Нийслэлийн 16 цэгт ТҮЦ машинаар байрны захиалгын бүртгэл хийж байна

Зах зээлийн хашнаас хямд үнэтэй “Буянт-Ухаа 1” хорооллоос орон сууц худалдаж авах иргэд өчигдрөөс эхлэн ТҮЦ машинаар бүртгүүлж байгаа. Захиалгын бүртгэлийн ажил 14 хоногийн хугацаанд явагдах бөгөөд үүний дараа хүсэлт гаргасан иргэдийн мэдээллийг 3 дугаар сарын 30-ны дотор холбогдох байгууллагууд нягталж шалгах юм.
:
Ингэхдээ:
:
-Хүсэлт гаргагч иргэн өмнө нь болон одоо орон сууц эзэмшиж байсан эсэх
-Банк санхүүгийн байгууллагад орон сууцны зээлтэй эсэх
-Банк санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн өртэй эсэх
-Нийгмийн даатгалын шимтгэлийг сүүлийн 2 жил тасралтгүй төлж байсан эсэх
-Төрийн албан хаагчийн хувьд төрийн байгууллагад ажиллаж байгаа эсэх
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд Засгийн газрын журамд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх
зэргийг холбогдох эрх бүхий байгууллагуудын мэдээллийн сангаас шүүх аж.
:
Улаанбаатар хотын хэмжээнд одоогийн байдлаар доорх 16 цэгт ТҮЦ машин байрлаж байна.
- Хан-уул дүүрэг, 10-р хороо, Чингис хаан ОУНО-ны буудал дотор
- Орбитын хуучин эцэс, Зүүн алдар дэлгүүрт
- Хар хорин захын замын хойно “Миний” дэлгүүрт
- Сонгино-хайрхан дүүрэг, тамгын газрын байр, 1 цонхны үйлчилгээ
- Сонгино хайрхан дүүрэг, 11 хороо, Хөтөлийн буудлын дэлгүүрт
- Баянгол дүүрэг, 7 хороо, Улаанбаатар Төмөр замын буудал, Билетийн касс 1 давхарт
- Хан-уул дүүрэг, 2-р хороо, 19 үйлчилгээний төвийн супермаркет дэлгүүр дотор
- Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Тэнгис кино театрын үйлчилгээний танхимд
- Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Төв шуудан дотор үйлчилгээний танхимд
- Сүхбаатар дүүрэг, Мэдээллийн Технологийн Үндэсний Парк дотор
- Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Нэгдсэн үндэстний гудамж 9, Нийслэлийн улсын бүртгэлийн газар
- Улсын бүртгэлийн Ерөнхий газар
- Чингэлтэй дүүрэг, 12-р хороо, 32 тойргийн номин худалдааны төв дотор
- Чингэлтэй дүүрэг, 18-р хороо, 7 буудлын эцэст “Бүрэн плаза” худалдааны төв дотор
- Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Хос худалдааны төвийн 3-р давхарт (Сандэй плаза замын эсрэг талд)
- Баянзүрх дүүрэг, 18-р хороо, Офицеруудын ордны зүүн талд “Цэцэндэлгэржин” худалдааны төв дотор
:
Иргэд “Буянт-Ухаа 1” хорооллын захиалгын бүртгэлийг хийхдээ зөвхөн ганц удаа л доорх м2-тай орон сууцнаас сонгож захиалах юм. Тус хороололлын нийт 1575 айлын орон сууцнаас иргэд сонгож захиалга өгөх боломжтой аж.
-33.47м2, 39.47м2, 42.32м2 бүхий 1 өрөө байр тус бүр 225, нийдээ 675 ширхэг
-33м2, 49.72м2, 51.78м2 бүхий 2 өрөө тус бүр 225, нийдээ 675 ширхэг
-66.88м2 бүхий 3 өрөө байр 225 ширхэг
:
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ