Нийслэлийн цэцэрлэгүүдэд эрүүл орчныг бүрдүүлнэ
Энэ жил нийслэл хот бүх цэцэрлэгүүдийн гэрлийг ионжуулагч гэрлээр солиход зориулж 442 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар уг төсөл хөтөлбөрийг зохион байгуулж, тендер зарлаад байна. Хүүхдийг сурч, хөгжих эрүүл, аюулгүй орчин нөхцлийг бүрдүүлэх нь цэцэрлэг цөөн, нэг хүүхдэд ногдох зай талбайн хүрэлцээ муу өнөө үед чухал эрэлт хэрэгцээтэй ажил юм.
й
Ионжуулагч гэрэл гэдэг нь эрчим хүчний хэмнэлттэй сөрөг цэнэгт ион үүсгэгч гэрэл бөгөөд агаар дахь жижиг тоосонцорыг бууруулах замаар нян бактерийг устгах, элдэв халдварт өвчин, амьсгалын замын өвчин үүсэх эрсдлийг бууруулах онцлогтой гэнэ.
й
Нийслэлийн хэмжээнд нийт 181 цэцэрлэгт 2-5 насны 10 мянга орчим хүүхэд хамрагддаг статистик бий. Тэгвэл энэ онд нийслэлийн хэмжээний нийт цэцэрлэгийн гэрлийг сольсноор хүүхэд багачууд эрүүл, таатай орчин нөхцлөөр хангагдах боломж бүрдэх юм байна.
йы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ