Х.Болорчулуун тойрогтоо ажиллаж байна

img

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун чуулганы завсарлагаанаар тойргийнхоо иргэдтэй хийх уулзалтаа  Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган сумаас эхлүүллээ. Гишүүн Х.Болорчулуун Хөлөнбуйр суманд ажиллахдаа сумын удирдлага, иргэдийн төлөөлөгчидтэй уулзаж хууль, тогтоомжийг сурталчлан таниулахын зэрэгцээ хуулийн хэрэгжилтийн талаар санал бодлыг нь сонсож байна.

ыб

Хөлөнбуйр сумын удирдлагууд гишүүн Х.Болорчулуунд сумынхаа аж байдал, шинээр баригдаж байгаа 20 айлын амины хашаа, байшингийн эхний ээлжинд ашиглалтанд ороход бэлэн болоод байгаа хэсгийг танилцуулжээ. Х.Болорчулуун гишүүн сумын соёлын төвд иргэд хөдөлмөрчидтэй хийсэн уулзалтынхаа эхэнд 2013 оны хавар, намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнав.

ах

Тэрбээр улс эх орон, нийт ард иргэдийн үндсэн эрх ашгийг шууд утгаар тусгадаг байгалийн баялаг, ашигт малтмалтай холбоотой хуулиудын талаар өөрийн дуу хоолойг хүргэж ажилласны зэрэгцээ Дорнод аймгийн иргэдийн амьдрал, нийгмийн хөгжилд ахиц нөлөө үзүүлэх Газрын тосны тухай хуулийн Ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаагаа дуулгасан байна.

өа

Мөн Чойбалсан, Дашбалбар сумдад нийт 550 сая төгрөгийн ажил улсын төсөвт суулгасантай адилаар жишиг хороололын дэд бүтцийг шийдвэрлэх хөрөнгө оруулалтыг төсөвт суулгах боломжтойг сумын иргэдэд дуулгажээ. Энэ тал дээр сум орны иргэд өөрсдөө санаачлагатай ажиллахыг хүсч, иргэд хөдөлмөрчдийн сонирхсон асуултанд хариулсан байна.

өа

Дараа нь Х.Болорчулуун гишүүн Булган сумын иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт зохион байгууллаа. Тэрбээр уулзалтын үеэр өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа тавьж, тус сум 2013 оны намар хээрийн түймэрт малын бэлчээрийнхээ 60 шахам хувийг алдаж, олон айл гамшигт өртсөн тул хаврын энэхүү тарчиг цагт сумынхаа малчдад 40 тонн малын тэжээл, хивэг хандивлаж байгаагаа дуулгасан байна. Мөн их, дээд сургуулиа төгсөөд сумандаа тогтвор сууршилтай ажиллах тус сумын уугуул гурван оюутны сургалтын төлбөрийг хариуцахаа мэдэгджээ.

ах

Түүнчлэн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 80-100 сая төгрөгийн зээлийн төсөл олгоход дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.

ах

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

нутгийн иргэн, дэмжигч:
ярьж чадахгүй нь яах вэ ядаж хийж чаддаг байх хэрэгтэй. хүнийг өнгөц ярианаас дүгнээд хэрэггүй. өөрийн гэсэн хүрээллээ бий болгож, хэнийг дагаж яаж хэлбэл хэдэн юм салгаж, нутаг руугаа шидэх вэ гэдгээ мэдээд авсан хүн шүү дээ. хий дэмий ярьдаг мануухайнуудыг олон жил харж, сонсож суулаа даа. шүүмжлэхээсээ өмнө энэ хүн юу чаддаг вэ? чадах вэ? гээд дүгнээд үзвэл яасан юм бэ? зүгээр бичсэн болгонд шүүмжлэл бичигч нар тийм сайн юм бол тэр яриад хийдэг хүнээ олоод тавиач, эсвэл өөрөө гараад үзвэл яасан юм ха ха . . .
2014-03-13
иргэн:
нэг л биш ээ, ядаж ярьж сурсан нөхөр дорнодын уугуул иргэдэд бий дээ.
2014-03-13
хорчин:
энэ хэлгүй хорчинг хэлд орох гэсээр байтал дараагийн сонгууль болох байх.
2014-03-13
zochin:
manai dornodiinhan zuv hunee gargasan ih yum huusen tsaashdaa ch ihiig hiine
2014-03-12
demjigch:
amjilt husye uneheer nutgiin huu shuu
2014-03-12
zochin:
helgui koroliya
2014-03-12
tuvshin:
sain zaluu shudraga
2014-03-12