Ханшийн өсөлт бизнес эрхлэгчдийг ч, иргэдийг ч туйлдуулжээ
УИХ дахь МАН-ын бүлэг санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах талаар саналаа ирүүлэхийг ард иргэд, эдийн засагчид, бизнес эрхлэгчдэд хандан уриалга гаргасан. Энэхүү уриалгын хүрээнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар валют арилжааны "Найман шарга", хүнс барааны "Хүчит шонхор" болон "Барс " худалдааны төвд ажиллаж, ард иргэдийн санал бодлыг сонслоо.
sd
Ам.долларын өсөлт, төгрөгийн сулрал, үүнийг дагасан үнийн өсөлт ард иргэдийн амьдралд хүндээр тусч байгааг очсон газар бүрт хэлж, энэ талаар яаралтай арга хэмжээ авах цаг болсныг УИХ-ын гишүүдэд уламжилж байлаа. Ийм үгийг валютын худалдааны "Найман шарга" захын ченжүүд хэлэв. Өнөөдрийн байдлаар “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.долларыг 1775 төгрөгөөр худалдан авч, 1780 төгрөгөөр арилжиж байна. Мөн юанийг 285 төгрөгөөр худалдан авч, 290 орчим төгрөгөөр арилжиж байв.
df
Валютын ханшийн огцом өссөн шалтгааныг төр засгаас ам.долларын ханшийг тогтвортой хэмжээнд барих бодлого явуулахгүй байгаатай холбон тайлбарлаж байв. Ялангуяа хаврын улиралд импортын бараа, бүтээгдэхүүний эрэлттэй холбоотойгоор ам.доллар цаашид ч өсөх хандлагатайг МАН-ын бүлгийн гишүүдэд хэлж байв. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ам.долларын огцом өсөлт улсын эдийн засаг хохирол учруулж, бизнес эрхлэгчид, ард түмний нуруун дээр хүнд ачаа болж байгааг онцлов. 2014 оны төсөвт нэг ам.долларыг 1384 төгрөгт барихаар тооцож Засгийн газар барилга байшин, замын тендер зарлаж байгаа. Гэтэл ханшийн зөрүүнээс болж эдийн засагт их хэмжээний хохирол учирч байгааг тэрбээр хэлсэн юм.
Дэнжийн мянгад байрладаг "Хүчит шонхор" захад гурил, будаа худалдаалдаг иргэн Я.Энхсайхан өнгөрсөн жил нэг шуудай будааг 30 мянган төгрөгөөр худалддаг байсан бол энэ жил 50 мянгад хүрчээ. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад хамгийн их өсөлттэй нь цагаан будаа гэнэ. Өргөн хэрэглээний энэ мэт бараа үнэд орсноос болж иргэдийн худалдан авах чадвар ч мууджээ. Өмнө нь 25 кг-аас дээш савлагаатай гурил их борлогддог байсан бол одоо ихэнхдээ 10 кг-аас ч бага хэмжээгээр борлуулдаг үе олон болсон талаар тэрээр УИХ-ын гишүүдэд хэлж байлаа.
df
Засгийн газраас үнэ тогтворжуулах нэрээр зарцуулсан гурван их наяд төгрөг жинхэнэ эзэндээ хүрэх нь бүү хэл замын дунд нам, фракц дагасан хэсэг бүлэг хүмүүсийн халаасыг зузаалах хэрэгсэл болсныг шүүмжлэх ч хүмүүс бишгүй байв. Тэд "Эрх баригчдын бодлого хэнд өгөөжөө өгөөд байна вэ", "Хэдэн их наядаар эргэлдэж буй төсвийн хөрөнгө ард иргэдийн амьдралд наалдахгүй байна" гэж ярьж байв. Өндөр настан Ц.Бямбаа "Нэг кг махаа ч авч дийлэхгүй хүн зөндөө байна. Цувдай толгойны үнэ ч их өссөн. Ахмадууд битгий хэл дунд насныхан ч амьдрахад хүнд байна" гэв.
d
Өмнөх жилүүдтэй харьцуулахад иргэдийн худалдан авах чадвар эрс муудсаныг "Барс" худалдааны төвд жимс, ногоо борлуулдаг иргэн Ч.Оюунцэцэг хэлж байлаа. Ялангуяа жимс, жимсгэний борлуулалт буурахын зэрэгцээ энэ чиглэлийн бизнес эрхлэгчид валютын ханшийн өсөлтөд үнэхээр туйлдаж, алдагдал хүлээх болжээ. ч УИХ-ын гишүүдэд дуулгаж, шаардлагатай арга хэмжээг аваач хэмээн хүсч байв. Өнгөрсөн оны гуравдугаар сард нэг юань 225 төгрөгтэй тэнцэж байхад хайрцаг чинжүүг 18 мянган төгрөгөөр худалддаг байсан бол одоогийн ханшаар энэ нь 48 мянган төгрөг болсон байх жишээтэй. Үнэ огцом нэмэгдсэн болохоор худалдан авалт ч тэр хэмжээгээр буурчээ. Хүнсний ногооны үнэ ч өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 400-500 төгрөгөөр нэмэгдсэн байна. Ийнхүү очсон газар бүхэнд үнийн өсөлт хяналтаас гарсныг ард иргэд хэлж, яаралтай арга хэмжээ авахыг эрх баригчдад хандан дуулгасан юм.
df
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ