Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг хийнэ
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг чуулганы завсарлагааны хугацаанд Сонгинохайрхан дүүргийн иргэд, сонгогчидтой уулзалт зохион байгуулж, чуулганаар батлагдсан болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, тогтоомжийн талаар тайлбарлан таниулж тэдний санал бодлыг нь сонсож байгаа.
Тэрээр энэ сарын 17-ны өдрийн 11.00 цагт СХД-ийн Иргэний танхимд 8 нэрийн барааны дэлгүүрийн эзэдтэй уулзаж “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-ийн төслийн /шинэчилсэн найруулга/ талаар хэлэлцүүлэг хийхээр төлөвлөжээ.
,
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ