Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жолооны курс нээгджээ
Монголд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан жолооны курс нээгджээ. Дарь-Эхийн 102 дугаар сургуулийн орчимд байрлах "Цаг үргэлж" хоршооны байранд үйл ажиллагаагаа эхэлсэн жолооны курс 280 мянган төгрөгийн төлбөртэй аж. Мөн энгийн жолооны курстай ижил хугацаанд суралцуулахаар болжээ. Эхний ээлжинд 18 хүн хамрагдах бөгөөд жолооны дадлагыг Япон стандартын гар удирдлагатай машинаар явуулах аж. Уг курст суга таягтай, тэргэнцэртэй хүмүүс ч суралцаж боломжтой. Дашрамд дуулгахад нийслэлд хөгжлийн бэрхшээлтэй 120 иргэн тусгай удирдлагатай машин жолоодож, замын хөдөлгөөнд оролцдог юм байна.
ааа
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ