Берлин-Улаанбаатар мото аяллын уулзалт болов

img

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын Соёлын атташе Ч.Батбилэг дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулагдахаар төлөвлөж буй Берлин-Улаанбаатар мото-аяллыг бэлтгэх ажлаар Евробайкер ТББ-аас зохион байгуулсан уулзалтад оролцжээ. Поттенштайн хотноо болсон тус уулзалтад ХБНГУ-ын Мюнхен, Көльн, Вийсбаден, Бонн, Берлин, Хамбург, Штуттгарт зэрэг хотуудаас нийт 22 мотоцикл аялал сонирхогчид цугларч, аялалын маршрут чиглэл, тээвэр хэрэгслэл, дамжин өнгөрөх хотууд болон зохион байгуулалтын бусад асуудлын талаар ярилцсан байна.

й

Соёлын атташе  энэ үеэр монголоос Өв Соёлын Эрэл Хайгуулчид ТББ-ын "Миний Монгол төсөл"-ийн мото аялал сонирхогчид тус аялалд оролцохоо мэдэгдсэн талаар мэдээлэл өгөв. Мөн Монгол Улсын хөдөө, орон нутгийн замын сүлжээ болон түүх, соёл, байгал орчны үзэсгэлэнтэй газруудын тухай танилцуулсан байна.  Түүнчлэн аялалд оролцогчид герман үндэсний соёлын өв болох уран зохиолын дээжис болон сурах бичгүүдийг герман хэл заадаг монгол сургуулиудад хүргүүлэх талаар санал дэвшүүлж, уриалжээ.

й

9000 км гаруй туулах тус аялалын гараа ирэх долдугаар сарын 19-нд Берлин хотоос эхлэх бөгөөд наймдугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотноо барианд орохоор  төлөвлөсөн байна.

ы

Дашрамд дуулгахад, энэхүү аялалд Монголоос оролцох хүсэлтэй мотоцикл аялалын сонирхогчид тус улсад суугаа ЭСЯ-ны http://www.botschaft-mongolei.de/  цахим хуудсаар холбогдон мэдээлэл авч болох юм байна.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

эсяам:
украин улсын газар нутгаар дамжин онгорохгуй.
2014-03-14
baagi:
ukrain,orosiin hil davah gej uilee uzne dee
2014-03-14