Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

 

Туушин зочид буудлын Соёмбо танхимд

09:00 цагт Ерөнхий сайд Н.Алтанхуяг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн 32-р бага хуралд ирсэн 40 гаруй орны хүнс, хөдөө аж ахуйн яамдын сайд, өндөр түвшний албан хаагчдад хандан үг хэлнэ.

 

МЗХ-ны төв байранд

12:00 цагт "Цагийн ажил" хөдөлмөрийн яармаг эхэлнэ.

 

ХААИС-д

14:30 цагт Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяртай холбоотой асуудлаар Хэвлэлийн бага хурал хийнэ.

 

Хангарьд ордны 14 давхарт

14:00 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар Усан халаалтын зуухны бүртгэл, тооллого явуулах тухай, Авлигын эсрэг үйл ажиллагааны 2014 оны төлөвлөгөө батлах тухай, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Ус сувгийн удирдах газрын үйл ажиллагааг сайжруулах тухай асуудлуудыг хэлэлцэнэ.

 

МҮОНТВ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд

16.00 цагт Хоёр дах удаагаа зохион байгуулагдах гэж байгаа пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээний талаар хэвлэлийн хурал зарлаж байна.

 

МҮХАҮТ-ын 507 тоот хурлын танхимд

09:00 цагт НҮБ-ийн Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын дэмжлэгтэйгээр “Монголын Үндэсний Цахим нэг цонх” чадавхийг бэхжүүлэх сургалтыг зохион байгуулна.

 

MN мэдээллийн төвд

11.00 цагт Монголын Энхтайван найрамдлын байгууллагаас Украинд болж буй үйл явдалтай холбогдуулж байр сууриа илэрхийлнэ.

11.30 цагт  “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагаас Монгол улсын төрөөс баримтлах залуучуудын бодлого боловсруулж буй энэ үетэй холбогдуулж “Эрүүл мэнд”, “Боловсрол”, “Оролцоо” сэдвийн хүрээнд бүсийн болон нийслэлийн залуусын дунд хэлэлц үүлэг зохион байгуулах талаараа мэдээлэл хийнэ.

12.30 цагт Монголын сэтгүүлчдийн эвлэл, БНСУ-ын сэтгүүлчдийн байгууллагын удирдлагууд Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Энэ талаарх мэдээллийг сонирхоорой.

5

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ