Тахарын Ерөнхий газар ТББ-уудтай хамтран гэрч, хохирогчийг хамгаална

img

Тахарын Ерөнхий газрын Гэрч хохирогчийг хамгаалах газар, Хууль зүйн яам, Хүйсийн тэгш эрхийн төв, Хүчирхийллийн эсрэг төв хамтран ажиллах “Гэрч, хохирогчийг хамгаалах эрх зүйн санамж бичиг”-т өнөөдөр гарын үсэг зурлаа.

Энэ үйл ажиллагаанд Тахарын Ерөнхий газрын тэргүүн дэд дарга Д.Батсайхан, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал, Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн Г.Ганбаясах болон холбогдох албаныхан оролцсон.

Гэрч хохирогчийг хамгаалах эрх зүйн санамж бичигтэй болсноор гэрч, хохирогчийг хамгаалахад хуулийн болон хүний эрхийн байгууллагууд хамтран ажиллах, гэмт хэрэг хянан шийдвэрлэх явцад гэрч хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах тэднийг мэдээллээр хангах, дэмжлэг туслалцаа үзүүлэх боломж бүрдэж байгаа юм.

6

Энэ талаар Тахарын Ерөнхий газрын тэргүүн дэд дарга Д.Батсайханаас тодрууллаа.

6

-Тахарын Ерөнхий газар гэрч хохирогчийг хамгаалахад ямар байдлаар ажиллах вэ?

-Тахарын албаны тухай хууль УИХ-аар батлагдаж, энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс Тахарын Ерөнхий газар үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ байгууллага бол Шүүх, шүүгчийн аюулгүй байдал болон гэрч хохирогчийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүргийг биелүүлэх ёстой. Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хүйсийн тэгш эрхийн төвтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж буй явдал нь гэмт хэрэгт гэрч хохирогчоор оролцож буй хүмүүсийн аюулгүй байдлыг хангах ажлыг Төрийн байгууллага ТББ-уудтай хамтарч явуулах эхлэл тавигдаж байна.

6

-Тахарын Ерөнхий газрын бүтэц бүрэлдэхүүний хувьд ямар байгаа вэ. гэрч, хохирогч бүрт хүрч ажиллах боломж хэр байх бол?

-Засгийн газраас баталсан орон тооны дагуу шүүхийн тойргууд дээр тойргийн Тахарын алба, анхан шатны нэгжүүд дээр Тахарын хэсэг байгуулж байгаа. Ер нь Монгол улсын нийт нутаг дэсвгэрт үйл ажиллагаа явуулна. Гэрч, хохирогч бичгээр хандсан тохиолдолд тэднийг хамгаалалтад авах үйл ажиллагаа явуулах юм. Тухайн хүн хүсэлтээ гаргасан тохиолдолд Тахарын албаар хамгаалуулах эрхтэй болно гээд хуулинд заасан байгаа.

6

-Тахарын Ерөнхий газар байгуулагдаад гурван  сар гаруй болж байна. Үйл ажиллагаа ямархуу түвшинд явж байна. Уг албанд ажиллах хүмүүсийг хэрхэн шалгаруулж авч байна вэ. Орон нутагт тэтгэвэртээ гарсан цагдаа нарыг ажиллуулна гэсэн байсан?    

-Ямар ч байсан үйл ажиллагаа эхэлсэн. Нийслэлийн Тахарын алба байгуулсан. Орон нутгийн албадыг байгуулах бэлтгэл ажлуудыг хийж байна. Төрийн албаны шалгалтанд тэнцсэн хүмүүсийг шалгаруулж авч байгаа. Хуулиндаа бол хуулийн болон цэрэг цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүмүүсийг гэрээгээр ажиллуулж болно гэж заасан байгаа. Тийм учраас энэ заалтын дагуу тийм зүйл байж болно. Энэ жилдээ нийт 700 гаруй орон тоотойгоор ажиллах байдалтай байгаа.

6

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

usko:
tahar badarch tuvdeer bol zolbin shar gj bgaa shd
2014-03-11
gffgvgf:
naad har nohor chin ooroo ch yu hiihee mdehgui bn shu de.
2014-03-10
aaa.d:
tahar gej mongol ner tomyo shuu dee malaaa.
2014-03-10
bbbbb.:
hamaagui yum bichij bj heregt orov doo hamaa
2014-03-10
*aaaa:
tahar ene ter geed mongol ner oldohgui baigan tahar gj yag yu gesen ugiin turiin huuliin baiguullaga yum bol jinhen mongol nershiliin olj uguuch muu lllruudaaa
2014-03-10