013 онд 839, уул уурхайн салбарт 470 ажн ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж байсан бол 70 болж, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 4492 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байсан бол 926 болж тус тус буурчээ.
2014-03-14
бббб:
эдийн засагчид гэхэд арай биш ээ. монголчууд эхлээд зүгээр л найма худалдаагаа зөв хийж сур. дандаа алддаг. тэр германы эдийн засагчийн хэлсэн үгийг санж яв.
2014-03-14