Хөдөөгийн залуус мотоциклоос татгалзах уу
Хөдөө орон нутгийн малчин залуусыг хятад мотоциклоос татгалзахыг сануулсан ажлуудыг Монголын Залуучуудын Холбооноос санаачлан хийхээр болжээ. Учир нь хайлшин дугуйтай Хятад мотоциклууд малчин залуучуудын мөнхийн унаа болсноос эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол их гарах болсон. Энэ байдлыг цэгцлэхийн тулд олон ажлууд хийгдэж байгаа ч үр дүнд муу байна.
й
Судалгаанаас харахад, 2012 онд мотоциклтой холбоотой 371 осол гарчээ. Үүнээс 345 нь Хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклоос болж осолдсон байна. 2013 оны эхний дөрвөн сард улсын хэмжээнд 67 осол гарснаас 69 хүн нас барсан тохиолдол бүртгэгдсэн байна.
й
Ихэвчлэн 18-35 насны залуус осолд өртөх нь их байна гэсэн тоо баримт, судалгаан дээр үндэслэн Замын цагдаагийн газраас хятад мотоциклийн импортын асуудалд анхаарал хандуулахыг Гаалийн ерөнхий газраас хүссэн баримт бичиг хүргүүлсэн ч тусыг эс олсон. Харин ч хятад мотоциклын эрэлт хэрэгцээ өсч худалдан авалт жил ирэх бүр нэмэгдэж байна гэдгийг борлуулагчид хэлж байна.
й
Тиймээс МЗХ энэ тал дээр анхаарлаа хандуулан ирэх V дугаар сард Ерөнхий сайдын ивээл дор анх удаа зохион байгуулагдах “Залуу малчдын чуулган”-ы үеэр болзошгүй аюулаас залуучуудаа аврах бүхий л ажлыг зохион байгуулах талаараа танилцуулах юм байна.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ