Б.Лхагважав: Ирэх сарын 1 гэхэд бүх бүтээн байгуулалтын ажлууд эхлэхээр зураг төсвөө бэлэн болгочихсон

img

Ирэх сарын 1-нээс нийслэл хотноо бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөөд буй. Энэ талаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиалагчийн хэлтсийн дарга Б.Лхагважаваас тодрууллаа.

6

-Нийслэлийн хэмжээнд энэ онд хийгдэх бүтээн байгуулалтын ямар ажлууд байгаа вэ?

-Нийслэлийн хэмжээнд манайх болон Нийслэлийн авто замын газар гэсэн 2 багууллага тус тусдаа хөрөнгө оруулалт, захиалагчийн хяналт тавьж бүтээн байгуулалтын ажлыг явуулдаг. Мөн улсын төсвийн хөрөнгөөр батлагдсан яамны чиглэлээр болон Хөгжлийн банкны чиглэлээр хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажлууд олон байгаа.

Манай байгууллагын тухайд нийслэлийн төсвийн хөрөнгөөр болон улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй ажил дээр захиалагчийн хяналт тавьж ажиллаж байгаа. Энэ хүрээнд нийслэлд 100 гаруй тэрбум төгрөгийн ажил манай газраар дамжин хэрэгжиж хийгдэнэ. Дээр нь улсын төсвөөс нийслэл рүү эрх нь шилжиж буй томоохон бүтээн байгуулалтын ажлууд мөн бий.

5

-Жишээ нь?

-Үүнээс онцолж хэлэхэд, нэлээд томоохон бүтээн байгуулалтын ажилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлууд явж байгаа. Инженерийн дэд бүтцийн ажлыг хотоос хөрөнгө гаргаж хийнэ. Харин зарим хэсгийг нь Хөгжлийн банкны хөрөнгөөр хийж байгаа. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээндээ бид одоогоор 50 гаруй тэрбум төгрөгийн ажлын гэрээг хийчихээд байна. Энэ бол 2014 онд эхлэх томоохон бүтээн байгуулалтын тоонд зүй ёсоор орно.

Дараа нь бид нийслэлийн төсөвт бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга 16-г барихаар хөрөнгө мөнгөө баталж, газрын асуудлаа шийдээд одоо тендерээ зарлаад явж байна. Энэ ажил мөн хийгдээд явна. Үүнээс гадна тохижилтын, хорооллын цогцолбор барилгын ажлууд цаг хугацаандаа эхэлнэ. Өөрөөр хэлбэл, ирэх 4 дүгээр сарын 1 гэхэд бүх бүтээн байгуулалтын ажил эхлэхээр зураг төсвөө бэлэн болгочихсон.

5

-Энэ жил төлөвлөгдсөн бүх бүтээн байгуулалтын ажлын зураг төсөл нь бэлэн болчихсон байгаа юу?

-Энэ жил хийгдэх томоохон ажлууд гэвэл том том магистрал, дулааны шугам татна. Түүнчлэн 350 мВ-ын Амгалан дахь дулааны цахилгаан станцын тухайд техникийн нөхцөл нь олгогдчихсон байгаа. Үүнээс гадна 120 Квт-ын кольцоо шугамын техникийн нөхцөл нь олгогдчихсон байна. Мэдээж энэ бүх томоохон бүтээн байгуулалтын ажлыг энэ онд багтаагаад дуусгах боломжгүй. Гэхдээ гэр хорооллын дахин төлөвлөлтийн зургийн ажлууд гэрээт хугацаандаа дуусах бүрэн боломжтой байгаа. Одоогоор зургийн ажлууд 80 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Харин үүний бүтээн байгуулалтын ажлын тухайд эхлээд дэд бүтэц шугам сүлжээгээ татна, дараа нь замаа тавьж, сургууль цэцэрлэгүүдээ барина. Энэ бүхний дараа орон сууцаа барьж, худалдаа үйлчилгээний төвөө байгуулна гэх зэргээр олон жил хийгдэх бүтээн байгуулалтын ажил юм.

5

-Өнгөрсөн жил дуусаагүй энэ онд үргэлжлэхээр хичнээн ажил байгаа вэ?

-Он дамжиж буй төсөл арга хэмжээ манайд харьцангуй цөөн бий. 30-аад төсөл он дамжин хэрэгжиж байгаа. Энэ нь голдуу томоохон бүтээн байгуулалтын ажил байгаа. Жишээ нь, 120 Квт-ын 53 тэрбум төгрөгийн өртөгтэй кольцо шугамын ажил болон III төрхийн барилгын ажил байна. Уг нь 2014 онд кольцо шугамын ажлын 14.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгах байсан ч багтаагүй. Түүнчлэн төрөх эмнэлгийн барилгын нийтдээ 10 гаруй тэрбум төгрөгийн ажил байснаас улсын төсвөөс өмнө нь 7.5 тэрбум төгрөгийг нь шийдсэн байдаг. Харин үлдэгдэл төсөв нь мөн л энэ оны төсөвт орж батлагдаагүйгээс хөрөнгөгүй зогсчихсон байгаа.

5

-Тэгэхээр төсөвт суугаагүй болохоор энэ жилдээ бас дээрх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэхгүй гэсэн үг үү?

-Засгийн газраас царцаасан барилгуудын жагсаалтыг гаргасан. Энэ жагсаалтад дээрх ажлууд орчихсон байгаа. Тиймээс Үндэсний Аудитын газраас дүгнэлт гаргаад, төсвийн байнгын хороон дээр танилцуулна. Хэрвээ нягталж үзээд үргэлжлүүлэх шаардлагатай гэвэл 2014 оны төсвийн тодотголд суугдаад цаашаа явна. Тэгэхээр түр хугацаагаар зогссон болохоос бүр баригдахгүй гэсэн үг биш.

4

НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2014 ОНД  НИЙСЛЭЛД ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ

 ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЖАГСААЛТ

6

/сая төгрөг/
Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил Хугацаа  Төсөвт өртөг  2014 онд санхүүжих
I. БАРИЛГА, БАЙГУУЛАМЖ    98,849.5       64,346.7
II. 38 АВТО ЗАМЫН ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛТ    21,835.9       13,020.5
III. 46 ҮЕРИЙН ДАЛАН СУВГИЙН БАРИЛГА БАЙГУУЛАМЖ    62,560.6         8,382.6
IV. 51 ГЭР ХОРООЛЛЫГ ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНД ХОЛБОХ АЖИЛ    18,565.5       18,565.5
V. 52 ЦАХИЛГААН ХАНГАМЖ      1,483.3         1,483.3
VI. 66 ДУЛААН ХАНГАМЖ      2,200.0         2,200.0
VII. 67 УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГА      8,157.5         8,157.5
VIII. 71 ИХ ЗАСВАР      3,439.2         3,439.2
IX. 100 ТОХИЖИЛТ      5,917.7         4,107.7
X. 106 ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ТЭЗҮ, ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ    62,052.9       60,552.9
НИЙТ ДҮН  285,062.1     184,255.9

5

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bataa:
tsagtaa l ehleesei bil ee
2014-03-14
naiz:
ichihgui avna gedeg hun dee
2014-03-13