УИХ-ын дарга БНСУ-д айлчилна

img

 

УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 12-15-нд БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ. Спикер З.Энхболд БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргын урилгаар айлчлал хийж байгаа юм.

УИХ-ын дарга З.Энхболд айлчлалынхаа хүрээнд БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Кан Чан Хий-тэй уулзалт хийж, тус улсын Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хэ-д бараалхах аж. Мөн Солонгосын аж үйлдвэрийн комплексийн корпорацид зочлон өндөр технологийн кластер хөгжүүлж байгаа туршлага, үйл ажиллагаатай танилцана.

Түүнчлэн Шинжлэх ухааны технологийн хүрээлэнд зочлохоос гадна “Монгол-Солонгосын форум” болон “Солонгос-Монголын бизнес форум” төрийн бус байгууллагуудын уулзалтад оролцох юм байна. Айлчлалын хүрээнд Пусан-Жинхэгийн эдийн засгийн чөлөөт бүстэй танилцаж, Пусан хотод ажиллаж амьдарч байгаа монгол иргэдтэй уулзалт хийх ажээ.

s

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ