"Петро чайна"-д машин дэлбэрснээс гал гарчээ

img

Дорнод аймгийн Матад суманд үйл ажиллагаа явуулдаг "Петро чайна дачин тамсаг"  компанид энэ сарын 10-ны өдөр буюу өчигдөр их хэмжээний гал гарч, ослын улмаас хоёр хүн нас барж, арав гаруй машин шатсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн билээ. Уг галын ослын талаар  өнөөдөр 11.00 цагаас Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн, Онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж нар Төрийн ордны Г танхимд мэдээлэл хийлээ.

a

Дорнод аймгийн Матад сумын нутаг Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй Тосон-Уул XIX талбайд байрлах газрын түүхий тосыг цуглуулах, цэвэршүүлэх, хадгалах, ачих Та-1 олборлолтын нэгдсэн ил байгууламжийн экспортын тос ачих хэсэгт уг гал гарчээ. Тодруулбал, оройн 20:48:14 цагт экспортын тосны ачилтын 6 дахь ээлжийн 10 машины тосны ачилтын үед уг гал гарсан гэнэ. Осол гарах үеэр 10 машин дугаарлан зогсож байхад гурав дахь машинд гал гарч дэлбэрэлт үүсэн, улмаар бусад машинууд ээлж дараалан шатсан байна. Энэ үед ээлжийн оператор ачилтын шахуургыг хааснаар тос алдагдаагүй, Та-1 олборлолтын нэгдсэн ил байгууламжийн хоолой, танк савнуудын аюулгүй хавхлагыг хаан, цахилгааныг түр таслан галын аюулд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Мөн уг гал гарсан тээвэрлэлт хийдэг талбай нь бүрэн цементлэгдсэн тул хөрс, шороог гэмтээсэн зүйл байхгүй гэнэ.

ый

Харин БНХАУ-ын компанийн эзэмшлийн экспортын тосны тээвэрлэлтийн нийт 8 машин галд өртөж шатсан.  Гал гарсан талбайд хэн болох нь тодорхойгүй хоёр хүний цогцос олдсон байна. Мөн ажил үүргээ гүйцэтгэж явсан Хятадын хоёр иргэн сураггүй болсон тул галд амиа алдсан хүмүүсийг тэднийг мөн эсэхийг шалгаж байгаа аж. Түүнчлэн БНХАУ-ын CNPC экспортын тосны тээврийн жолооч 40 орчим насны эрэгтэй галд өртөн 70 хувийн түлэгдэлттэйгээр 22 цагийн орчим Бичигт боомтоор нутагтаа яаралтай эмнэлэгт хүргэгдсэн гэнэ.

ый

Шөнийн 02.30 цаг орчимд гал унтралтын байдалд орсон ч одоог хүртэл бага зэргийн шаталт үргэлжилж байгаа юм байна. Тус газарт манай талаас аймгийн Цагдаагийн газар, Гаалийн газар, Онцгой байдлын газар, Прокурорын газар, шүүх, эмнэлэг, түргэн тусламж зэрэг холбогдох албаныхан хэргийн газар үзлэг шалгалт хийж буй.

sda

Харин БНХАУ-аас Дачин Ойлфийлд компанийн ерөнхийлөгч бусад албаны хүмүүстэйгээ очиж холбогдох арга хэмжээг авч байгаа аж. Уг газар бүрэн камержсан бөгөөд бичлэг болон ослын газарт хийж буй шинжээчийн дүгнэлтийг нэгтгэн дэлбэрэлт болсон шалтгаан нөхцлийг тогтоох юм байна.

fds

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн :
энэ новшийн шахааны хүүд нарын байж байгааг ээ.
2014-03-12
п.наран:
муу шүү үүүүүү
2014-03-11
nugel nudeeree:
ene dulamdorj hurandaa tsol avsan ni huuli bus baisan gesen yasan
2014-03-11
зочин:
гал гарсанаас болж машин дэлбэрчээ гэж гарчиглах ёстой биш үү.
2014-03-11
*нүүд вээ:
хятадын нэг ххк-ын машинууд шатаад 2 хятад өртсөн хэрэг дээр манай дарга нар барьц алдаж сандарч гүйлдээд байгаа нь нэг л инээдтэй. хэргийн газар дорнод аймгын цагдаагын газрын дарга, прокурорын газрын дарга нар ажлын хэсэг ахалж очсон байгаа юм үнэн доль шаачихсан.
2014-03-11
даяар монгол:
ашгүй дээ.
2014-03-11
п.наран:
муу шүү үүүүүүүү
2014-03-11