Даланжаргалан суманд шүлхий өвчин илэрчээ
Дахин нэг суманд шүлхий өвчин илэрсэн байна. Тодруулбал, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын төвөөс баруун тийш 35 км-т хоёр өрхийн 10 үхэрт шүлхий өвчин илэрснийг устгаж, сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоожээ.
Өнгөрөгч нэгдүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон суманд шүлхий өвчин гарснаар өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Хэнтий, Дорноговь гэх гурван аймгийн 13 суманд 3328 үхэр шүлхий өвчнөөр өвчилснийг зориудаар устгасан аж.
Түүнчлэн нийт 3226248 толгой малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийж, хорио цээрийн дэглэм тогтоон 285 цэгт 1633 хүн 281 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ