Хууль сахиулах агентлагууд ОБЕГ-тай хамтарч ажиллана

img

Хууль зүйн яамны харьяа хууль сахиулах агентлагууд болон Онцгой байдлын ерөнхий газрын гадаад харилцаа, гадаад хэлний сургалтын асуудал хариуцсан нэгжийн дарга, ажилтнуудын дунд “Хамтын ажил-хамтын амжилт” уулзалт ярилцлагыг өчигдөр ХСИС-д зохион байгуулжээ.

Уулзалт ярилцлагын үеэр ХСИС-ийн гадаад харилцааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Бадарч их сургуулийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны хөгжил, цаашдын зорилтын талаар дэлгэрэнгүй танилцуулсан байна. Мөн зочид төлөөлөгчид тус хэлтсийн гадаад хэлний сургалтын багийн үйл ажиллагаатай танилцжээ. Тэд ХСИС-ийн Гадаад харилцааны хэлтсээс гаргасан саналыг дэмжиж цаашид хамтран ажиллах асуудлаар дөрвөн заалт бүхий санамж бичигт гарын үсэг зурсан аж.

Энэ үеэр Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Р.Чингис “Хууль зүйн яамны харьяа агентлагуудын хамтын ажиллагаа улам өргөжиж байгаа. Цаашид ч хамтран ажиллаж хамтран амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй  байна” гэж ярьсан байна.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ