Цөмийн зэвсэггүй статусаа бататгана

img

 

ГХ-ны сайд Л.Болд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болох АНУ, БНХАУ, БНФУ, ИБУИНВУ, ОХУ-аас тус улсад суугаа Элчин сайд, хэргийг түр хамаарагч нарыг өнөөдөр хүлээн авч уулзсан байна.  Сайд Л.Болд Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг дээрх таван гүрэн хүлээн зөвшөөрч, статусыг хүндэтгэх төдийгүй түүнийг зөрчих аливаа үйлдлийг үл дэмжихээ амлаж 2012 оны есдүгээр сард Хамтарсан тунхаглал гаргасанд Монгол Улс талархаж байгааг илэрхийлжээ.

ж

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ оны намрын чуулганаар Монгол Улсын олон улсын аюулгүй байдал,  цөмийн зэвсэггүй статусын тухай НҮБ-ын ЕНБД-ын илтгэлийг хэлэлцэж, уг асуудлаар тогтоол батлан гаргах юм байна. Тэрхүү тогтоолд таван гүрний Хамтарсан тунхаглалын үзэл санааны дагуу Монгол Улсын өвөрмөц статусыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн заалт оруулах саналтай байгаа аж. Энэ талаар монголын тал эдгээр таван гүрэнтэй хамтарч ажиллах сонирхолтой байгааг сайд Л.Болд мэдэгдээд энэ тухай санамж бичгийг тэдэнд гардуулсан байна.

бу

Цөмийн зэвсэгтэй таван гүрэн Монгол Улсын энэхүү өвөрмөц статусыг хүлээн зөвшөөрсөн боловч түүнийг  бусад улс орон прецедент болгон ашиглаж магадгүй гэж үзэж Ерөнхий Ассамблейн тогтоолд статусыг хүлээн зөвшөөрсөн тодорхой заалт тусгахыг дэмжиж байгаагүй аж.

й

Уулзалтын үеэр сайд Л.Болд элчин сайд, хэргийг түр хамаарагч нартай олон улсын болон бүс нутгийн  харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцсон байна.

й

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

buyanaa:
yun tsumiin zevseg uildverlehtei mantai ideh hool umsuh huvtsasaa yaya gej bj.. batlah geed bh *rdlaga bhgui tsaaduul chine medej bgaashde teneg ee
2014-03-11
setgel:
mongolchuudad tsomiin zevseg hiih uhaan hureh bish
2014-03-11