Барьцаат зээлийн газрууд журманд орно
Нийслэлийн цагдаагийн газарт өнгөрсөн онд 69 112 гомдол, дуудлага ирсэний 16 544 нь бусдын болон албан байгууллагын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийн дуудлага байсан аж. Эдгээр хулгайд алдагдсан эд зүйлсийн 29 хувь нь ломбард буюу барьцаалан зээлдүүлэх газраар дамжин зах зээл дээр борлуулагддаг гэдгийг судалгаагаар тогтоожээ. Тиймээс ломбард буюу барьцаат зээлийн үйлчилгээ эрхэлдэг газрууд нь санамсаргүй болон санаатайгаар хулгайн гэмт хэргийн эд зүйлийг зах зээлд дамжуулан худалдагч болж байгаа тул Нийслэлийн цагдаагийн газраас "Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах журам"-ыг шинэчлэн найруулж, ИТХ-аар хэлэлцүүлэхийг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралд өчигдөр танилцууллаа.
й
Улсын хэмжээнд нийт 1097 ААН энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдгээс нийслэл хотод 521 ААН байдаг гэнэ. Тэдний 80 орчим хувь нь орон сууцны нэг давхарт болон зоорийн давхар, хүнс, барааны зах, бөөний төв, түрээсийн байр зэрэг стандарт шаардлагыг бүрэн хангахгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг байна.ы Энэхүү журам батлагдснаар энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлж буй байгууллага, ААН харуул хамгаалалт, дохиоллын системтэй болох, нэгдсэн сан бүхий эд зүйлийн бүртгэлтэй болох, эрсдэлт хүчин зүйлийн хохирлыг бодитой тогтоох, өөрсдийн болон хэрэглэгчдийн эрх ашгийг хангах, гэмт хэргийн замаар олсон эд зүйл барьцаанд авдаг газрын тоо цөөрөх, мөн эдгээр ААН гэмт хэрэгт өртөж, хохирохоос сэргийлэх зэрэг ач холбогдолтой хэмээн Нийслэлийн Цагдаагийн газраас үзсэн байна.
ы
Э.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ