Манай циркчид тусгай шагнал хүртжээ
ОХУ-ын Бүгд найрамдах Удмурт улсад олон улсын циркчдийн VII наадам зохион байгуулагдсан байна. Энэ сарын 6-10-ны өдрүүдэд болсон энэхүү наадамд оролцсон манай циркчид тусгай байрт шалгарчээ.
Уг наадамд Монгол, Орос, АНУ, Итали, Украин, Дани, Франц, Перу зэрэг 12 улсын 200 гаруй циркчин оролцсон аж. Циркчдийн тоглолтыг 16 орчим мянган хүн үзэж сонирхсон байна.
Монгол циркийн хөгжлийн төвийн эдгээр уран бүтээлч саяхан Испани улсад болсон олон улсын наадмаас тусгай байрын шагнал хүртэж байсан билээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ