Гадаад харилцааны сайд Австралид айлчилна

img

Гадаад харилцааны сайд Л.Болд Австралийн Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Жули Бишопын урилгаар энэ сарын 18-20-нд тус улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайд 1993 онд Австралийн Холбооны Улсад хийсэн айлчлалаас хойш 10 гаруй жилийн дараа болж байгаагаараа онцлогтой аж.

Энэ удаагийн айлчлал хоёр талын харилцааг “өргөтгөсөн түншлэлийн” түвшинд хөгжүүлэх зорилтыг урагшлуулах, уул уурхай, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг салбарт эрчимжүүлэх зорилготой юм.

Сайд Л.Болд айлчлалынхаа үеэр Австралийн Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Жули Бишоптай албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Австралийн парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга хатагтай Б.Бишопт бараалхан, Австрали, Монголын Парламентын бүлгийн гишүүдтэй уулзаж, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож, энэ тухай санамж бичиг байгуулах юм байна. Мөн Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын шинэ орчин, эрх зүйн өөрчлөлтийг танилцуулах, Австралийн хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчдын сонирхлыг бий болгох, итгэлцлийг бэхжүүлэх зорилгоор Мельбурн хотод Австралийн бизнесийн төлөөлөгчидтэй уулзалт зохион байгуулж, мөн Австралийн олон нийтийн телевизэд Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын сүүлийн үеийн байдлын талаар ярилцлага өгөх аж.

,

Д.Цэцэг

   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
huviinhaa mungiig hemneed ulsin zardlaar olon uls oron uzeh gesen yum bailgui. ih nariin hun gesen bizdee
2014-03-13
даварчихсан баачка:
тэнээд л явахын энэ баачка ядаж авгай хуухэд нь болио боль гэдэггуй юм байх даа юу хийж бутээж онгоцноос онгоцны хооронд амьдардаг юм бол...
2014-03-13