Менежер коллеж сургалт болно

img

Орчин үеийн менежементийн мэдлэг ур чадваруудыг богино хугацаанд цэгцтэйгээр олгох зорилготой “Менежер коллеж”сургалт энэ сарын 13-наас эхлэх гэнэ. 2010 оноос эхлэн хичээллэсэн энэхүү сургалт өмнө нь долоон удаа зохиогдож, нийт 380 гаруй төгсөгчийг бэлтгэн гаргасан ажээ.

й

Энэхүү сургалтыг Монголын шилдэг компани, аж ахуйн нэгжүүдийн удирдлагагууд удирдан явуулдагаараа онцлогтой юм байна. Тухайлбал, энэ удаагийн сургалтыг “Ремикон”ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цогнэмэх, “Гэрэг” Хууль зүйн төвийн захирал Н.Цогжавхлан, “UB post” ХХК-ийн захирал Б.Золбадрал, Питер Даккерын сангийн гүйцэтгэх захирал Г.Үүрдмандах, “ЭмЭлСи трейнинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн нарын хүмүүс удирдан явуулах ажээ.

йы

Уг сургалтад ажлын бус цагаар өөрийгөө хөгжүүлэх зорилгоор хамрагдах боломжтой ба удирдлагын арга барилаа сайжруулах, ажилдаа менежментийн шинэлэг ололтуудыг хэрэгжүүлэх, ажлаа онолын үндэстэй удирдах чадвар эзэмших гэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг www.mlctraining.mn цахим сайтнаас авах боломжтой юм байна.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ