Галын дүгнэлт - 4

img

халамжийн эзэнт улсыг популизмаар бүтээв

6

Хавтгайрсан халамж бол хуйхлах гал юм

2008 оны УИХ-ын сонгуулиар МАХН-ын дарга асан С.Баяр сонгуулийн мөрийн хөтөлбөртөө заагдаагүй амлалтыг зарлаж, иргэн бүрт 1,5 сая төгрөг бэлнээр өгч, ард түмэндээ хичнээн хайртайгаа харуулахаар шийджээ. Энэ өдрөөс эхлэн монгол улс халамжийн эзэнт улс болон хувирсан бөгөөд эдийн засагт хавьд мөд дарагдашгүй галыг ноцоож орхисон юм.

5

“Хамгийн сайн халамж бол ажлын байр” гэсэн орчин үеийн хандлагыг МАН огт ойшоолгүй, хэдэн төгрөг тарааж ам таглахыг урьтал болгон явж ирсний шанг монголчууд бид түмэнтээ хүртэж, халаглаж, цөхөрч, харааж, зүхэж суугаа.

6

Нэгэнт сонгуульд ялсан улс төрийн хүчний амлалт учраас МАН шахсаар 2009 оны 11-р сарын 18-ны хар өдөр УИХ-ыг ашигт малтмал, уул уурхайн салбарын орлогоос иргэдэд бэлэн мөнгө тараах зорилго бүхий “Хүний хөгжил сангийн тухай хуулийг” батлахад хүргэв. Уг нь Норвеги, Канад зэрэг уул уурхайн орлогод тулгуурлан амьдардаг улсуудад орлогоо төвлөрүүлдэг сан байдгийг дууриасан ухааны юм. Гэхдээ гол зүйлийг нь зориуд орхигдуулан хуулбарлажээ. Норвеги, канадууд сангийнхаа мөнгийг шууд л идээд, уугаад байдаггүй. Мөнгө олох төслүүд, ашигтай хувьцаанд хөрөнгө оруулалт хийн гарсан цэвэр ашгаас нь иргэддээ тодорхой болзлоор(шинэ бизнес, хүмүүнлэгийн хөтөлбөр г.м) тараадаг ажээ.

6

Харин МАН уул уурхайгаас олсон хуримтлалыг өсгөж, үржүүлэх, байнгын орлогын эх үүсвэр бий болгох үйлдвэржилтэд зарцуулах зэрэг өөдрөг зүйлсийг бодохыг ч хүссэнгүй. Шууд л С.Баярын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн 1.4.3-т “Стратегийн болон томоохон орд газраас олсон орлогоос иргэн бүрт 1.5 сая төгрөг хүртээх эрхзүйн орчин болон санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж хэрэгжүүлнэ” гэж заасныг хэрэгжүүлж байна хэмээн “хишиг” нэрээр бэлэн мөнгө болгон тараав. Тэр үед тараасан хэдэн арван их наядаар хэмжигдэх мөнгө “хишиг” болж чадсан уу?

6

Өнөөгийн эдийн засгийн доройтол, иргэдийн сэтгэлгээний ядуурал, залхууралыг харвал үгүй л гэж хэлэхээр байна. МАН хавтгайрсан халамж тараахыг чухалчилж байх үест ирээдүйдээ санаа зовдог гишүүд нь бас ч гэж чадах ядахаараа эсэргүүцэх аядаж байжээ. УИХ-ын чуулганы хуралдааны тэмдэглэлийг сөхөж үзье.

6

Д.Нямсүрэн(МАН): 
- Төсвийн төслөөс харахад нийгмийн халамжийн мөнгө улам өсч байна. Энэ онд гэхэд л 200 орчим тэрбум төгрөгийг энэ чиглэлээр зарцуулж байна. Эндээс харахад Монгол Улс халамжийн улс болж хувирах гээд байна. Жишээ нь 55 нас хурээгүй эх хүүхэд нь 18 нас хүрээгүй бол хүүхдийн мөнгө, дээр нь олон хүүхэдтэй, "Алдарт эх"-ийн одонтой бол одонгийн мөнгө авч байна. Ажил хийдэг бол нийгмийн даатгалын мөнгө, бусад тэтгэмж гээд. Ийм маягаар халамжийн мөнгүүд давхардаж, хүссэн болгонд өгөх зарчим үйлчилж эхэлж байгааг анхааръя. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тал дээр жинтэй анхаарах шаардлагатай байна. Ажил олголтын чиглэлээр зарцуулах мөнгө нь халамжийн тэтгэмжийнхээс даруй 10 дахин бага байгааг юу гэж ойлгох вэ?

гэхчилэн дуугарч байжээ. Харамсалтай нь популизмд улайрсан МАН-ын удирдлагууд хавтгайруулёсан халамжаасаа таашаал эдлэж байсан тул тэднийг сонссонгүй, чигээрээ зүтгэсээр эдийн засагтаа мөд унтрахгүй галыг асааж орхисон юм. Тэр цагт УИХ-ын гишүүн С.Баярцогт “Монгол улс - "Халамж улс" болох нь” хэмээн халаглаж байсан нь бас тэмдэглэгдэн үлджээ.

6

Бэлэн мөнгийг цувуулж 50 мянган, 70 мянга, 252 мянга, 128 мянга гэж олгосоор байсан тул ажилгүй иргэд ажил хайхаа больж, бэлэнчлэх сэтгэлгээнд автав. Инфляци 13 хувь давж, тараасан мөнгө цаас болох хувирч байлаа. Баар, цэнгээний газрын ашиг орлого огцом өсч, хятадтай хийх худалдааны тэнцэл улам алдагдал хүлээх болсон нь халамж хэнийг тэтгэснийг харуулах биз.

6

МАН-ын өрдсөн галын “хишигт” хуйхлагдсан хүний тоо

2010 2011 2012 Нийт
2010 оны хишиг, хувь
Бэлэн мөнгө 70 мянган төгрөг      2,618,000           96,400           37,100      2,751,500
Бэлэн мөнгө 50 мянган төгрөг      2,435,800         113,600           24,700      2,574,100
2011 оны хишиг, хувь
Бэлэн мөнгө 252 мянган төгрөг      2,781,400           16,600      2,798,000
ЭМД-ийн шимтгэл         624,900         624,900
Малчин         233,900         233,900
Оюутан         139,400         139,400
Ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн         251,600         251,600
Оюутны сургалтын төлбөр 500 мянган төгрөг         133,600         133,600
Орон сууц худалдан авсны төлбөр                   -
2012 оны хишиг хувь
Иргэн бүрт бэлэн мөнгө 128 мянган төгрөг      2,800,000      2,800,000
Ахмад, ХБИ-д 1.0 сая төгрөг         334,200         334,200
Оюутны сургалтын төлбөр 500 мянган төгрөг         167,300         167,300
Төр хариуцах иргэний ЭМД-ийн шимтгэлд      1,356,500      1,356,500      1,355,700
 Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар /хуучин нэрээр/

 6

Популизм үргэлжилсэн үү?

МАН-ын 2 сая 798 мянган хүнийг хамарсан өргөн хүрээтэй мөнгө тараалт нь сонгодог утгаараа хавтгайрсан халамж болж эдийн засгийг доройтуулсан юм.

Сү.Батболд Ерөнхий сайд болоод С.Баярын популизмыг үргэлжлүүлж Хүний хөгжил санд 2010-2012 онуудад 923.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрснийг юу ч үгүй тарааж дуусаад, тэгээд ч ханахгүй Тавантолгойг барьцаалан зээл авч байгаад 1 их наяд 867 тэрбум төгрөгийн зарлага гаргасан байдаг. Ингэснээр алдагдал 943.5 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ алдагдлыг одоо хэр нь Эрдэнэс Тавантолгой компани төлөх гэж зүдэрч явна.

6

Шинэчлэлийн Засгийн газар гарч ирснээр 2013 оноос бэлэн мөнгөний тараалтыг бодлогоор зогсоон. Халамж үнэхээр шаардлагатай нийгмийн хэсэг, бүлгийнхэнд л халамжийг өгөх эрүүл жаягт шилжлээ. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Э.Тамир “Монгол улсын хувьд Халамжийн тогтолцоог бүхэлд нь өөрчилж байж, цаашдын хөгжлийн асуудлыг ярих ёстой. Халамжийн үйлчилгээг хавтгайруулан, хүн бүрийг халамжлах нь улс орны хөгжилд сөрөг нөлөө үзүүлсэн. Тиймээс нийгмийн халамж хүртэх ёстой зорилтот бүлгийг зөв тодорхойлж, халамжийг тэдэнд л хүргэх шаардлагатай байгаа юм” гэж хэвлэлээр мэдэгдсэн нь Шинэчлэлийн засгийн газар популизмаас бүрмөсөн татгалзаж байгааг илэрхийлсэн хэрэг байлаа.

7

2004 онд Ардчилсан холбоо эвслээс анхлан санаачилсан “Хүүхдийн мөнгө” бол халамж биш хөрөнгө оруулалт юм. Энэ хөрөнгө оруулалт өнөө ч үргэлжилж байгаа. 2014 оны төсөвт хүүхдийн мөнгө гэж 240 тэрбум төгрөг суусан. Хүүхдийн мөнгө яг хүүхдэдээ л очдог, тэдэнд дэм болдог. Улс орны ирээдүй эрүүл чийрэг өсч бойжих нь мөнгөөр хэмжишгүй асар их хөрөнгө оруулалт гэдгийг хүн бүхэн мэдэрч байдаг.

Засгийн газар болгон мөнгийг зээл, бонд, татвар, шимтгэл, урьдчилгаа гээд янз бүрийн хэлбэрээр бүрдүүлдэг. Сү.Батболдын Засгийн газар Оюутолгой, Тавантолгойг барьцаалан зээл авсан. Шинэчлэлийн засгийн газар Чингис бонд гаргасан.

6

Асуудал авсан мөнгөө юунд зарцуулахад л байгаа юм. Сү.Батболд тэргүүтэй  МАН зээлийн мөнгийг хавтгайруулсан халамж, популизмдаа зарцуулснаас инфляцийг хөөрөгдөж, бэлэнчлэх сэтгэлгээ, залхуурлыг гааруулсан. Н.Алтанхуягийн Засгийн газар болохоор дэд бүтцийн төслүүд, байгаа хэдэн үйлдвэрээ санхүүжүүлэх, шинэ үйлдвэрүүд байгуулахад бондын мөнгийг зарцуулж байгаа нь өр огт биш. Удахгүй үр өгөөжөө өгөх хөрөнгө оруулалт юм.

5

Монголын эдийн засаг, хөгжлийн ирээдүй МАН-ын М.Энхболдын тэргүүлсэн Засгийн газрын үеэс эхлэн өрдсөн халамжийн галын уршгаар саарч, доройтсон гашуун үнэнийг одоо хэлэх цаг болсон. М.Энхболд МАН-ыг цоо шинэ болгон гэх худал амлалтаар удирдлагад нь гарсан хирнээ популизмаас салах ямар ч алхам хийхгүй байна. Тэрээр МАН-ын уламжлалт арга барил болох хэрэглээг дэмжсэн бэлэн мөнгөний нийлүүлэлтийг шаардаж, цалин тэтгэврийг 30 хувиас доошгүй нэмүүлсэн баатар болох гэж ядаж явна. М.Энхболдын өнгөц харахад сайхан ч үнэн чанартай хорлолтой атгаг санааг хэрэгжүүлбээс улсын эдийн засаг өвдөг сөхрөхөөр байна.

5

Сонгогдох, эрх мэдэлд хадагдахын төлөө хийдэг ийм гутамшигт популизм цаашид хэрхэвч үргэлжлэхгүй ёсгүй. Ирээдүйг боомилох хавтгайрсан халамжаас татгалзахгүй бол сүйрнэ гэдгийг монгол хүн бүр ойлгох болсон нь гайхамшиг. Олон түмэн халамж нэртэй хор монголчуудыг залхуу, унхиагүй, сул дорой, өөртөө итгэлгүй болгож байгааг ухаарч шинэ сонголт хийсэн. Одоо энэ шинэ сонголтын үр дүн болсон Шинэчлэлийн засгийн газар халамжаас үүдсэн түймрийг унтрааж байна.

5

Ахин халамжийн гал дэгдээхгүйн тулд Монгол улс эдийн засгийн өсөлтөнд тулгуурласан нийгмийн халамжийн бодлоготой, зөвхөн халамж зайлшгүй шаардлагатай байгаа иргэдээ халамжилсан шиг халамжилдаг, нийт иргэдээ бол “ажлын байр” хэмээх асар ирээдүйтэй “халамжаар” хангах чиглэл баримтлах ёстой.

5

Нийгмийн халамжийн тогтолцоогоо ийм өв горимонд нь оруулж чадвал эдийн засгийн тогтвортой өсөлт бий болдог. МАН маягийн популист халамж нь олсон жаахан мөнгөө бараад, нэмж зээл авч байгаад нийтээрээ балрах чиглэлд хөтлөдөгийг өнгөрсөн хэдэн жил харууллаа. Алсын хараагүй халамж, бэлэн мөнгө тараасан нь амьдралд тус болохоос ус болсон. Ард түмэн эцсийн эцэст төрөөс ажлын байр, амьдралын баталгаа хүсдэгээс биш “архины мөнгө” гуйдаггүй.

6

Үүнийг гал тавигчид ухаарч чадвал монголын эдийн засаг ахин галд өртөхгүй байх магадлалтай юм даа.

:

Д.Болд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

мангар шүү:
иргэд хэн нь яасныг ялгаж ойлгож байгаа, ардын намаар дахиж идэх хоолоо хасуулахыг бид хүсэхгүй
2014-03-14
санал:
зөв л юм бичсэн нийтлэл байна. ардчилсан нам ажил хийгээд байгаа шүү.
2014-03-13
зочин:
энэ бол ард түмнээ тэнэг гэж эндүүрч байгаа эх орноо худалдах санаатай хэсэг бүлэг хүмүүсийн гүтгэлэг
2014-03-13
ah bolon elbegee hamgin turuund halamjiig uuzsgesen shuu:
zaa hudlaa *gaad baigaarai. ah tegej yarival hamgin turuund huuhdin mungu gej gargaa bizdee. hudlaa gej heleech. zaa deer n 2008 oni songuuliar elbegee hun burd 1 say tugrug ugnu gej buur 2 say ch ugch bolno bolomj bii gej tv eer halz metgeltseeneer tegej baisniig sanaarai ain. tegej hudlaa umbichikhgui shuu ain. deer n ungursun buyu 2008-2012 oni zasag chin undsen dee hamtarsan zasgiin gazar baisan. sanaj baigaa bol tv eer zasgiin gazrin shiidver gehed l batbold, altanhuyag nar hamt suugaal gar barial tolgoi hamt dohiol suuj baidag baisan daa. iim l oliggui novshnuud ene ah d baidag tul ajil n uragshlakhgui baigaa um sh dee. jaakhan judagtai baikh heregetei shuu dee. alban tu*l daa uldekhiin tul ene altanhyag uuch hiij medekhhun shuu. gol n olon um bodokhgui edyn zasgaa sergeeh ajil hiigeech.
2014-03-13
njil:
une togtvorjuulah hutulburyn 4 terbum dollaryn derged naadah chini u ch bish bizdee ter mongyg an am idej baigaag hun bur medej baigaa shuu dee
2014-03-13
1111:
buh zeeliin gereeg bayartsogt baiguulaa bizdee
2014-03-13