Т.Дуламдорж: Хоёр хүн амиа алдаж, нэг хүн түлэгдсэн
Дорнод аймгийн Матад сумын нутагт газрын тос олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Петрочайна Дачин Тамсаг” компани нь жилдээ 600 мянган тонн гаруй газрын тос олборлож, Улсын төсөвт 190 гаруй тэрбум төгрөгийг төвлөрүүлдэг ажээ. Тэгвэл тус компанийн Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй Тосон-Уул 19 дүгээр талбайд өчигдөр гал гарсны улмаас хоёр хүний амь эрсдэж, найман машин шатсан талаар бид мэдээлсэн. Гал гарсан талаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Дуламдоржоос зарим зүйлийг тодрууллаа.
й
-Галын шалтгааныг урьдчилсан байдлаар тогтоосон уу?
-Одоогоор ажлын хэсэг гарч ажиллаж байгаа учраас урьдчилсан таамаг дэвшүүлэх боломжгүй байна. Гал ямар учраас гарсан, гадны нөлөөтэй эсэх зэргийг судлах ажлын хэсэг ажиллаж байгаа.
й
-Гал гарсан юунаас болж гарсан байж болзошгүй вэ?
-Ер нь газрын тос олборлох орчин нь шатамхай нөхцөлд байдаг. Юунаас болж гал гарсан нь шинжээчийн дүгнэлтээр тодорхой болно. Гэхдээ дугаарлаж зогссон арван машины гурав дахь машин нь анх дэлбэрсэн гэдгийг ослын газраас мэдэгдсэн.
a
-“Петрочайна Дачин Тамсаг” компани галын аюулгүй байдлын хэрхэн хангаж ажиллаж байсан бэ. Өмнө нь галын аюулгүй байдлын шалгалтын дүн нь хэрхэн гарч байсан бэ?
-Тус компани нь 2013 онд Онцгой байдлын ерөнхий газартай хамтран галын сургуулилт хийж байсан. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар тухай аж ахуй нэгж байгууллага гэрээт гал унтраах нэгжтэй байхыг зөвшөөрдөг. Үүний дагуу “Петрочайна Дачин Тамсаг” компани сайн дурын гал унтраах томилгоот бүрэлдэхүүнтэй, нэг гал унтраах автомашинтай байсан. Гал түймрийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байсан нь ажлын хэсгийн дүгнэлтээс гарч ирнэ. Газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газруудаас ажлын хэсэг гарч ажиллах саналыг Шадар сайд Д.Тэрбишдагвад саналаа хүргүүлсэн.
a
-Хоёр хүн амь насаа алдаж, нэг хүн бэртсэн гэсэн. Өөр бэртэж, гэмтсэн хүн байгаа юу?
-Хоёр цогцос олдсон, хэн болохыг тогтоохоор шалгаж байгаа. Мөн 70 хувийн түлэгдэлттэй байсан БНХАУ-ын иргэн шөнөдөө Бичигтийн боомтоор дамжин өмнөд БНХАУ-руу эмнэлэгт хүргэгдээд байгаа. Өөрөөр гэмтэж, бэртсэн зүйл алга байна.
a
-Одоогоор гал бүрэн унтраагүй гэж байна. Цаашид дэлбэрэлт үүсэхгүй байх нөхцлийг бүрдүүлсэн үү?
-Гал бүрэн унтраагүй ч аюулгүй байдалд байгаа. Ажлын хэсэг шуурхай ажиллаж галыг брэн унтраахаар ажиллаж байна.
a
-Нас барсан болон түлэгдсэн хятад иргэд “Петрочайна Дачин Тамсаг” компанийн ажилчид уу?
-“Петрчайна Дачин Тамсаг” компанийн охин компани нь олон улсын тээвэрлэлтийг хийдэг. Тэгэхэээр тус компанийн охин компанийн ажилчид гэсэн үг. Дотоодын буюу талбай хоорондын тээвэрлэлтийг Монгол компани гэрээгээр хийж гүйцэтгэдэг.
a
-Гал гарсан газар хэдэн хятад ажилчин ажиллаж байсан бэ?
-Гал гарсан 19 дүгээр талбайд нийт 200 гаруй ажилчин ажилладаг. Үүнээс 38 нь БНХАУ-ын ажилчид байдаг.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ