“Цагийн ажил” хөдөлмөрийн яармаг болно
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж” Нийслэлийн Хөдөлмөрийн газартай хамтран оюутны хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, цагийн ажлын системийг боловсронгуй болгох зорилгоор энэ сарын 13-ны өдрийн 11.00-17.00 цагийн хооронд “Цагийн ажил” хөдөлмөрийн яармагийг зохион байгуулах гэж байна.
бй
Монголд анх удаа зохиогдож буй тус хөдөлмөрийн яармагт 15-20 ажил олгогч байгууллага оролцох бөгөөд нээлттэй ажлын байранд оюутан залуучууд шууд зуучлагдан орж ажиллах юм байна. Мөн ажил хайгчаар бүртгүүлсэн залуучуудыг Нийслэлийн Хөдөлмөрийн Газрын цагийн ажлыг дэмжих бодлогын хүрээнд зохион байгуулагдах ажлуудад хамруулж, хичээлийн бус, чөлөөт цагаараа цагийн ажил хийж орлого олох хүсэлтийг нь дэмжих ажээ. Хөдөлмөрийн яармагт оролцсоноор ажил олгогчид хүний нөөц бүрдүүлэх, компанийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, лед дэлгэцээр компанийхаа сурталчилгааг гаргах, их дээд сургуулиудын оюутан залуучуудын төвлөрөлийг бий болгох, хэвлэл мэдээллийн байгууллагад үнэ төлбөргүй нээлттэй ажлын байраа сурталчилах боломжтой.
бый
Харин ажил хайгчид цагийн ажлын байрны талаарх бүх мэдээллийг авах, оюутнууд дадлага хийх байгууллага, аж ахуй нэгжийг сонгох, МУ-ын хөдөлмөрийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдэх, оюутнууд дадлага хийх байгууллага, аж ахуй нэгжээ сонгох зэрэг боломжууд нээлттэй ажээ.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ