Ерөнхийлөгч нурууны мэс засал хийлгэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан гадагшаа явж нуруундаа мэс засал хийлгэх болсон талаараа мэдэгдсэн билээ. Тэрээр өмнө нь хоёр ч удаа Монголдоо мэс засал хийлгэж байсан юм.
Албан бус мэдээллээр бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаа хийлгэх нурууны нэг төрлийн мэс заслыг Монголд одоогоор дурангаар хийдэггүй юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Ө.Цолмон энэ талаар ярихдаа “Ерөнхийлөгчийн биеийн байдал сайн байгаа. Намар НҮБ-ын хуралд оролцох үедээ нарийн шинжилгээ хийлгэхэд нуруундаа эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн онош гарсан. Нуруу нугасны мэс засал нь дотроо олон төрөл, хүнд мэс заслуудын тоонд ордог. Ерөнхийлөгчийн энэ удаагийн онош бол гадаадад эмчлүүлэх өвчний жагсаалтад багтдаг. Заавал мэс заслын аргаар эмчлэгддэг өвчин учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн эмчилгээг Япон улсад хийлгэхээр төлөвлөж байна” гэжээ.
:
Б.Самбуу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ