Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ барив
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ барилаа.
gh
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Судан улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Омер Эйза Ахмедтай уулзах үеэрээ хоёр орны харилцаа цаашид улам гүнзгийрэн хөгжинө гэдэгт талууд итгэлтэй байгааг хэлж, 2013 оны эцсийн байдлаар Судан улсын Дарфур мужид НҮБ болон Африкийн холбооны хамтарсан UNANID ажиллагаанд Монгол Улсын энхийг сахиулагчдын багийн дөрөвдүгээр ээжлийн дайчид үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглэлээ. Тус улсын экспортын 70-90 хувийг газрын тос эзэлдэг байна.
gh
Финланд улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Яари Густафссон Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр орны хооронд тогтоосон уламжлалт харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэл гарган ажиллана гэдгээ илэрхийлэв. Өнгөрсөн 2013 онд Монгол Улс, Бүгд найрамдах Финланд улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиосон юм. Уг ойг тэмдэглэх ажлын хүрээнд “Финландын нийгмийн 100 шинэчлэл” номыг монгол хэлнээ орчуулан олны хүргээл болгосныг Монгол Улсын Ерөнхийлөгч тэмдэглэж байлаа.
fg
Бельгийн Вант улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мишель Малхербтай хийсэн уулзалтын үеэр ардчиллын үнэт зүйлсийг хөгжүүлэх, олон улсын хэмжээнд энх тайван, тогтвортой байдлыг сахиулах чиглэлээр хамтран ажиллах, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх зэрэг сэдвийг хөндөн ярилцлаа.
gh
Ангол ард улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жоао Гарси Байрстай уулзах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дөрвөн арван жилийн турш хоёр орны хооронд тогтсон уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэхэд Элчин сайд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа хэлэв. Ангол нь газрын тос, очир алмаз, кофе, хөвөн, алт, элсэн чихрийн эх үүсвэрээр баялаг орон юм. Тиймээс хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн чиглэлээр цаашид хамтран ажиллах боломжтой юм байна.
gh
Ирланд улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Пол Кавана Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ хоёр орны харилцааг хөгжүүлэхэд гүүр болж Монгол Улс, Ирланд улсын иргэдийн хоорондын харилцаа холбоог гүнзгийрүүлэхийн төлөө чармайн ажиллана гэдгээ илэрхийлэв. Мөн хоёр орны хооронд боловсрол, шинжлэх ухаан, технологийн харилцааны салбарт хамтран ажиллах талаар хөндөн ярилцав.
gh
Уругвай улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Мария дел Росарио Портелли уулзалтын үеэр “Танай сайхан оронд улс орноо төлөөлөн ажиллахаар ирсэндээ баяртай байна. Хоёр орны харилцааг хөгжүүлэх, өндөр үүрэг надад ногдож байна. Миний ажиллах хугацаанд хоёр орны харилцаа улам хөгжинө гэдэгт итгэлтэй байгаа. Манай Дорнын Бүгд найрамдах Уругвай улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Ерөнхийлөгч танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлснийг хүлээн авна уу. Уругвай улсын Ерөнхийлөгч хөдөө аж ахуйн том мэргэжилтэн хүн гэдгийг та мэдэх байх. Ирэх долоо хоногт танай улсын төлөөлөгчид Уругвайд айлчлах юм. УИХ-ын төлөөлөгчид миний ИЖБ барихтай зэрэгцэн айлчилж байгаад бэлгэшээж байна” гэлээ.
ах
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариу хэлэхдээ “Хоёр орны харилцааг хөгжүүлэхэд таныг чухал үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам таны ажлыг дэмжиж хамтран ажиллах болно” гээд хөлбөмбөгийн спорт сонирхдог талаараа Элчин сайдад сонирхуулж байлаа.
ах
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ